• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-05 16:54:50    
Зүүн-Гатавч—Улиастай чиглэлийн авто замыг ашиглалтанд оруулах ёслол хийв

Хятадын Олон Улсын Радио

      Өвөр Монголын Радиогийн сурвалжлагч Боловсоны мэдээлснээр, 130 сая юаний хөрөнгө оруулж муж район алгасуулан байгуулсан Зүүн-Гатач—Улиастай чиглэлийн авто замыг ашиглалтанд оруулах ёслол 8-р сарын 12-ын өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Районы Шилингол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Гатавч сууринд болоо.

      Зүүн-Гатавчийн боомтоос гараагаа ахлүүлж Улиастайд хүрдэг уг авто замын нийт урт нь 65.892 км байдаг. Энэ авто зам ашиглалтанд орсноор, Зүүн Үзэмчин хошууны авто замын гол шугмуудын нэг нь болох төдийгүй бас Өвөр Монголын зүүн нутгийн 3 аймаг хот, зүүн хойд нутаг болон Монгол улс хоорондын худалдаа, Монгол улс Жиньжөү гармаар дамжин далайд гарахад дөхөм нөхцөл хангаж, Зүүн-Гатавч боомтын хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэн, Зүүн Үзэмчин хошуу цаашлаад бүх Шилингол аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ахиулах үүрэг гүйцэтгэх болно. \О.Дарамбазар орчуулав.\