22 настай эмэгтэй төгөлдөр хуурчин Ли Ан Хятадын нутаг дах анхны гоцлол хөгжмийн концертоо саяхан Бээжин хотод зохиов. Тэрээр арван хэдэн настайгаасаа гадаад оронд сурч, тоглолтод оролцож, өрнөдийн хөгжмийг сайн ойлгосны дараа, Хятадын хөгжмийг өрнөдийн үзэгчдэд танилцуулж эхэлсэн юм. Одоо та бүхэнд төгөлдөр хуурчин Ли Аны сургууль суртлын мөр хөөж, амжилт олсон замналын тухай танилцуульяа.
Одоо та бүхэн Ли Аны дотооддоо анх удаа гоцлол хөгжмийн концерт эрхэлсэн үеийн бодит бичлэгийг сонсож байна. Тэрээр Франз Листийн " Унгарын уран аялгууны 12-р бадаг"-ыг хөгжимдэж байгаа юм. Ли Ан оргилом халуун сэтгэлээр, бүх хүчнээ шавхан хөгжимдсэн учир, бүх талбайн үзэгчид түүнд халуун алга ташилтаар баяр хүргэж байсан юм.
Миний үзэхээр тэр уужуу тайвуу, маш сайн хөгжимдэж байна. мэргэжил нь сайн мөртөө маш чадамгай сайхан илтгэж байгаа нь онцлог юм. Энэ охин сайн төгөлдөр хуурчин болох нь гарцаагүй гэжээ.
Ли аны аав нь инжнер, ээж нь эмч, хоёулаа хөгжимд сонирхолтой хүмүүс юм байна. Ли Ан бага байхдаа гэртээ инээд баяр, хөгжмийн эгшигийг хамгаас олон сонсож, эцэг эх нь дуулахад, тэр даган аялгуу хөгжимдэж, гэрээрээ хөгжмийн аялгууны бахдалд шумбаж байсан тэр цаг мөчүүд нь Ли Аны хүүхэд насны хамгийн сайхан дурсамж болж хоцорсон билээ.
Нэг настайгаасаа би төгөлдөр хуурт гар хурч байсан, намийг бага байхад надад маш жижиг нэгэн төгөлдөр хууртай, миний аав ээж хамт дуулахад би хазууд нь дөхөм хялбар аялгуу хөгжимдэж, маш гоё санагдаж байсан. 4 настайгаасаа төгөлдөр хуурын хичээлийг албан ёсоор сурч, мэргэжлийн чанартай хичээл заалгасан юм. Миний аав ээж хоёр бүр хөгжимд дур сонирхолтой болохоор, миний хөгжим сурахыг маш дэмжиж байсан юм гэжээ. Эхлэнгүүт Ли Ан үндсэн мэдлэг болон дасгалын аялгуу хөгжимдэхийг сурч байв. Ээж нь түүнд дөхөмхөн мөртөө баясгалант хөгжим сонгон өгч, суралцах урмийг нь баталж байсан юм байна. 6 настайдаа Ли Ан анх удаа тайзанд тоглож, Бээжингийн хөгжмийн тэнхимд болсон нэг шагнал гардуулах ёслолд төгсгөлийн хөгжим хөгжимдсэн байлаа. Энэ удаагын тоглолтоор Ли Аны эцэг эх нь түүний хөгжмийн төрлөх авьяасыг ажиж, түүнийг хөгжим сургах талаар хүч тавьсан байна. Бага сургуульд орсоны дараа Ли Ан хичээлийн бүх чөлөө цагтаа бүр төгөлдөр хуур боловсорч, өдөр болгон 3 цаг хөгжимдэж, энэ үедээ бат бэх үндэс суурь тавьжээ.
Хятад улсад хүүхдээ төгөлдөр хуур хөгжимдэхийг сургахаар зориг шийдэх нь тийм хялбар учир биш. Эдийн засгийн хүчин чадалтай байхаас гадна эх эцэг нь нэн их оюун ухаан шавхаж, цаашлаад хүүхдийнхээ төлөө өөрийн амьдралаа ч үрэгдүүлэх юм. Жишээлж ярихад, дэлхийн хөгжмийн тавцанд урь чадвараа гайхуулж яваа залуу төгөлдөр хуурчин Лан Лан 9 настайдаа Бээжинд ирж Төвийн хөгжмийн дээд сургуулийн харьяа сургуульд суралцах үе, эцэг нь түүний амьдрал суралгыг нь харгалзахын төлөө гэр нутагаасаа салж, Бээжинд олон жил хүүгээ сахиж суусан юм. Ли Аны ээж ч ийм үрэгдэл гаргасан хүн. 10 настай байсан тэр жилд нь эцэг эх нь Ли аныг Америкийн хөгжмийн тусгай мэргэжлийн сургуульд хүргэн суралцуулахаар шийдсэн байна. Ли Аны ээж нь охиноо даган Америкт амьдарч, ажил үйлс болон ар гэрийн амьдралаа орхиж, арав гаруй жил Америкт амьдарсан юм.
Анх Америкт хүрээд Ли Ан үг хэл мэдэхгүй, амьдралын зан дадгал адилгүй зэрэг олон бэрхшээлд тулгарсан боловч, энэ бүхнээс айж сүрдсэнгүй. Төгөлдөр хуур хөгжимдэхийг сурахаар шийдсэнээс хойш, олон янзийн бэрх асуудал тулгарах нь мэдээж гэж Ли Ан ярьж байсан юм. Тэрээр хэлэхдээ: " Хөгжимчин болох зам хялбар биш, гэхдээ маш үнэ цэнтэй. Миний хувьд авч хэлбэл, би хөгжимд маш дур сонирхолтой бөгөөд төгөлдөр хуурийг миний шүтээн гэж хэлж болох болохоор, хэчнээн бэрхтэй байсан ч ялан туулахаас өөр замгүй гэж би бодох юм гэжээ.
13-тай тэр жилээ Ли Ан Нью-иоркийн Линкний урлагийн төвд симфонь хөгжмийн ангитай хамтран тоглож, хэвлэл мэдээллийнхэн түүний бид буй онцгой далд чанарт анхаарал хандуулан, түүнийг улам анхаарах болсон байна. 2003 оноос Канадын СВС радио нэгтгэл ч Ли Аны гоцлол хөгжмийн концертийг шууд нэвтрүүлж, хүн арддаа дорнодахины энэ охиныг танилцуулсан байлаа.
Төгөлдөр хуурын том мастеруудтай хамтран ажиллахаар дамжин, Ли Аны хөгжмийн зам нь нэн ч шулуун болжээ. 14-тайдаа Филанделфийн хөгжмийн дээд сургуульд суралцаж, дэлхийн төгөлдөр хуурын содон урлагчидаас сурах аз тохиосон юм. Тэрээр төгөлдөр хуурчин болон удирдаач том мастер Леон Флейшерийн хичээлийн туслах болж, түүнд туслан оюутадад хичээл зааж, бага бус мэдлэг сурчээ. Нью иоркийн Жюйллиард хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа тэрээр төгөлдөр хуурын пакультетийн эрхлэгч хатагтай Ү.Карлинскийд шавьлан, төгөлдөр хуурын магистрын цол хамгаалсан байна. /Пэрлаймаа орчуулав/
|