• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-04 15:27:43    
Хятадын шүүх ардын туслах шүүгчийн дүрмийг бүх талаар хэрэгжүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     1954 онд тогтоосон Хятадын үндсэн хуульд Ардын шүүх хэрэг шүүхдээ хуулийн тогтоол ёсоор Ардын туслах шуугчийн дүрэм хэрэгжүүлнэ гэж тогтоосон юм. Ардын туслах шүүгчийн дүрэм нь Хятадын иргэдийн ардчилсан эрхээ эдэлж, улс орныг удирдахад хувь нэмрээ оруулан, хууль эрх зүйн үйл хэрэгт оролцох гол хэлбэр болжээ. Практикаас үзвэл, Ардын туслах шүүгч оролцсон шүүн таслах хэргийн 80% нь эедүүлэн зохицуулж, хэрэгт холбогдогч хүмүүс зохицуулгын үр дүнд сэтгэл ханамжтай байж, нийгмийн зөрчлийг хамгийн их хэмжээнд намжаан, нийгмийн эв зохицол ба тогтвортой байдалд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

     3-ны өдөр хуралдсан Хятадын Шүүхийн Ардын Туслах Шүүгчийн ажлын зөвлөгөөн дээр, ХКН-ын Төв хорооны улс төр хууль зүйн хорооны дарга Лүэ Гань, Ардын туслах шүүгчийн дүрэм бол Хятадын социалист ардчилсан улс төрийн чухал тогтолцоо мөн гэж тодорхой илэрхийлсэн байна. Тэр хэлэхдээ,

     Ардын туслах шүүгчийн дүрэм нь өргөн олон ард түмнийг ардын туслах шүүгчийн хувиар хэргийн шүүн таслахад оролцуулж, шүүгчидтэй хамтаар улс орны шүүн таслах эрхийг хэрэгжүүлж, манай орны ардын ардчилсан засаглал давамгайлсан засаглалт шинж чанарыг бүрэн харуулсан байна. Энэ нь социалист ардчилсан улс төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх чухал агуулга болж, ард түмэн эзэн мэдэж хуулийн дагуу улс орноо засахыг уялдуулсан чухал хэлбэр мөн гэжээ.

      2005 оны 5-р сарын 1-ний өдөр Ардын туслах шүүгчийн анхны дүрмийн дангаараа хэрэгжих хууль албан ёсоор хэрэгжиж, Хятадын Ардын туслах шүүгчийн дүрмийн байгуулалт алхам алхамаар тодорхой үр дүнд хүрсэн байна.

     Жао Вейжүн бол цахим электроникийн инженер юм. Тэрээр 1996 оноос эхлэн Шань Ши мужийн Ши Ань хотын Шинь чэнь дүүргийн Ардын шүүхийн туслах шүүгчээр ажилласан байна. Арван жилийн турш Жао Вэйжүн эрүүгийн хэрэг, иргэний хэргийн зэрэг төрөл бүрийн 380 гаруй хэргийг туслан шүүхэд оролцож, буруу тасалсан хэрэг нэг ч гараагүй, хэрэгт холбогдогч этгээд нэг удаа ч гомдол мэдүүлсэнгүй. Ардын туслах шүүгчийн үүрэг хариуцлагад тэрээр маш гүн сэтгэгдэлтэй байна. Тэрээр хэлэхдээ,

     Миний оролцсон шүүн таслах хэрэгт хариуцсан шүүгчид, шүүгчдийн хурал нь заргалдагч хоёр талын гомдол, гэрч баримтыг нэг нэгээр хянан шалган нотолж, хуулийн хүрээнд задлан шинжилж, эцсийн таслалт гаргадаг юм. Цөөнх нь олонхийн саналыг дагах зарчмын дагуу эцсийн бүлэгт шүүх хурлын шийд гардаг. Ардын туслах шүүгч нь шийдвэр гаргахад тэгш эрхтэй оролцдог. Миний бие шүүхийн таслан шийтгэх ажиллагаанд шууд оролцдогийн дээр Ардын Төлөөлөгчдийн Их Хурал тохоон томилсон учраас засаг захиргааны талаар шүүхийн захиргаанд харьяалагдахгүй, харьцангуй төвийг сахисан байрь суурьтай юм. Ардын туслах шүүгчийн дүрэм нь хууль цаазат нийгэм дэхь нэр хүндийг нэмэгдүүлсэн гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, 2006 оны жилийн сүүлчийн байдлаар Жао Вейжүн шиг Ардын туслах шүүгч Хятадын хэмжээнд 55 мянга гаруй байна. Тэд өндөр боловсролтой өргөн дэлгэр төлөөлөх чанартай байж, сүүлийн хоёр жилийн турш нийт 650 мянган хэргийг шүүн таслахад оролцсон байна.
Хятадын Ардын дээд шүүхийн дарга Шяо ян энэ удаагийн ажлын зөвлөгөөн дээр цохон тэмдэглэхдээ, Ардын туслах шүүхчийн дүрэм бол социализмын шударга, өндөр үр ашигтай, нэр хүнд бүхий хууль зүйн тогтолцооны органик бүрэлдэхүүн хэсэг нь юм. Энэ нь хууль зүйн шударга байдалд ашигтай юм гэжээ.

     Ардын туслах шүүгч бол дүрэмт хувцасгүй шүүгч мөн. Ардын шүүгчтэй адилхан эрхтэй байж, шүүн таслах бүх явцад оролцон, шүүн таслах үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлж, ард түмний шүүн таслах ажлыг ойлгоход ашигтай, хуулийн шудрага байдлыг ахиулахад тустай юм гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав. /