Сүүлийн жилүүдэд амьдралын хэмнэл тасралтгүй түргэсхийн хирээр, хоол хүнсний бүтэц, ажил амьдралын арга хэлбэр байнга өөрчлөгдөж, ходоодны өвчинд нэрвэгдэх явдал ч нэмэгдсээр байна. Тэгвэл ходоодны өвчинд нэрвэгдэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? гэвэл:
Хоол ундаа хэрэглэх хэвийн арга туршлага: Өдрийн 3 удаагийн хоолоо цагт нь идэж байх бөгөөд ариун цэврийг эрхэмлэхийн дагуу сайтар зажилж удаан залгина. Хөнгөн хоол, цагаан хоолоор гол болгож, хатуу хүтүү, дутуу цэвэрлэсэн, хэт шорвог, хэт халуун, хэт гашуун хүнсний бүтээгдэхүүн идхээс зайлсхийж, тамхи татахыг цээрлэж архийг бага уувал сайн.
Ходоодны цочмог үрэвсэл даамжраад ирэхээрээ ходоодны архаг үрэвсэл болдог. Хоол хүнсэнд урт удаан хугацаагаар уураг, амин дэм В дутагдвал бас хоол боловсруулах системд муугаар нөлөөлж ходоодны архаг үрэвсэл бий болгодог.
Ходоодны шархлаа бол насанд хүрэгсдэд сонин биш болсон архаг өвчин юм. Байн байн сэдрэх бөгөөд амархан засардаггүй. Ийм нөхцөлд хоолны шим тэжээлийг зүй зохистойгоор нөхөх нь их тархины чадавхид тун сайн нөлөө үзүүлдэг. Иймээс ходоодны шархлаатай хүнийг хоолоор эмчлэх нь эм бэлдмэлээр эмчлэхээс илүү сайн нөлөө үзүүлдэг бөгөөд шарх нь амархан анагаагддаг юм байна. Хоол хүнсний шим тэжээл нөхөх бодитой аргууд:
Шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх
Үнээний сүү, буурцгийн зутан, тахианы өндөг, лянхуагийн үндэсний нунтаг, будаа, гурил, тураг мах, загас зэрэг сэдэлт багатай хүсний бүтээгдэхүүн хэрэглэх. Эдгээрийн дотор үнээний сүүний шим тэжээл нь маш тэнцвэртэй, ходоодны хүчлийг тэнцүүлэх, ходоодны шархлааг анагаахад тун сайн үүрэг гүйцэтгэдэг.
Хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх зөв зуршилтай болж, сэтгэл санаа уймарч бачимдахаас сэргийлэх: Төрөл бүрийн хоолыг бага хэмжээгээр идэх, цагтай, хэмжээтэй хэрэглэх, энэ нь ходоодны дарамтыг багасгадаг бөгөөд ходоодны хүчлийн шархлаанд сэдэлт үзүүлэх нөлөөг багасгадаг.
Сэдэлт ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг цээрлэх:
Үүнд, хүйтэн ундаа, кофе, өтгөн цай, архи, амттай нарийн боов зэрэг сэдэлт ихтэй хатуу хүнсний зүйлүүд багтаж байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь ходоодны хүчлийн шүүрэлд дэм өгдөг тул ходоодны шархлааг анагаахад ашиггүй.
Хоолыг хэтэрхий халуунаар нь идэх осолтой
Жирийн байдалд 60℃-аас доош байх хамгийн тохиромжтой. Хэтэрхий халуун хоол идэх нь ходоодны салст бүрхэвчийг шархлуулж, өвчний байдлыг даамжруулан, улмаар өмөн үүд нэрвэгдүүлж болзошгүй юм. Халуун тогооны халууны хэмжээ нь 100℃ орчим байдаг тул савхалж гаргасан хүнсний зүйлээ түр хөргөж байгаад идвэл ходоодны салст бүрхэвчээ шархлуулахгүй байх талтай.
Сайтар зажилж удаан залгих
Сайтар зажилж удаан залгих нь хүнсний бүтээгдэхүүний хоол боловсруулах системд өгөх сэдэлтийг бууруулдаг бөгөөд шүлсний шүүрлийг сайжруулж, ходоодны хүчиллэг зүйлийг багасгаж чаддаг. Үүнээс гадна, хүн бүрийн ходоодны шингээх чадавхи адил бус байдаг тул хүн болгон өөр өөрийн байдалдаа зохицуулан адил бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь зөв. Жишээлбэл, зарим хүнд үнээний сүү зохихгүй байдаг, ийм нөхцөлд буурцгийн зутан, өндөгтэй шөл, лянхуагийн үндэсний нунтгийг хэрэглэж болно.\Л.Буянтогтох орчуулав\
|