Хөдөө тосгоны дунд бага сургуулийн байршилд зохицуулалт хийснээс хойш их олон газар нутагт дунд бага сургуулийн хүүхэд хол явж сурдаг хүндрэлтэй байдал бий болсон байна. Хүнань мужийн Юеян шянь нь сургуулиудыг хамтран эрхэлж, багш нь хүүхдүүд дээр очиж хичээл орох шинэ зам нээж, алс зайдуу нутгийн тариачдын үр хүүхдийн ойр хавьдаа сургуульд орж, сайн чанарын боловсрол хүртэх эрэлт хэрэгцээг хангасан байна.
Юеян шянь нь Юеян хотын өмнөд хэсэгт оршиж, Дүн Тинхү нуурын эрэг дээр байж, 23 шян суурины 750 мянган хүн амыг хамарч, уулархаг район, усан сангийн район болон нуурын район нь газар нутгийн гурваны нэг хувийг эзэлдэг бөгөөд газрын байрлал нь их түвэгтэй юм байна. Тус шяний Боловсролын хэрэг эрхэлсэн газрын орлогч дарга Фан Лянгийн танилцуулснаас үзвэл, сүүлийн жилүүдэд сургуульд сурах сурагчийн эх үүсвэр түргэн багссан учраас тус шянь нь дунд бага сургуулийн байршилд их зохицуулалт хийсэн юм байна. Гэвч тус шяний хөдөө тосгоны заавал сургах боловсорлын хөгжилд шинэ асуудал тулгарав, энэ нь тухайлбал тосгоны анх зэргийн бага сургуулийг хаяж чадахгүй болсон явдал байлаа.
Жишэлбэл Раоцүнь шянгийн Минган бага сургуулийг уул нь 6 км зайтай гол бага сургуультай нийлүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч дунд нь нэг усан сан байдаг учраас хүүхдүүд сургуульд очиход дөхөмгүй бөгөөд их аюултай учраас тус тосгоны тариачид сургууль нийлүүлэхийг зөвшөөрөхгүй байлаа. Дотуур байртай сургуулиуд нь ч хөрөнгө мөнгөний боломж муутай байлаа. Шянь бүхэнд дотуур байртай сургууль байгуулахад, нэг сургуульд нэг сая 500 мянган юань хэрэглэхээр тооцвол энэ шяньд 34 сая 500 мянган юань хэрэгтэй байлаа. Гэхэд шяний санхүү нь үүнийг даах ямарч боломжгүй байлаа.
Энэ асуудлыг зохицуулахын төлөө, Юэян шянь нь хөдө тосгоны сургуулиудын хамтруулан эрхэлж, багш нь сурагч дээрээ очиж хичээл орох шинэ арга зам нээсэн байна. Энэ аргыг 2003 оноос гурван шянь сууринд туршилтын журмаар ажиллуулж, 2004 оноос бүх шяний хэмжээнд нэвтрүүлэн хэрэгжүүлжээ. Бодитой амьдралын дунд энэ арга нь маш сайн үр дүн өгч, сурагчид болон аав ээжүүдийн сайшаалыг хүлээсэн байна.
Юэня шяний Жүнжөү шянь бол энэ туршилтыг хэрэгжүүлж маш их амжилтад хүрсэн газар юм. Энэ шянгийн гол сургуулийн захирал Хэ Хүнбингийн танилцуулснаас үзвэл, 2003 оны сүүлийн хагсаас өрчлөлт хийж, уулын шянийн гол сургууль болон ойр хавийн гурван сургуулийг нийлүүлэн хамтарсан гол сургууль байгуулсан бөгөөд хөдөө тосгонд хичээл орох гурван цэг гаргасан юм байна. Эдгээр хичээл орох цэгт хэл тоо заадаг хоёр багш тааруулснаас гадна өөр хичээлийг нь гол сургуулийн багш нар орж, долоо хоног тутамд хэд удаа ирж хичээл ордог юм байна.
Ли Панши бол тус шянийн гол сургуулийн хичээл орох цэгт очиж хичээл ордог багшийн нэг нь юм. Тэрээр биеийн тамирын хичээл ордог. Тэрээр хэлэхдээ, энэ цэг сургуулиас 10 км зайтай, би мотоцикл унаж явдаг, ингэхэд сургуулиас сургалтын хугацаа бүхэнд 300 юаний нөхвөр өгдөг бөгөөд оны шилдэг шалгаруулах нэг нөхцөл болдог гэжээ.
Бүрэтгэлээс үзвэл, Юэня шяньд өнөө ийм гол сургууль 135, хичээл орох цэг 185 байна. Сурагч дээрээ очиж хичээл орж байгаа багш 615 байна. Тэд нарын зарим нь ундаг дугуй унан уул даваа давж, зарим нь усан онгоцоор гол мөрнийг гатлан хүүхдүүд дээрээ очиж хичээл ном заадаг.
Юэня шяний Боловсролын хэрэг эрхэлсэн газрын дарга байсан Юй Дахүн гуйгийн үзэж байгаагаар энэ арга зам нь ийм хэдэн талын үр дүнтэй болсон юм байна. Нэгд, шилдэг багш нарыг нэг л сургуульд хязгарлахгүй болж, хөдөө тосгоны боловсролын тэнцвэртэй хөгжилд тус дөхөм үзүүлэв. Хоёрт, хөдөө тосгоны бага сургуулийн удирдлагыг байнгын, журамжуулсан замд оруулж, удирдлагын түвшнийг нь дээшлүүлэв. Гуравт, хөдөө тосгоны хэсэг бага сургуулийн өнгөрсөнд орж чадахгүй байсан хичээлийг бүхнийг орох болгож, сургалтын яс чанарыг дээшлүүлэв. Дөрөвт, хөдөө тосгоны бага сургуулийн багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэв. Тавд, хөдөөгийн хүүхдийн сургуульд суух идэвхижлийг дайчилж чадсан эдгээр болно.
Юэня хот өнөө энэ арга туршилгын цаашид нэвтрүүлэн дэлгэрүүлж байна.
|