• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-04 17:49:03    
Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш юуны учир Иракт гэнэт айлчлав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     4-ний өдөр Австрали орж АПЕК-ийн удирдагчдын тэргүүн нарын албан ёсны бус хуралд оролцохоор бэлтгэж байсан Ж.Буш орон нутгийн цагаар 3-ны үдээс хойно урьдчилан зарлалгүйгээр гэнэт Иракийн баруун нутгийн Анбар мужийн Америкийн Ал Асад агаарын цэргийн баазад хүрэлцэн очиж, Иракийн дайныг дэгдээж Садамын дэглэмийг түлхэн унгааснаас хойш Иракт гурав дахь удаагаа айлчилсан байна.

     Буш Иракт зургаахан цаг байлаа. Энэ хугацаанд тэр Иракийн Ерөнхий сайд Малики болон бусад өндөр албаны хүмүүстэй хэлэлцээ хийж, бас Иракт байрлах Америк цэргийн дээд командлагч Петраеус болон Америкаас Иракт суух элчин сайд Кроскер нарын Иракийн байдлаар хийсэн тайланг сонсов. Тайланг сонссоны дараа Буш хэлэхдээ, хэрэв Иракийн аюулгүй байдал цаашид сайжрахад хүрвэл Америк хэсэг цэргээ гаргасан нөхцөлд ч Ирак одоогийн аюулгүй байдлаа хэвээр хадгалах боломжтой гэжээ. Өнөө Иракийн улс төрийн хямрал хурцдаж, Маликийн засгийн газар олон нийтийн шүүмжлэлд удаа дараалан өртөж, Петраеус болон Кроскер ч ирэх долоо хоногт Конгресст Иракийн байдлын тухай тайлан өргөн барих болно. Бушийн засгийн газар энэ тайланд үндэслэн Иракийн бодлогодоо зохицуулалт хийх гэж байгааг олон нийт анхааралдаа авсан байна. Буш энэ үеэр Иракт айлчилсан нь ер бусын учир шалтгаантай юм гэж шинжээчид үзлээ.

     Юуны өмнө, Бушийн энэ удаа Иракт хийсэн айлчлал нь Бушийн засгийн газрын Иракийн тухай бодлогод туйлын чухал нөлөөтэй юм. Буш энэ долоо хоногт Австрали орж АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хуралд оролцоно. Гэтэл ирэх долоо хоногт Петраеус болон Кроскер конгресст Иракийн байдлын тайлангаа өргөн барих юм. Буш үүнийг үндэслэж байгаад дараагийн шатны Иракт авах бодлогыг боловсруулан тогтоох болно. Иймээс энэ долоо хоног нь Бушийн Иракийн талаарх бодлогодоо зохицуулалт хийх зангилаа үе гэснийг олон нийт анхааралдаа авлаа. Буш энэ цаг хугацааг сангож, Төрийн нарийн бичгийн дарга К. Райс, Батлан хамгаалахын сайд Гейст зэрэг чухал хүмүүсийг дагуулан Иракт ирж тэнд байрлах Америк цэргийн дээд командлагч Петраеус болон Америкаас Иракт суух элчин сайд Кроскер нарыг нэмбэл Америкийн засгийн газрын Иракийн асуудлын холбогдох өндөр албан тушаалтан бүхнээрээ цугларсан байна. Бушийн энэ айлчлал бол Америкийн дээд зиндааны Ирак дахь нэг удаагийн уулзалт болж, тэд Иракт биеэр хүрч Иракийн дээд удирдагчидтай нүүр тулан хэлэлцээ хийх нь маш тодорхой юм. Америкийн цэргийн талын өндөр зиндааны нэг хүний хэлсэнчлэн, энэ удаагийн айлчлал нь Буш болон түүний цэргийн зөвлөхийн Иракийн дээд удирдагчидтай Иракийн бодлогын талаар Бушийн шийдвэр гаргахаас өмнөх эцсийн томоохон уулзалт болох нь тодорхой байна.

     Хоёрдугаарт, Буш энэ удаа Иракт гэнэтээр айлчлахдаа Анбар мужийг сонгосон нь уг муж нь Иракийн нутаг дахь ззэвсэгт хүчин болон "Ал Кайда" бүлэглэлийн террорист ажиллагаа хамгийн даварч байсан районы нэг юм. Буш ойрын хугацаанд, ялангуяа энэ онд Иракт 30 мянган цэрэг нэмэн илгээсний дараа Америкийн цэргийн Иракт олсон "дайны ялалт"-ыг зориуд харуулж, үүгээрээ Иракт цэрэг нэмэн илгээсэн нь зөв, шаардлагатай байсныг гэрчлэх гэж байна. /Урангоо орчуулж, Баатар хянав/