7-р сарын 27-нд "Вэй бү ваныг тойрсон эдийн засгийн хамтын ажиллагааны хоёрдохь чуулга уулзалт" Хятадын Гуаншигийн чжуан үндэстний өөртөө засах районы төв наньнин хотноо өндөрлөө. Чуулга уулзалтад оролцсон төлөөлөгч нар "Вэй бү вань болон Хятад-АСЕАН-ны худалдааны чөлөөт бүс" "Вэй бү ваний хамтын ажиллагааны механизм" "Вэй бү ваний зам харилцаа, боомт, бараа солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагаа" зэрэг талаар халуун хөгжөөнтэй ярилцсан байна. Вэй бү ванийг тойросон эдийн засгийн хамтын ажиллагаа нь бэлтгэлийн шатнаас хэрэгжих шатанд орж, ирээдүйд төслүүдийн хамтын ажиллагааг ахиулах арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэх ёстэй гэж тэд үзсэн байна.
Вэй бү вань бол Хятад Вьетнам хоёр орны эх газар болон Хятадын Хай нань арлыг тойрсон хагас битүүмжлэлттэй тэнгисийн булан юм. 2002 онд Вэй бү вань бүлэнгийн хойт хэсэг дэх Хятадын Гуан шигийн чжуан үндэстний өөртөө засах районыхан нь Гуан ши, Гуан дүн, Хай нань 3 муж район болон Вьетнамын зарим мужаар бүрэлдсэн "Вэй бү вань буланг тойрсон эдийн засгийн бүс" байгуулахаар төлөвлөжээ. 2006 онд Гуаншийнхан нь "Вэй бү вань буланг тойрсон эдийн засгийн хамтын ажиллагаа"-ны үзэл баримтал дэвшүүлж, уулын Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг Малайз, Шингапур, Индонез, Филлипин, бруней хүртэл өргөтгөсөн байна.
Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажиллагаанд олон удаа шинжилгээ судалгаа хийсэн БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Жян Чжэнхуа хэлэхдээ: Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажиллагааг ноднин дэвшүүлснээс одоод болтол, Хятад болон АСЕАН-ын холбогдох орнуудын удирдагчид дээд хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Одоо уг хамтын ажиллагаа хэрэгжигдэх зангилаагийн шатанд орлоо гэжээ. Хятадын засгийн газар Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалд үзэж, түүнийг төрийн хөгжлийн стратегид хамруулсан байна.
Уг чуулга уулзалтад оролцсон Хятадын хөгжлийн банкны ерөнхийлөгч Чжэнь Юань хэлэхдээ: хөрөнгө мөнгө бол бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг түлхэн ахиулах чухал нөхцөл боломж болно. Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажилагааны дэд бүтцийн томоохон төхөөрөмжийн байгуулалтыг ахиулахын тулд, ирээдүйд Вэй бү вань булангийн бүс нутгийн хөрөнгө оруулалт хөрөнгө хурамтлуулгын тавцан гаргаж, банк санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Греенвод хэлэхдээ: ирэх хоёр жилд Азийн банкнаас Хятадын Гуан шид 400 сая ам долларын зээл олгож, Гуан шигийн дэд бүтцийн байгуулалтыг тэтгэж, Вэй бү вань булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг ахиулна гэжээ.
|