• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-04 14:52:27    
Хөхнуурын хөвөөнд дотоод гадаадын яруу найрагчдын өргөн цуглаан болов

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Хөхнуур мужийн нутаг дах Хөхнуурын эргэд зохиогдсон олон улсын яруу найргчдын баяр саяхан өндөрлөж, дэлхийн 34 орны яруу найрагчид Хятадын яруу найрагчдын хамт Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн нутаг дах Хөхнуурын хөвөөнд цуглан, адил бус үг хэлээр " хүн болон байгаль, эесэг эх дэлхий" гэх энэхүү яруу найргыг уянгалан хайлсан юм.

      Та одоо Хятадын Хөхнуур Түвд зэрэг муж өөртөө засах районд урт хугацааны турш уламжлагдсан Түвд үндэстний " Гэсэр хаан" гэсэн туулисийг хайлж байгааг сонсож байна. Энэ туулист эртний Түвд үндэстний баатрын гайхамшигт үлгэрийг ярьсан байна. Хөхнуурын хөвөөнд зохиогдсон олон улсын яруу найрагчдын баярт оролцсон 300 гаруй яруу найрагчид саяхан Түвд үндэстний нэг тосгонд " Гэсэр хаан" гэсэн ардын урлагийн тоглолтыг сонирхсон байна.

     Хятадын Хөхнуурын хөвөөнд болсон олон улсын яруу найрагчдын баяр 8-р сарын 7-д эхэлсэн юм. Энэ бол Хятад оронд анх удаа зохиож байгаа олон улсын яруу найргын томоохон баяр болох юм. Энэ баярт Хятадыг оролцуулсан 35 орны яруу найрагчид оролцсон байна. Даргалан эрхлэгч Хятадын яруу найргын сурч судлах нийгэмлэг болон Хөхнуур мужийн засгийн газар нь түүнийг олон улсад нэртэй яруу найрагчдын өргөн цуглаан болгохоор чармайн ажилласан юм.

      Яруу найрагч хүний хувьд авч хэлбэл, Хөхнуур Түвдийн өндөрлөг бол дархан нутаг бөгөөд нэн олон өнгөрөлт болон илрүүлэлтэй болохыг харуулж байна. Тэхэд тэд нарын тус биеийн өнгөрөлт болон илрүүлэлт нь хүний амьдралд нь хэзээ ч мартагдахгүй сайхан өнгөрөлт болох юм.Хөхнуурийн хөвөөнд зохиогдсон олон улсын яруу найрагчдын баяр нь " хүн болон байгаль, эесэг эх дэлхий" уриан дор болов. Алдарт яруу найрагч, шүүмжлэгч ноён Шү Цай бол тус удаагын яруу найрагчын олон улсын баяр наадмыг зохин байгуулагчийн нэг мөн, тэр хэлэхдээ:

     Хөхнуурын хөвөөний олон улсын яруу найрагчдын анхны баяр наадам нь " хүн болон байгаль, эесэг эх дэлхий" гэсэн уриан дор болсон нь маш сайн. Хэдэн арван орны яруу найрагч нар нэг дор цугласан нь хэрэг дээрээ бүх санал зөрөлдөөнөөс зайлан, олны сэтгэлийг ганц гол урианд нэгтгэх шаардлагатай, энэ бол даруй хүн байгалийн харилцаа болох юм. Түүхэн дээр яруу найрагаар хүн болон байгалийн үзэмж, үүдэн бүтээлт, өнө үүрдийн харилцааг хамгаас их товойлгож ирсэн юм. Энэ удаагын яруу найргын баяр наадам урьд өмнө байгаагүй өргөн далайцтай болж, миний оролцож байсан Европын олон улсын яруу найрагчдын баяр наадамтай зэрэгцүүлбэл, оролцсон яруу найрагчийн тоо буюу яруу найргын баярын цар хэмжээгээр ч бүр их байна гэжээ.

     Хятад бол яруу найрагт том орон. Манай тоололын 7-р зуунаас 13-р зууны үеэр, Хятадын эртний яруу найраг маш хөгжилтэй байв. Энэ үед Ли Бай, Дү Фү, Сү Ши, Ли Чинжао зэрэг алдарт яруу найрагч нар цолгорон гарсан банйа. Орчин үеийн яруу найргын талаар авч хэлхэд, өнгөрсөн зууны наяад онд, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогоо саяхан хэрэгжүүлж байсан үед, нийгмийн шинэ дүр төрхөд урамшсан үлэмж олон залуу яруу найрагчид цолгорон гарч, яруу найраг нь тухайн үеийн сэхээтэн нарын хамгаас сайшааж байдаг уран зохиолын хэлбэр болж, " эрэн үеийн хөгжлийн чиглэл" хэмээгдэж байсан юм. Нийгэм эдийн засаг хөгжихийн хирээр, Хятадын хүн ардын өртгийн үзэлт, хэрэглээний чиглэлд асар их өөрчлөлт гарч, ялангуяа сүүлийн арван жилд таварын эдийн засаг болон даярчлалын ахицийн нөлөөгөөр, прагмитизмийн нийгэмд газар авахын хирээр, өрнөдийн бэлэн хоолны соёл Хятад оронд ихээр орж ирсэнээр, яруу найргыг багтаасан цул уран зохиолын хөгжил саарсан байна. Шинэ зуунд орсоноос хойш, ийм байдалд аажмаар өөрчлөлт гарсан юм. Дотоод гадаадад гэсэнгүй, яруу найргын урлагийг хялбаршуулсан соёлтой адилтган өгүүлж болохгүй гэж Хятадын яруу найргын сурч судлах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Түн-ү үзсэн банйа.

     21-р зуунд орсноос хойш яруу найраг нь хөгжих хандаштай болж, өнөө яруу найргын уран уншлага бүх Хятадын олон газарт маш олон зохиогдож, би өөрөө ч жил болгон бүх Хятадын яруу найрагч нарын бэлэглэсэн тав зургаан зуун төрлийн яруу найраг хүлээн авч байна. Яруу найраг нь хялбарчилсан соёл шиг хүн болгонд хүлээгдэж чадна гэж бид үзэж болохгүй, яруу найргын хөгжилд, мөн түүний ирээдүйд би итгэл төгс байна гэжээ.

     Хятадын Хөхнуурын хөвөөнд зохиогдсон олон улсын яруу найргын анхны баяр наадам нь Хятадын яруу найрагчдын өргөн цуглаан болох төдийгүй нэн чухал нь дэлхийн олон орны яруу найрагчдад соёлын харилцааны тавцан хангасан байна. Яруу найргын өргөн цуглаанд оролцсон Венсуэлийн яруу найрагч ноён Жуан Гавирияа хэлэхдээ:

      Бидэнд дэлхий олон орны яруу найрагчидтай харилцан солилцоо хийж суралцах аз тохиов. Бид бүхэн адил бус газар орноос ирсэн, гэвч бидэнд ганц л дэлхийтэй, эх байгаалиа хамтаар эдлэж байна, энэ бол тус удаагын яруу найргын баяр наадмын маш сайн уриа болох юм гэжээ.
Уран бүтээлийн уран уншилга бол тус удаагын яруу найрагчдын баярын чухал агуулга болох юм. Шүлэгчин болгон зохион байгуулах комисст өөрийнхөө яруу найргын баярт зориулсан яруу найргаа дэвшүүлсэн юм. Тэдгээрийн дотор яруу найрагч Петрос Масторисийн шүлэг олноос онцгой байв. Тэрээр , 2008 оны Олимп Бээжинд болох гэж байна, Олимп бол дэлхийн эесэг, хүн төрөлхтний энх тайванг харуулах чухал үйл ажиллагаа болох юм гэж хэлээд, Бээжингийн Олимпид зориулан бичсэн уран бүтээлээ уншив.

     Яруу найрагчдын баяр наадмын үеэр дотоод гадаадын яруу найрагчид бас хөдөө тосгон, малжих районд амьдралд гүнзгийрэн, Хятадын хүн ардын ээж гол- Хатан голын хөвөөнд, хөвөө хязгааргүй өргөн их хөдөө талаар явж, яруу найрагч нар маань эх дэлхийн энгүй үзэсгэлэнд сэтгэл согтууран, үзэсгэлэнт сайхан Хөхнуурын хөвөөнд, тус яруу найргын баяр наадамд зориулсан симфонь хөгжим сонсов. /Пэрлаймаа орчуулав/