Авсралийн амбан захирагч Мичел Жефферигийн урилгаар, Хятадын улсын дарга Хү Жинь Тао 3-ны орой Шинэ Австралийн нийслэл Перц хотноо хүрэлцэн орчиж, Австралид хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Дарга Хү Жинь Тао тэнд АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус бага хуралд оролцох болно.
Энэ он бол Хятад Австрали хоёр орон дипломат харилцаа тогтоосон 35-жилйн ойн жил юм. Мөн Хятад улсын дарга Хү Жинь Тао дөрвөн жилийн дараа Авсралид дахин төрийн айлчлал хийж байна. Тэрээр Перцд хүрэлцэн очсоныхоо дараа хэлэх үгээ бичгээр тарааж, энэ удаа Австралид айлчилж байгаа маань итгэлцлээ нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ирээдүйгээ нээхийн төлөө юм гэж тэмдэглэжээ. Уг ярианд бас тэмдэглэхдээ, Ази номхон далайн чухал орон болсны хувьд Хятад Австралийн харилцааны хөгжил нь хоёр орон болон хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд тустай юм гэжээ.
Мөн орой нь Хү Жинь Тао шинэ Австрали муж улсын дарга Алан Каппентертай уулзсан байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|