• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-31 17:04:36    
Ази Номхон далйн бүс нутгийн хотуудын аялал жуулчлал хөгжүүлэх хэтийн төлөв өргөн байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын ажлыг сэргээн хөгжүүлэх 3-р ерөнхий хурал 30-ны өдөр Гуанжөүд хаалтаа хийлээ. Ази Номхон далайн 9 орон, 40 гаруй хотын төлөөлөгч нар хурал дээр Ази Номхон далайн бүс нутгийн хотууд хоорондын аялал жуулчлалын ажлыг хөгжүүлэх асуудлыг хамтаар судлан хэлэлцсэн байна. Гишүүн хотуудын аялал жуулчлалын ажил төрлийн хөгжил болон Ази Номхон далайн бүс нутгийн хамтын цэцэглэл хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө, гишүүн хотууд солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж хуралд оролцсон төлөөлөгч нар сайн ойлгож таньсан байна.

    Сүүлийн жилүүдэд Ази Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын ажил ирмүүн хөгжиж, бүх бөмбөрцгийн аялал жуулчлалын ажил төрлийн анхаарлын төвд орсон нутаг болсон байна. Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын ажил төрлийн солилцоо болон хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилготой найрсаг байгууллага- Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын ажил төрлийг сэргээн хөгжүүлэх байгууллага 2002 онд байгуулагдсанаас хойш, хотын сүлжээгээр түшиг болгон, Ази Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын гол хотуудыг холбох талаар нааштай үүрэг гүйцэтгэсэн юм. Уг байгууллага өнөө 59 гишүүн хоттой, эдгээр хот нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг хамарч байна. Уг байгууллагын ерөнхий хурал бол бүх гишүүдийн оролцсон шийдвэр тогтоох дээд байгууллага бөгөөд хоёр жил тутамд нэг удаа хуралддаг.
Ази Номхон далйн бүс нутгийн хотуудын аялал жуулчлалыг сэргээн мандуулах байгууллагын ерөнхий хурлын 3-р хурал энэ удаа Гуанжөүд 3 хоног хуралдаж, хуралд оролцсон хүндэт зочдод солилцоо хамтын ажиллагааны боломж олгож, гишүүн хотуудад өөр өөрийн намба төрхөө үзүүлэх цонх болсон байна. Гуанжөү хотын дарга Жан Гуан нин хэлэхдээ, ерөнхий хурлын 3-р хурал хуралдсан нь Ази Номхон далайн бүс нутгийн хотууд хоорондоо аялал жуулчлалын ажил төрлийн мэдээ мэдээллээ хамтаар эдлэх, солилцоо хамтын ажиллагаанд маш чухал ач холбогдолтой бөгөөд Гуанжөү хотын аялал жуулчлалын ажил төрлийн хөгжлийг цаашид ахиулах юм гэжээ.

    Ази Номхон далйн бүс нутгийн хотуудын аялал жуулчлалын ажлыг хөгжүүлэх байгууллагын ерөнхий хурлын 3-р хурал Гуанжөү хотод хуралдсан нь Гуанжөүгийнхний дэлхийн олон оронтой тогтоосон харилцааг ахиулж, Гуанжөү хотын аялал жуулчлалын ажил төрлийн хөгжилд шинэ боломж буй болгож өглөө. Бид уг байгууллагын гишүүн хотууд хоорондын солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, хөгжлийн сайн сайхан орчныг байнга буй болгож, хөгжлийн шинэ салбар нээж, чанар сайтай өндөр үр ашигтай үйлчилгээгээр хангаж, хамтын ажиллагааны түвшнээ чармайн дээшлүүлж, харилцан хөнгөлөлттэй харилцан ашигтай байхад тус дөхөм үзүүлэн, хамтаар хөгжих болно гэжээ.
Ерөнхий хурал нь Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэн мандуулах байгууллагын хурлуудын доторхи хамгийн их цар хэмжээтэй, хамгийн дээд зиндааны хурал болохоор, гишүүн хотууд энэ хурлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, энэ аз тохиолыг бүрэн ашиглан бие биеийн ойлголцлоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаандаа тус дөхөм үзүүлж байна. Японы Фүкүока хотын дарга Хироши Ёшида хэлэхдээ:

    Энэ хурлаар дамжуулан Ази Номхон далйн хотуудын аялал жуулчлалын ажил төрлийн түвшинг дээшлүүлж болох юм. Хурлын явцад хотын дарга нар аялал жуулчлалын салбарын зүтгэлтнүүдтэй шууд уулзан ойлголцох боломжтой. Би хуралд оролцсон хотын дарга нартай уулзаж, шууд ярилцаж тохирч байгаа нь аялал жуулчлалын ажил төрлийг хамтаар ахиулж байгаа хэрэг билээ. Ийм аз тохиолоор бидний аялал жуулчлалын ажил төрөл ахих болно гэжээ.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ удаагийн хурлаар хотууд хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааны олон хэлэлцээр тохирч, энэ нь гишүүн хотуудад аялал жуулчлалын хамтын ажиллагааны олон төсөл болон аялал жуулчлалын үр өгөөжөө авчрах юм. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\