Шавар баримал нь Хятадын уламжлалт гар урлал болоод хэдэн мянган жил болж байгаа аж. Хятадын ардын шавар баримал нь маш их орон нутгийн онцлогтой байж, нутаг нутгийнх нь бүр өөр өөр байдаг. Жишээлбэл умард нутгийнх бол сүрлэг бадруун орон нутгийн онцлог их товойм байж, өмнөд нутгийнх бол жижиг авсаархан уран нарийн хийцтэй байж, баруун нутгийнх нь хурц тод өнгө будагтай, төв нутгийн Хэ нань муж хавийнх нь бол маш их нууцлаг онцлогтой байдаг.
Хятадын баруун хойт нутгийн Шаньси мужийн Фэн сянгийн будагтай шавар баримал нь 3000 гаруй жилийн түүхтэй аж. Энэ нь Хятадад өнөөг хүрч иртэл хадгалагдаж байгаа хамггйин эртний, хамгийн их үндэстний онцлог бүхий шавар барималын гар урлалын бүтээгдэхүүн болох юм байна. Тэр нь хүдэрлэг хэтрүүлэл, сүрлэг бөгөөд хөөрхөн намба, хурц тод өнгө будаг, урсам сайхан, уран амьдлаг байдал төрх, романтик бөгөөд гайхамшигтай сайхан хээ зураасаараа олноо алдаршсан билээ.
Фэн сянгийн шавар барималыг тухайн нутгийн цагаан шороогоор хийдэг. Тэр нь уламжлалт гар урлалын уран нарийн технологийн 10 хэдэн дамжлагыг өнгөрөөж буй болдог байна. Үүнд голцуу цэцэг навч, жигүүртэн шувуу, загас жараахай, хорхой шавж, өлзий дэмбэрлийн шувуу, бэлэгт гөрөөс зэргийн дүрсийг бүтээхдээ Хятадын умард нутгийн хөдөө газрын хишиг буян тогтохыг хүсэмжилсэн сайн сайхны ерөөл зөгнөлийн санааг ахуулсан соёл гүн уусан шингэж байдаг.
Хятадын төв нутгийн Хэнань мужийн Хуайян район бол Хятадын домог үлгэрт гардаг эмэгтэй сахиулсан Нүй вагийн шавраар хүн бүтээсэн газар болно. Энэ газарт олон үе дамжин уламжлагдаж ирсэн "Ни ни нохой" гэдэг тоглоом буй. Түүний өнгө будаг болон хэлбэр төрөхөд бүр маш их нууцлаг баларлаг санаа ахуулж байдаг болохоор Хятадын ардын урлагийн "амьд чулуужмал" гэж нэрлэгдсэн байгаа юм. Ни ни нохойн хэлбэр төрөх нь маш эртний борогжуун, хачин сонин байдаг. Есөн толгойтой үхэшгүй эрдэнийн шувуу шиг толгойгоороо холболдсон хоёр гахай, хүний толгойтой араатны биетэй барс гэх зэргийн балар эртний үлгэр домогт гардаг зүйлүүд шиг маш хачин сонин байдаг. Түүний дотроо "Хүний дээдэс сармагчин", "Хүний толгойтой сармагчин", "Сармагчин тэвэрсэн сармагчин" гэх зэргийн хараар дэвсгэр өнгө хийж, улаан шар хөх цэнхэр цагаан зураастай тоглоом их олон байдаг. Үүнд тайлбарлахад бэрх их олон зураас тэмдэг байдаг. Тэдгээрийн доторх нэлээд нийтлэг нэг зүйлийн зураас нь эртний хүмүүсийн бэлэг эрхтнийг шүтдэг шүтээнийг харуулсан аж. Дотоод гадаадын эрдэмтэн нарын их сонирхдог энэ тоглоом нь Хятадын ардын зан заншил, балар эртний нийгэм, ардын урлагийг судлах бэлэн материал болж байгаа юм байна.
|