• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-05 17:08:29    
Хөхнуур мужийн үндэстний гар урлалын бүтээгдэхүүн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун хойдын Хөхнуур мужид монгол,, түвд, тү, салар, хан зэрэг олон үндэстэн нутаглан сууж буй. Үндэстнүүдийн ард түмэн нутаг усаа хамтаар нээн хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн өвөрмөц онцлог, үндэстний өвөрмөц соёлыг бий болгосон байна. Үүнд үндэстний өвөрмөц онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн болон түүнийг урлан бүтээх технологи нь өнөөг хүртэл уламжлагдсаар иржээ.

     Хөхнуурын үндэстний орон нутгийн гар урлалын бүтээгдэхүүнд цөцгийн тосны шуумал, товойлгосон хатгамал, танка зураг нь хамгийн нэртэй, эдгээрийг Хөхнуурын үндэстний гар урлалын бүтээлийн " хосгүй гурав" гэдэг .

     Цөцгийн тосоор бурханы хөрөг, хүний дүр, амьтан араатан, шувуу шаазгай, загас жараахай, өвс мод, цэцэг навч зэргийг шууж болно. Эх сурвалжаас үзвэл, Хөхнуурын түвд сүсэгтнүүд сүм хийдийн өргөлд цөцгийн тос өргөх заншилтай. Цөцгийн тосыг бурханд зул барих бөгөөд лам хувраг хүнсэнд хэрэглэдэг. Өвлийн улиралд лам нар илүү гарсан цөцгийн тосыг эрдэсийн өнгө бүрийн будагтай хольж өрөөнд тавиур гарган олон зүйлийн шуумал шуудаг. Хүний биеийн элчид хайлахаас сэргийлж шуух явцад лам нар хахир өвлийн хүйтэнд цасанд гараа байн байн хийж шуудаг юм байна. Цөцгийн тосны шуумалыг хүйтэн улиралд л шууж бүтээх тул улирлын хязгаартай юм.

     Товойлгосон хатгамал гэдэг нь хатгамал, товойлгон сийлэх хоёр зүйлийн урлах хэлбэрийг уялдуулсан дүрслэх урлагийн бүтээл мөн. Өнгийн торго дурдангаар хийж бүтээх зүйлийн хэлбэр дүрс, жишээлбэл бурханы хөрөг, хүний дүр, цэцэг навч, араатан амьтан зэргийн дүрийг хайчилж, түүндээ ноос хөвөн зэргийг чихэж, дахин түүнээ алчуур даавуу зэрэг дээр байршуулж хатгана. Товойлгосон хатгамал нь стерео, үнэн юм шиг харагдадаг. Түүнд буддын шашны үлгэр домог, шашин шүүтлэгийн зан үйлийг амьдлаг бодитой харуулж байдаг юм. Товойлгосон хатгамалыг урлан хатгах, зурж бүтээх технологи нь ард иргэдийн дунд хэдэн зуун жилийн турш өргөнөөр уламжлагдаж ирсэн байна. Товойлгон хатгах урлаг нь түвд бүсгүйчүүдийн ажлын зав чөлөөгөөр оёж урлах үйл оёдлын ажил болжээ.

     Танка зураг бол нийтийн он тооллын 7-р зууны үед хөгжсөн түвд үндэстний уран зураг мөн. Тэр нь үндэстний өвөрмөц онцлог, шашны тодорхой онцлогтой урлагийн хэлбэр мөн. Танка зургийн өнгө будагийг эрдэсийн материалаар хийдэг тул үүрд гандан буурдаггүй. Танка зураг нь эрт дээр үеэс түвд үндэстний ховор чухаг үнэт зүйл болж ирсэн байна. Өнөө танка зураг энгийн түвд иргэдийн гэрийн ханыг ч чимэглэн, цуглуулга хийдэг хүмүүсийн сонирхдог зүйл, гадаадын найрсаг хүмүүст бэлэглэх үнэт зүйл болсон байна.

     Үүнээс гадна Хөхнуурын хатгамал, ноосон зураг нь ч дотоод гадаадад нэртэй . /Урангоо орчуулж бэлтгэв/