2008 оны Бээжингийн олимпийн наадам дөхлөө. Олимпийн 29-р наадмын зохион байгуулах комиссын хувьд Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комисс хэр зэрэг ажиллаж, олимпийн наадмын бэлтгэл ажлууд хэр зэрэг явагдаж байгааг та бүхэнд танилцуулъя.
Олимпийн 29-р наадмын зохион байгуулах комисс 2001 оны 12-р сарын 13-ны өдөр байгуулагдаж, Бээжингийн олимпийн наадам болон Бээжингийн пара олимпийн наадамд бэлтгэх төрөл бүрийн зохион байгуулах ажлыг хариуцан хийж байна. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын харьяа нарийн бичгийн захиргааны гаазар, Олон улсын харилцааны газар, Биеийн тамир спортын газар, Мэдээлэл ухуулагын газар, Гал бамбар дамжуулах төв, Бүртгэх төв, Тасалбарын төв зэрэг 24 салбар ажиллаж байна. Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажил бүх талаар өрнөхийн хирээр 30 гаруй салбар болж өргөжих болно.
Олон нийтийн мэдээжээр олимпийн наадмын гол ажил бол биеийн тамирын тэмцээн мөн, бүх үйлчилгээ хангамж нь тэмцээний төлөвлөгөөний хүрээнд болно. Олоимпийн наадмын тэмцээний цагийн хуваарын энэ жижиг дэвтэр нь хэдийгээр жижигхэн боловч түүний ард Бээжингийн олимпийн наадмын Спортын газрын 100 гаруй ажилтан шаргуу ажиллаж бий. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын Биеийн тамир спортын газрын орлогч дарга Лю Вэньбинь тэмцээний цагийн хуваарыг хийж гаргасан тухай танилцуулав. Тэрээр хэлэхдээ, юуны өмнө тамирчдын шилдэг амжилт гаргаахыг баталгаажуулах талаас бодох хэрэгтэй, оролцох талууд жишээлбэл, улс бүрийн спортын нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудын саналыг сонсох хэрэгтэй юм. Үүнээс гадна телевизийн дамжуулах ажил бий. Анхны Юуны өмнө бид өдөр бүрийн тэмцээний хөтөлбөрийг гаргана, эрэгтэйн 100 метрийн гүйлтээр жишээлээд хэлэхэд, нийт хэдэн бүлэг, хичээн хүн, хэдэн цагт гэснийг бүр нарийн тогтоох шаардлагатай юм. Үүнийг тогтоох явц нь маш ядаргаатай нарийн чимхлүүр ажил юм гэжээ.
Ажлын хэмжээ, агуулга тасралтгүй нэмэгдэхийн хирээр Спортын газрын ажилтан ч нэмэгдэж байна. Зөвхөн нэгбүрчилсэн тэмцээний ажлыг зохион байгуулан удирдан хариуцаж байгаа ажилтан 800 гаруйд хүрч байна. Олимпийн наадмын хугацаанд уг газар нь мэргэжлийн болон мэргэжлийн бус сайн дурынхангээд 10 мянган хүн элсүүлэх болно.
Үйлчилгээний талаас авч хэлбэл, Эд барааны газар нь Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын арын хангамжийн ерөнхий газар юм. Уг газар нь бусад салбаруудад эд бараа хангах үйлчилгээний үүргийг хариуцаж бий. Ийм өргөн цар хэмжээтэй олимпийн наадамд эд барааны хэрэгцээ асар их, тэмцээн, эмчилгээ, талбайг харж хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг маш олон төрөл зүйлийг хамарч байна. Эд бараа бэлтгэх, хадгалах, зөөвөрлөх, удирдах, хурааж авчирах, шийдвэрлэх зэргийг бүр Эд барааны газар хариуцан гүйцэтгэнэ. Тэмцээн дуусасны дараа шагнал гардуулах тайз бэлтгэх, шагнал гардуулах, төрийн далбаа мандуулах, төрийн дуулал эгшиглүүлэх зэргийг ч уг газар зохицуулж, 30 гаруй хүн эдгээр ажлыг тусгайлан хариуцан хийх болно.
Нарийн ширийн зүйлийг анхаарч хангалттай чанартай үйлчилгээ хангах нь салбар нэг бүрийн ажлын зорилт мөн. 16 мянга гаруй тамирчид болон албаны хүнд байрлах тохилог орон сууц, амарч цэнгэлдэх таатай нөхцөл хангах нь олимпийн тосгоны Зураг төслийн төвийн нарийн хянамгай гүйцэтгэх ажил мөн. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын Олимпийн тосгоны орлогч дарга Ү- Жинбө хэлэхдээ, юуны өмнө юм бүхэн тамирчдын төлөө байж унтаж амрахыг таатай байлгахын төлөө бид өргөн ор тавьж, пара олимпийн тамирчдад зориулж авдар шүүгээн бариулыг хүртэл тусгайлан зураг төсөл хийж бэлтгэсэн гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах комиссын бүх салбарууд, сайн дурынхан өнөө 2008 оны олимпийн наадмын бэлтгэл ажилд бүх талаар шамдан бэлтгэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|