• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-04 17:59:54    
Цэвэр эрчим хүч хэрэглэх авто машин хөгжүүлэх бол авто машины аж үйлдвэрийн стратегийн чиглэл болно

Хятадын Олон Улсын Радио

     Цэвэр эрчим хүч хэрэглэх авто машин хөгжүүлэх бол манай орны авто машины аж үйлдвэрийн стратегийн чиглэл болно. 2008 оны олимпын үеэр манай орон бие даасан оюуны өмчийн эрхтэй шатхуун батарейтай хэрэглэх авто машин, автомус, холимог хөдөлгүүрт болон цахилгаан хөдөлгүүрт авто машин олимпын ордон талбайгаар явах болно гэж саяхан болсон Хятадын авто машины бие даасан брэндийн бүтээгдэхүүниг хөгжүүлэх стратегийн симпоциом дээр Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган илэрхийлсэн байна.

     Уг симпоциомыг Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төв, Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэг, Хятадын авто машины барилгын нийгэмлэг хамтаар зохион байгуулж, хятадын авто машины аж үйлдвэрийн бие даасан брэндийг хөгжүүлэх талаар хайн хэлэлцсэн байна.

     Сайд Вань Ган хурал дээр хэлэхдээ, 2020 он гэхэд хятадын авто машины хэмжээ 13 саяас 15 сая болж, манай орон жилд 450 сая тонн нефть шаардаргадаж, авто машин 55 хувийг нь хэрэглэх болно гэжээ.

     Вань Ган танилцуулж хэлэхдээ, манай орон 6-р сарын эхээр цаг уурын өөрчлөлтийг аргаацах үндсний төсөл нийтлсэн юм. энэ бол хөгжиж байгаа орнуудын дунд анхных болох юм. 6-р сарын дунд арав хоногт бид бас үйл ажиллагааны төлөвлөгөө тогтоож, эрчим хүч хэмнэх авто машины судалгаа болон хэрэглээг шинэ өндөрлөгт гаргаж, энэ талын хөрөнгө мөнгө болон төслийг бодитойгоор төлөвлөж эхэлсэн юм гэжээ. Авто машины аж үйлдвэрүүд энэхүү төлөвлөгөөнд оролцож, бохир бодис гаргах хэмжээгээ багасгахаар чармайхыг хүсэж байна гэж тэрээр бас илэрхийлжээ.

     Одоо манай оронд цэвэр эрчим хүч хэрэглэх шинэ хэлбэрийн авто машин хөгжүүлэх сайн сайхан байдал бий болсон байна. манай орны Өөрчлөлт хөгчилийн үндсний хорооны саяхан нийтэлсэн шэнэ эрчим хүч хэрэглэх авто машин хөгжүүлэх стандартын хууль нь шатхуун батарейтай авто машинд зам шугам, статусыг нь тогтоож өгсөн байна. Шинжлэх ухаан техникийн яам ч цэвэр эрчим хүч хэрэглэх авто машин хөгжүүлэх төлөвлөгөө тогтоосон байна гэж Вань Ган үзсэн банйа. Тэрээр хэлэхдээ, манай орны цэвэр эрчим хүч хэрэглэх авто машины ашиглалт дэлхийн тэргүүний эгнээнд орсон байна. 2008 оны олимпын үеэр шинжлэх ухаан техникийн олимп, ногоон олимп зохион явуулахын бэлэг тэмдэгийн нэг бол даруй олимпын ордон талбайн тойронд бохир бодис гаргахгүй байж, Бээжин хотод улсын 4-р зэргийн стандартыг хэрэгжүүлэх болно гэжээ.

     Үүнээс гадна Вань Ган бас бие даан судлан хөгжүүлэх шинэ арга замын талаар өөрийн үзэлтээ тодорхойлсон байна.