• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-03 14:41:47    
Дарга Хү Жиньтао Австралид айлчилж, АПЕК-ын удирдагчдын хуралд оролцохоор мордлоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 3-ны өдөр Австрали хүрэхээр Бээжингээс мордож, уг оронд төрийн айлчлал хийж, Сиднейд болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчидын албан ёсны бус 15-р хуралд оролцох гэж байна. Энэ бол Хятад улсын төрийн тэргүүн Хятадын төр баригч нам-ХКН бүх улсын төлөөлөгчидийн их хурал хуралдуулахаас өмнө хийж байгаа чухал дипломат ажиллагаа болох учир олон нийтийн анхааралыг их татаж байна.

      Дарга Хү Жиньтао 2003 онд Австралид төрийн айлчлал хийж байсан бөгөөд 4 жилийн дараа дахин айлчлал хийж байгаа нь Хятад Австралийн харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал чухалд үзэж байгааг харуулж байна. Гадаад Харилцааны Яамны сайдын туслах Хэ Яфэй саяхан сурвалжилагчид ярилцалга өгч дарга Хү Жиньтаогийн Австралид хийх айлчлалын зорилго, ач холбогдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ,

      Энэ онд Хятад Австрали дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ой тохиож байна. Дарга Хү Жиньтаогийн энэ удаа Австралид хийх айлчлалын зорилго бол итгэлцэлгээ нэмэгдүүлж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ирээдүйгээ хамтаар цогцлон байгуулахын төлөө юм. Энэ айлчлал хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоог нягтруулж, найрсаг солилцоог ахиулан, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Австралийн тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг урт хугацаа эрүүл тогтвортой хөгжихийг ахиулахад чухал ач холбогдолтой гэдэгт итгэж болно гэжээ.

      Тэрээр дарга Хү Жиньтаогийн айлчлалын гол үйл явцыг танилцуулан хэлэхдээ,

      Айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао амбан захирагч Мичаел Жефери, ерөнхий сайд Жон Ховард, сенатын дарга, сөргө намуудын лейборист намын удирдагч зэрэг Австралийн талын удирдах хүмүүстэй уулзаж, Хятад Австралийн харилцаа тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улс, бүс нутгийн чухал асуудлаар санлаа гүнзгий солилцох болно. Дарга Хү Жиньтао бас Баруун Австрали, Шинэ Өмнөд Уэльс зэрэг муж улсаар айлчилж, Австралийн олон давхаргын зүтгэлтэдтэй уулзах болно. Хоёр талын холбогдох салбар болон аж ахуйн нэгж бас дарга Хү Жиньтаогийн айлчлалын үеэр эдийн засаг худалдаа, хууль зүй, эрчим хүч, эх баялаг, шинжлэх ухаан техник зэрэг салбар дахь хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэжээ.

     Ази Номхон далай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 15-р хуралд оролцох нь дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын чухал агуулгын нэг болно. Хятадын Гадаад Харилцааны Яамны сайдын туслах Цүй Тянькай энэ тухай танилцуулж хэлэхдээ,

      Дарга Хү Жиньтао АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус хуралд оролцож, удирдагчид болон Ази Номхон далай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын аж үйлдвэр худалдааны зөвлөлийн төлөөлөгчидтэй хийх яриа хэлэлцээнд оролцож, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын худалдааны дээд хэмжээний хуралд оролцох болно. Дарга Хү ЖИньтао АПЕК-ын удирдагчидын албан ёсны бус хурал дээр Ази Номхон далай хамтын ажиллагааны явц, цаг уурын өөрчлөлтийн талаархи Хятадын талын үзэлтийг танилцуулж, Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлыг танилцуулах болно. Хурлын хугацаанд дарга Хү Жиньтао бас эдийн засгийн цогцын удирдагчидтай хоёр талын уулзалт хийх болно гэжээ.

      Үүнээс гадна Ази Номхон далай бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус хурлаар Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцлах тайланг баталж, бүс нутгийн эдийн засгийн интеграцлах бодолгын саналыг батлахыг хүсэж, олон талт худалдааны тогтолцооны эрүүлээр хөгжихийг дэмжин, Дэлхийн худалдааны байгууллагын Дохагийн хэлэлцээрийн эртхэн амжилт олохыг ахиулахыг Хятадын тал хүсэж байна. Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын өөрчлөлтийн ахицыг ахиулж, түүний үр нөлөөг дээшлүүлэн, амьжиргааны хүчинг эрчимжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн хамтын ажиллагаан дэх байр суурь, үр нөлөөг хамгаалахыг Хятадын тал мөн хүсэж байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\