АНУ-аас Германд суугаа байгууламжид чиглүүлэн дэлбэрэлт хийх гэсэн террорист халдлагын хуйвалдааныг Германы Аюулгүйн салбарынхан 4-ний өдөр таслан зогсоолоо гэж Германы Холбооны прокурорын Ерөнхий прокурор Моника Хармас 5-ны өдөр мэдэгдэв. Энэ террорист халдлага хэрэв зорилгодоо хүрсэн бол Герман анх удаагаа хамгийн ноцтой террорист халдлагад учрах байсан гэж тэрээр хэлсэн байна.
Мэдээлснээс үзвэл, Германы тероризмийн эсрэг хүчин 4-ний орой Хессен муж улс болон Норт Рине-вест фален муж улсын хил нийлж байгаа нутагт нэгжилт хийж, нэг амралтын өрөөнөөс гурван хүнийг баривчилж, тэсрэх бөмбөг хийх 730 кг химийн бодис илрүүлсэн юм байна. Эдгээр тероорист этгээд Франкфуртын олон улсын онгоцны буудал болон Америкийн Герман дахь Рамстейны агаарын цэргийн баазыг дайрахаар төлөвлөж байжээ.
Хармс хэлэхдээ, энэ гурван хүн нь "Лалын Жихадын холбоо" гэсэн олон улсын террорист бүлэглэлийн Герман дахь салбарын гишүүд бөгөөд Аль Кайда бүлэглэлтэй нягт холбоотой, энэ гурван хүний нэг нь Туркийн иргэн, хоёр нь Герман паспорттай, гурвуулаа Пакистан дахь террорист сургуулийн баазад сургуулилж байсан юм гэжээ. 9-р сарын 11-ний террорист халдлагын 6 жилийн ой болж байгаа үеэр террорист этгээд Германд байрлаж буй Америкийн байгууллага болон Америкчуудад чиглүүлсэн их цар хэмжээтэй террорист халдлага хийхээр төлөвлөж байна. Үүнд Германы онгоцны буудал, гуанз ресторан, бүжгийн танхим зэрэг багтжээ. Ийм учраас Террорист заналхийлэл Германд дөхөж ирсэн гэж Германы Дотоод хэргийн сайд энэ хэрэг гарсны дараа хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Европт өдөр ирэх тутам хүнд ноцтой террорист халдлага нүүрлэж байна. 9-р сарын 11-ний хэргээс хойш Америк нь харуул хамгаалалтаа чангатгаж хатуу арга хэмжээ авсан учраас террорист этгээд Америкт санаандаа хүрч чадахгүй болсон байна. Иймээс Америкийн холбоотон Европын орнууд нь тэд нарын цохилт өгөх чухал бай болсон байна гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Германы хувьд Афганистанд байрлаж байгаа Герман цэрэг нь террорист халдлагад өртсөөр байгаа боловч Германы нутаг нь ийм заналхийлэлд өртөөгүй байсан юм. Гэхдээ, Европд олон удаа гарсан террорист халдлага нь Германы засгийн газарт сэрэмж өгсөн билээ.
2001 оны 9-р сарын 11-нд Америк террорист халдлагад өртснөөс хойш Америкийн өрнө дахины холбоотон орон болсоны хувьд Герман нь терроризмийн эсрэг тэмцэлд чармайн зүтгэж, аюулгүй байдал, терроизмийн эсрэг зэрэг асуудлаар Европын холбоо, НАТО болон Америктай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд терроизмийн эсрэг хууль баталж, терроризмийн эсрэг төв байгуулсан байна.
Энэ удаагийн террорист халдлагын хуйвалдаан нь Германчуудад шууд чиглэсэн биш боловч Германд анх удаа террорист халдлага нүүрлэсэн бөгөөд энэ террорист халдалагын хуйвалдаан нь олон улсын террорист бүлэглэлийн нутагших хандлагыг цаашид харуулсан учраас Германы засгийн газар сайтар арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|