• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-06 15:26:29    
Шаань ши дэх Хуан дигийн бунхан--1

Хятадын Олон Улсын Радио

     Хуан ди гэдэг нь Хятадын балар эртний үеийн аймаг бүлгийн ахлагч юм. Түүнийг Хятадынхан өвөг дээдсээ хэмээн дээдэлдэг. Гадаадад байгаа хятадчууд ч өвөг дээдээ таньж авах гэж Хуан дигийн бунханд мөргөл үйлдэж, залгамж хойч нь мөн гэдгээ тодруулдаг байна.

     Жил болгон гадаадад байгаа Хятадын харьяат нар, Хятад хүмүүс, мөн Сян ган, Ао мэнь, Тайваний төлөөлөгч нар алс холоос энэ газрыг зорьж, Шаань шигийн Чяо шань уулан дахь Хуан дигийн бунханд тахилга тайлгын ёслол үйлддэг байна.

     Энэ Хуан ди гэдэг нь их төлөв 5000 жилийн өмнө амьдарч басйан шинэ чулуун зэвсгийн үеийн аймаг бүлгийн ахлагч юм байна. Түүний аймаг бүлэг нь хамаг эрт дээр үедээ өнөөгийн Хятадын умард зүгийн Шаань ши нутгаар суурь шиж байжээ. Аймаг бүлгүүдийн дайлалдаанд Хуан ди шалгарч ахлагч болсон байлаа. Түүхэн сурвалж бичигт тэмдгэлснээс үзэхэд Хуан дийг ахлагч байсан хугацаанд төр улс нь хүчирхэгжин мандаж, улс төр амгалан тогтвортой байж, соёл хөгжин, Хөдөө аж ахуй, одон орон судлал, он тоолол зурхай, эм эмнэлгэ, хөгжим, тооны ухаан, үсэг бичиг зэрэг талаар бүр маш их хөгжсөн учраас Хятадын соёл иргэншлийн эх үүсвэрийн үндэс суурийг Хуан ди тавьсан гэж үнэлж болох аж. Өнөөгийн Хятадынхны 5000 жилийн соёл иргэншилтэй гэж хэлээд байдаг нь даруй энэ Хуан дигийн үеэс тоолж байгаа хэрэг юм. Ингээд Хуан дийг Хятадын өвөг дээд гэж дээдлэн өргөмжилдэг байна.

 

      Уламжлал яриагаар бол Хуан ди 118 насалсан юм гэнэ. Түүнийг насан эцэс тулж өөд болоход нь нэгэн шар луу огторгуйгаас бууж, Хуан дид ингэж хэлсэн байна: таний үүрэг хариуцлага дууссан, одоо надатай хамт тэнгэрт буцьяа" гэжээ. Хуан ди насан хэмжээ тулснаа мэдээд, уг лууны нуруунд морджээ. Хуан ди шар луу хөлөглөн Шаань ши мужийн Чяо шань уулны оройгоор өнгөрөх үед тухайн нутгийн ард иргэд сургийг нь сонсоод 4 зүг 8 зовхисоос хүрэнлцэн ирцгээж, Хуан дигийн хормойноос зуурч, ойлаан хайлаан болжээ. Юу ч тусгүй шар луу Хуан дийг авч явсан байв. Ингээд зөвхөн Хуан дигийн хувцас малгай л үлдсэн тулд хүмүүс Хуан дигийн хувцас малгайг Чяо шань ууланд оршуулсан юм гэнэ. Хуан дигийн бунхан гээд байдаг нь ингэж бий болсон юм гэнэ.