• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-05 16:43:51    
Хятад улс нөхөн сэргээгдэх эрчим хүчийг нээн хөгжүүлж ашиглах түвшнээ тасралтгүй дээшлүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      4-ний өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эдийн засгийн өндөр албан тушаалтан Хятад улс ирээдүйд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихээр хөгжүүлж, өнөөгийн нүүрсээр гол болгосон эрчим хүчний бүтэцийг чармайн өөрчлөх болно гэж мэдэгдсэн байна. Үүнээс хойш Хятад улс засгийн газар хөтлөн дагуулан, санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх , хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч, 2020 онд нөхөн сэргээгдэж эрчим хүчний нийт хэрэглээг 15%-д хүргэх зорилтыг биелүүлэх болно.

      Хятадын засгийн газар саяхан "нөхөн сэргээгдэх эрчим хүчний дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө"-г нийтэллээ. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Чэнь Дэмин 4-ний өдөр хэвлэийн бага хурал дээр Хятадын ба гадаадын сэтгүүлчидэд уг төлөвлөгөөний агуулгыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, өнөө нөхөн сэргээгдэх эрчим хүч Хятадын эрчим хүчний нийт хэрэглээгд эзлэх хэмжээ 8%-д ч хүрэхгүй байна. Энэ хэмжээг Хятадын засгийн газар 2020 онд 15%-д хүргэхээр дэвшүүллээ гэжээ. Тэр хэлэхдээ,

     Нэгд, Хятадын газар нутаг өргөн уудам , хил хязгаарын олон нутаг болон хөдөө тосгон цахилгааны сүлжээнд хамрагдаагүй байна. Иймээс нөхөн сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь тухай нутгийн дүр төрхийг өөрчилж болох юм. Хоёрт, Хятадын эдийн засгийн бүтэцийг өөрчлөх шаардлагатай, нэмэгдлийн хэлбэрийг өөрчлэх хэрэгтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь бас ч аж үйлдвэр болон техникийн хөгжлийн шинэ голлох тал болох юм. Гуравд, нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхий дахинаараа шинэ техник шинийг үүдэх маш олон шинэ асуудалд тулгарч байна. Бид ч энэ талын хөгжилд маш олон шинэ зорилт тогтоосон байна гэжээ.

     Чэнь Деминь хэлэхдээ, Хятад улс нөхөн сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх маш олон ашигтай нөхцөлтэй юм. Хятад улс 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин км хуурай газар болон 3 сая гаруй хавтгай дөрвөлжин км далай тэнгистэй тул нөхөн сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг маш элбэг юм. Үүнээс гадна хүн ам олонтой хөгжиж байгаа том гүрний хувьд, Хятадын өнөөгийн эрчим хүчний 70%-нь нүүрсэд түшиглэж байна. Эрчим хүчний ийм бүтэц болон түүнээс бий болох хүлэмжийн хийн гаргалт нь эдийн засаг нийгмийн хөгжилд маш их дарамт авчирсан юм. Ийм учраас эрчим хүчний бүтэцийг өөрчлөх нь Хятадын засгийн газрын нэгэнт тогтсон зорилт юм гэжээ.

      Өнөө дэлхийн зарим орон эрдэнэ шиш зэрэг үр тариагаар био шатхуун хийж байна. Энэ байдалд чиглүүлэн Чэн Дэминь хэлэхдээ, Хятад улс ирээдүйд био шатхуун хөгжүүлэхдээ ийм арга хэрэглэхгүй гэжээ.

     Тэр хэлэхдээ, Хятад улс өнөө төрөл бүрийн арга хэмжээ авч, нөхөн сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээгдэх эрчим хүч нээн хөгжүүлэхэд оролцохыг шаардаж байна гэжээ.

     Тэр хэлэхдээ,

      Нэгд, бодлогын талаар идэвхтэй хөтлөн дагуулна. Үүнд үнийн талаар хөнгөлөлт үзүүлэх, нарны энерги болон салхины хүчийг ашиглах явдал багтаж байна. Хоёрт, бид санхүү болон татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх болно. Үүнд тусгай сан байгуулж нөхвөр олгох, татвараас чөлөөлөх. Гуравд, зах зээлийг хөгжүүлнэ. Жишээлбэл, барилга байгууламж орон сууцны байшин байгуулахад нарны эрчим хүч хэрэглэх тоног төхөөрөмж угсарахыг шаардана. Дөрөвд, бид шинжлэх ухаан техникийн судалгаа болон боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлнэ. Төсгөлд нь бид бас нөхөн сэргээгдэх эрчим хүчний суртал ухуулгыг эрчимжүүлж, ард түмний оролцоог нэмэгдүүлэх болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/