Сайн байна уу? Эрхэм анд нөхөд өө, "Захидлын тойм" булангаар тантай дахин золгож байгаадааа би маш баяртай байна.
ХОУР нь жил болгон сонсогчдынхоо дунд мэдлэгийн уралдаан зохион явуулж, удаа бүр дэлхийн хэд хэдэн улс орноос сонсогч тусгай байранд шалгаран манай радиогийн урилгаар хятад оронд зочилж, хятад орноор үзэн танилцдаг байна. Радиогийн сонсогч болон радиогийн ажилтнуудад тэр нь хамгийн дурсгалтай бөгөөд баярлууштай үйл явдал болдог билээ. Үүнээс гадна бас хариултаа ирүүлсэн маш олон сонсогчидын дотороос нэгдүгээр, хоёрдугаар болон уравдугаар байр эзэлдэг байна. Эдгээр сонсогчид манай радиогоос илгээсэн байр эзэлсэн үнэмлэх, дурсгалын зүйл авдаг байна.
Үүнд зарим сонсогч бидэнд ирүүлсэн захидалдаа, таны радио нь байр эзэлсэн сонсогчдод чухам ямар ямар дуарсгалын зүйл өгч урамшуулдаг юм бэ? гэж сонирхон асуусан байдаг л даа. Үнэхээр тийм л дээ, радиогоос зарласан мэдлэгийн уралдаанд оролцож, тухайн орны мэдлэгээ өргөжүүлэх гэсэн нь маш олон сонсогчдын хамтын хүсэл эрмэлзэл бөгөөд, радиогоос дурсгаж хадгалуулах билэг дурсгалын зүйлийг сонсогч маань тухайн орны ойлголтоо нэмэгдүүлэх бас нэг арга хэлбэр мөн гэж үздэг юм байна. Манай зарим сонсогч олон удаагийн мэдлэгийн уралдаанд амжилттай оролцсон өнгөрөлттөй, зарим сонсогч маань олон удаа байр эзэлж радиогоос авсан дурсгалын зүйл болон үнэмлэх зураг карт зэргээ жиижгхэн булан гаргаж хадгалсан нэг нь буй. Тун саяхан манай радиогоос зохион явуулсан "Хулсны баавгайн нутаг үзэсгэлэнт сайхан Сычуань" мэдлэгийн уралдаанд Монгол улсын нэг сонсогч тусгай байр эзлэн хятад оронд ирж үзэн танилцаад буцсан бөгөөд, Монгол улсын сонсогч, сонсогчдын клубын хамт олон болон Буриадын сонсогчдын клубийнхэн тус тус нэгдүгээ, хоёрдугаар болон гуравдугаар байранд шалгарсан байна. Тэдний байр эзэлсэн үнэмлэх болон дурсгалын зүйлийг бид удаллгүй шуудангаар илгээх гэж байна. Энэ уралдаанд дээрх сонсогчид маань ямар ямар дурсгалын зүйл авах гэж байгааг манай редактор Буянтогтох болон Алтаннавч 8-р сарын 31 буюу баасан гаргийн "Захидлын тойм" булгаар танд танилцуулах гэж байна Та энэ нэвтрүүлгийг манай радио юу уу, аль эсвэл манай сүлжээний нэвтрүүлгээр тухайн цагт нь хүлээн авч сонсох болов уу? \Номин бэлтгэв\
|