1986 он 1-р сарын 24-нд 1985 оны олон улсын залуучуудын оныг тэмдэглэж, Олон улсын Олимпийн хорооноос 1985 онд дэлхийн биеийн тамир спортын хөдөлгөөний хөгжилд хувь нэмэр оруулсныг нь алдаршуулан хөхүүлж, Хятадын хамгийн шилдэг эмэгтэй тамирчин Лан Пин, эрэгтэй тамирчин Түн Фэйг тус бүр нэг ширхэг медалиар шагнасан байна.
2-р сарын 10-нд Олон улсын Олимпийн хорооноос Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Вань Лид "Олимпийн алтан медаль" Хуан Чжүнд "Олимпйин мөнгөн медаль" Хятадын Олимпийн хороонд "Олимпийн цөм"-өөр шагнахаар шийдсэн байна.
3-р сарын 15-нд Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий хорооны байнгын хороо, Хятадын Олимпийн хорооны гүйцэтгэх хороо Бээжинд хурал хуралдаж, Ли Мэн хуаг бүх Хятадын биеийн тамир спортын ерөний хорооны дарга болон Хятадын Олимпийн хорооны ерөнийлөгчөөр сонгосон байна.
4-р сарын 21-нд Төринй зөвлөлөөс 1988 оноос 4 жил нэг удаа хотын биейин тамир спортын наадам зохион байгуулахыг батлан зөвшөөрсөн байна. 1988 оны хотын биеийн тамир спортын анхдагч наадмыг Шаньдүн мужийнхан нь зохион байгуулсан байна.
4-р сарын 22-нд 14 дэх удааны Томас цом болон 11 дэх удааны Юбер цөмийн дэлхийн өдөн бөмбөгийн аварга шалгаруулах багийн тоглолтод Хятадын өдөн бөмбөгийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид бүр аварга болсон байна.
6-р сарын 16-нд Хэ Лүний спортын үзэл санааг авч хэлэхцэх хурал Бээжинд болсон байна. Уг хурлээр ХэЛүний спортын үзэл санаа болон үйл ажиллагааны түүхэнд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг ролыг өргөн хэмчээнд гүнзгий авч хэлэлцсэн байна.
8-р сарын 3-нд бүх Хятадын оюутдын 2-р наадам Да лянь хотноо зохион байгуулагджээ.
8-р сарын 10-нд бүх Хятадын үндэстний цөөнхүүдйин 3-р сапортын наадам Үрэмч хотноо зохиогдов. Энэ өргөн их спортын наадамд 55 үндэстэний спортын төлөөлөгчид оролцсон байна.
|