• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-30 18:56:02    
Төр улс эрэн цагийн олгосон үүрэг хариуцлагыг ухамсраасаа хүлээн авх хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      Өргөн олон сэхээтэн болон нам бүлгийн бус зүтгэлтэд, төр улс болон эрэн цагийн олгосон үүрэг хариуцлагыг ухамсраасаа хүлээн авч, нийгэм нийтээ тал бүрээр чинээлэгжүүлэхэд шинэ амжилт олохын тулд оюун ухаан хүч чадлаа зориулах хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 29-ны өдөр Бээжинд онцолсон байна.

     Жя Чинлинь бол хөдөө аж ахуйн шинжлэх ухааны алдарт эрдэмтэн, нам бүлгийн бус зүтгэлтэн Юань Лүн-пинтэй уулзахдаа ингэж хэлсэн байна. Жя Чинлинь тэмдэглэхдээ, Юань Лүн пин бол Хятадын эрлийзжүүлсэн усан тутрагын ажил үйлсийг үүсгэн байгуулсан хүн бөгөөд дэлхийд алдартай "Эрлийзжүүлсэн усан тутрагын хаан" юм. Юань Лүн пин шинэ Хятад улсын бэлтгэн хүмүүжүүлсэн анхны бүлэг эрдэм шинжилгээний ажилтан болсны хувьд, 50 гаруй жилийг нэг өдөр шиг зүтгэж, бүх оюун ухаанаа хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үйлст зориулж, эрлийзжүүлсэн усан тутрага бүтээж, Хятадын үр тариагаар өөрийгөө хангах бэрх асуудлыг зохицуулсан төдийгүй дэлхийн үр тарианы аюулгүй байх талаар томоохон хувь нэмэр оруулсан байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\