• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-03 15:39:37    
Солонгос Америкийн хэлэлцээгээр Солонгосын цөмийн төхөөрөмжийг хүчингүй болгох цагийн хуваарыг гаргав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Америк болон хойд Солонгосын хоёр талын ажлын хэсгийн хоёр дахь хэлэлцээ 2-ны өдрийн үдээс хойно Швейцарын Женевд өндөрлөв. Америкийн тэргүүн төлөөлөгч, төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Хилл хэлэхдээ, энэ жилийн сүүлчээс өмнө цөмийн төлөвлөгөөнийхөө бүх өргөдлийг дэвшүүлэх бөгөөд цөмийн бүх төхөөрөмжийг хүчингүй болгохыг Хойд Солонгос зөвшөөрсөн байна гэжээ. Энэ нь маш чухал нийтлэг ойлголт мөн, бас ч Солонгосын цөмийн зэвсэггүй болох хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх анхны цагийн хуваар мөн гэж тэр үзлээ.

     Хоёр хонгоийн хугацаатай энэ хэлэлцээ нь 1-ний өдрийн 10 цагаас эхэлж, Америкаас Женевд суугаа төлөөлөгчдийн газар болон хойд Солонгосоос Женевд суугаа төлөөлөгчдийн газар тус тус болов.

     Зохицуулалтын дагуу, энэ удаагийн хэлэлцээ нь хоёр талын агуулгыг хамарч байна. Нэгд, "2-р сарын 13-ны хамтын баримт бичг"-ийн дагуу, хойд Солонгос цөмийн төлөвлөөгөөнд бүх талаар өргөдөл дэвшүүлэх бөгөөд цөмийн төхөөрөмжийн хүчин чадлыг алдаглуулах цөмийн зэвсэггүй болох хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхийг авч хэлэлцэх, нөгөө нь Америк хойд Солонгосыг терроризмийг дэмжигч орны жагсаалтаас гаргах зэрэг хоёр орны харилцааг хэвийн болгох асуудлыг авч хэлэлцэх болно.

      Хэлэлцээ эхлэхээс өмнө, Америк хойд Солонгост дарамт өгнө гэж байр сууриа илэрхийлж байв. Хилл хэлэхдээ, хойд Солонгос цөмийн зэвсгийг туйлбартай хүчингүй болгосоны хойно л олон хэрэг явдал боломжтой болно, Гэхдээ цөмийн төлөвлөөгөөг орхих талаар үр дүнд хүрч чадахгүй юм бол хоёр орны харилцаа тийм ихээр сайжирч чадахгүй гэжээ.

      Анхны өдрийн хэлэлцээ дууссаны дараа, Хилл нэн даруй хэвлэлийн бага хурал хийлгэж, хэлэлцээ нь маш их ахицтай болсон гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, бид санал бодлоо илэн далангүй ярьж, хоёр талын сонирхож байгаа бүх асуудлыг авч хэлэлцэж, гол чухал талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна гэжээ. Гэтэл хойд Солонгосын тэрүүн төлөөлөгч, гадаад хэргийн орологч сайд Ким Гие куан " хэлэлцээний ахиц маш сайн, амжилтад хүрэхийг хүсч байна" гэж сурвалжлагчид далдуур хэлжээ.

      Хилл хэлэхдээ, энэ амжилт нь чухал ач холбогтолтой, дараачийн шатны Бээжингийн зургаан талын хэлэлцээний амжилтад хүрэхэд зам тавьж өгөв гэжээ.Тэрээр хэлэхдээ, зарим нарийн ширийн зүйлийг энэ сарын сүүлчээр Бээжинд болох Зургаан талын хэлэлцээний хоёр дахь шатны хурлын хугацаанд авч хэлэлцэнэ гэжээ. Ирээдүйд Солонгосын цөмийн асуудлыг Америк хойд Солонгос хоёр талын хэлэлцээгээр зохицуулчих эсэх тухай сурвалжлагчийн асуултанд хариулах үед, Солнгосын цөмийн асуудлыг заавал зургаан талын хэлэлцээний хүрээнд зохицуулна гэж Хилл баттай хариулав.

      Америк терроризмийг дэмжигч орны жагсаалтаас Солонгосыг гаргах эсэх тухай хоёр орны харилцааг хэвийн болгоход холбогдсон асуудлаар Хилл тэдий тодорхой юм яриагүй. Тэрээр хэлэхдээ, энэ асуудлаар би тодорхой юм ярихгүй, учир нь засгийн газартайгаа зөвшилцөх шаардлагатай юм гэжээ.

      Хилийн нийтэлсэн энэ цагийн хуваарт хойд Солонгосын тал шууд харилт хийгээгүй, бас үгүйсгээгүй . Ким Гие гуан сурвалжлагчид хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээ маш сайн ахицтай болж, хоёр тал олон талаар нийтлэг ойлголтод хүрсэн. хойд Солонгос хамтран ажиллах маш тодорхой санаагаа илтгэсэн , улс төр эдийн засгийн талаар нөхвөр олох ёстой . Улс төрийн нөхвөр нь Солонгосыг дайсагнах бодлого өөрчлөхийг хэлж байна. Эдийн засгийн нөхвөрт эрчим хүч, цахилгаан зэрэг талын тусламж багтаж байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/