Энэтхэг, Америк, Япон, Австрали, Сингапур энэ таван орны тэнгисийн цэрэг 4-ний өдрөөс эхлэн Энэтхэгийн зүүн хэсгийн Бангладешийн буланд их цар хүрээтэй цэргийн нэгдсэн сургууль хийв. Америк, Япон энэ удаагийн цэргийн сургуулийг ашиглан Энэтхэгийг холбоотны эгнээндээ татан оруулж болзошгүй гэж Олон улсын цэргийн ажиглагчид үзцгээж байна.
Энэ удаагийн цэргийн нэгдсэн сургууль нь " Малабар -07" гэсэн нэртэй, 5 хоног явагдаж, 9-ний өдөр дуусна. Энэтхэг Америк нь 1992 оноос эхлэн" Малабар " гэдэг цэргийн нэгдсэн сургуулийг хийж ирсэн юм. Энэ удаагийн сургууль нь оролцогч фолт хоорондын зохицох хүчин чадлыг эрчимжүүлэх зорилготой юм. Үүнд тэнгис далай дээр терроризмтэй тэмцэх, агаараас эсэргүүцэн хамгаалах, агаарын мэдээлэл, хориглан цохих тэрчллэн далайн дээрэмд цохилт өгөх багтаж байна.
Энэтхэгийн цэргийн байгууллагын мэдээлснээс үзвэл, энэ удаагийн цэргийн сургууль нь дараах хэдэн онцлогтой.
Нэгдүгээрт, цэргийн сургуульд оролцогч орон олон.
Хоёрдугаарт, сургуулийн эгнээ хүчирхэг . Энэ удаагийн сургуульд оролцсон таван орны 30 гаруй хөлөг онгоц болон шумбадаг онгоц, 200 гаруй байлдааны нисэх онгоц ололцсон байна.
Гуравдугаарт, сургууль хийсэн газар нь стратегийн туйлын чухал газар болно.
Энэ удаагийн цэргийн сургууль нь Америк Япон Энэтхэгийг стратегийн холбоотны эгнээндээ татан ороуулах санаархалынхан нь практик ажиллагааны нэг мөн гэж шинжээчид үзэж байна. Америкийн хувьд, Азийг хяналттаа авах стратегийг биелүүлэхийн төлөө санаандаа нийцсэн аюулгүйн тогтолцоо тогтооно. Америкийн удирдсан стратегийн холбоонд элсүүлэхээр Америк Энэтхэгийг олон удаа ятгасан боловч ер нь биеллэгдэж чадсангүй юм. Америк энэ удаагийн нэгдсэн цэргийн сургуулиар дамжуулан Энэтхэгтэй харилцаагаа улам нягт болгож ирээдүйд Энэтхэгийг түүний удирдсан холбоотны эгнээндээ татан оруулахад зам тавьж байна. Японы хувьд, Азийн бүс нутагт Америк, Япон, Австрали Энэтхэгээр бүрэлдсэн дөрвөн орны стратегийн холбоотон байгуулах үзэл санаасгаа Япон хэдийгээр дэвшүүлсэн боловч Энэтхэг удаа дараа ойшоосонгүй ирсэн юм. Гэхдээ энэ удаагийн цэргийн сургуульд оролцсон нь яг түүний төлөвлөгөөндэх дөрвөн орныг хамрасан байна.
Энэтхэгийн хувьд, тусгаар тогтнолоо биелүүлсний дараа Энэтхэг нь дэлхийн том гүрэн болохоор хүссээр ирлээ. Энэтхэг үргэлж зориуд цэргийн талаар хүчирхэг орон гэснээ харуулж, цэргийн нэгдсэн сургуулиар эсрэг этгээдээ сүрдүүлэн хяналттаа авахаар санаархадаг. Энэ жилийн турш, Энэтхэгийн зэвсэгт хүчин хэд хэдэн оронтой төрөл бүрийн олон хэлбэрийн цэргийн нэгдсэн сургууль хийж, төлөвлөгөөний дагуу, энэ жилийн сүүлчээс өмнө Энэтхэгийн цэргийн анги гаадаадын цэргийн хүчинтэй бас хэд удаагийн сургууль хийх болно. Энэтхэг олон улс оронтой нэгдсэн сургуулиуд хийж байгаа нь дайн байдлаанд бэлтэх түвшнээ эрчимжүүлж байх төдийгүй олон улсын дайнд зохицох хүчин чадлаа эрчимжүүлж байна.Үүний зэрэгцээ нэгдсэн цэргийн сургуульд улс төрийн маш их хүсэл тавьж байна гэж шинжээчид онцоллоо.
Дээр дурдсан учир шалтгаанаас болж, Энэтхэгийн тал хэдийгээр энэ удаагийн цэргийн сургуулийн ухуулагын талаар нам дуунгүй байсан дотоодын эсэргүүцлийн дуун өргөжсөөр байна. Энэтхэг Америкийн ирэний хэрэглээний цөмийн хэлэцээрийг эсэргүүцэх хатуу байр суурь авсаар ирсэн Энтхэгийн зүүний бүлгийн улс төрийн намууд Америктай байн дахин хийж байгаа хамтын ажиллагаа нь Энэтхэгийг Америкийн цэргийн эвсэлд хамран оруулж, үүний улмаар Энэтхэгийн бие даасан дипломат бодлогын зарчимыг эвдэж болзошгүй гэж сэтгэл түгшиж байна. Өнөө зүүний бүлгийн улс төрийн нам Энэтхэгийн өмнөд болон зүүн нутагт эсэргүүцлийн ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн цэргийн нэгдсэн сургуулийг эсэргүүцэхээр жагсаалын хоёр эгнээ зүүн нутгийн Голката хот болон өмнөд нутгийн Чинай хотоос гарч, төсөөлөхөд 8-ний өдөр Висакхапатнай хүрэх болно. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|