Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр АПЕК-ийн Худалдааны дээд хэмжээний хурал дээр "бүх талын хамтын ажиллгаагаа ахиулж, тогтвортой хөгжлийг хангая" сэдэвт үг хэлж, дэлхий дахин болон Ази Номхон далайн эдийн засгийн хөгжилд оршиж байгаа хурц асуудлуудаар Хятадын талын байр суурийг тодорхойлсон байна.
АПЕК-ийн Худалдааны дээд хэмжээний хурлын нээлтийн ёслол 6-ны үдээс хойш Сиднейн дуурийн театрт боллоо. Хоёр хоног үргэлжлэх энэ хурлын үеэр АПЕК-ийн гишүүн орнуудын удирдлагууд хийгээд худалдаа үйлдвэрийн салбарын хүмүүс эдийн засаг, худалдаа, эрчим хүч, байгаль орчин, цаг уурын өөрчлөлт зэрэг тус бүс нутгийн хурц асуудлуудаар яриа хэлэлцээ өрнүүлж, зохицуулах аргыг хайн хэлэлцэх болно. Жил бүрийн энэ хурал дээр зочлогч орон нь АПЕК-ийн гишүүдийн удирдах хүмүүсийг урьж үг хэлүүлдэг уламжлалтай юм. Хү Жиньтао мөн өдрийн нээлтийн ёслолд оролцсон бөгөөд "бүх талын хамтын ажиллгаагаа ахиулж, тогтвортой хөгжлийг хангая" сэдвээр үг хэлсэн байна. Австралийн засгийн газрын өндөр албаны хүмүүс болон Ази Номхон далайн бүс нутгийн худалдаа үйлдвэрлэлийн салбарын 500 орчим хүн нээлтийн ёслолд оролцож, дарга Хү Жиньтогийн хэлсэн үгийг сонслоо.
Өнөө дэлхийн эдийн засагт гүнзгий өөрчлөлт гарч байна. Нөхцөл боломж, өрсөлдөөн сорилт хамт оршиж байгаа нөхцөлд тогтвортой ирээдүйг хэрхэн хамтаар цогцлоох нь няхуур бөгөөд чухал асуудал болсон байна. Ази Номхон далайн болон дэлхийн тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоох талаар Хү Жиньтао таван санал дэвшүүлэв.
Нэгд, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд тус дөхөм үзүүлэх бол тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоохын чухал үндэс суурь мөн. Хоёрт, олон талт худалдааны эрүүл саруул тогтолцоо тогтоох бол тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоохын чухал баталгаа мөн. Гуравт, эрчим хүч тогтвортой хангах бол тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоохын чухал хүчин зүйл мөн. Дөрөвт, аятай сайхан байгаль орчинтой байх бол тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоохын чухал нөхцөл боломж мөн. Тавд, шинжлэх ухаан боловсоролыг хөгжүүлэх бол тогтвортой ирээдүйг хамтаар цогцлоохын чухал хөдөлгөх хүчин мөн гэжээ.
Хү Жиньтао Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 29 жилийн турших асар их амжилт болон дэлхийн эдийн засгийн хөгжилд гүйцэтгэсэн чухал үүргийг танилцуулаад, Хятадын эдийн засгийн эрүүл саруул тогтвортой хөгжил нь Хятадын нэг тэрбум 300 сая ард түмэнд ач тусаа хүртээсэн төдийгүй, дэлхийн олон оронд ч худалдааны асар их боломж нээж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна. Хятад улс дэлхийн тогтвортой хөгжилд өөрийн нэмэр хандиваа оруулах болно гэж тэмдэглэжээ.
Хятад улс шинжлэх ухаан техникийн түвшин өндөр, эдийн засгийн үр ашгаар сайн, эх баялгийн зарцуулалт багатай, байгаль орчны бахирдол бага, хүн хүчний эх баялгийг бүрэн бадруулж чадах шинэ хэлбэрийн аж үйлдвэржилтийн замаар замнах болно. Тогтвортой хөгжлийн шаардлагад зохицсон үйлдвэрлэлийн арга хэлбэр болон хэрэглээний арга хэлбэр тогтоож, харилцан ашигтай нээлттэй бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шударга, нээлттэй, зүй зохистой, гадуурхалгүй олон талт худалдааны тогтолцоог дэмжинэ. Хятад улс гадаад худалдааны хөгжлийн арга хэлбэрээ үргэлжлэн өөрчилж, импортоо идэвхтэй өргөтгөн, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлж, импорт экспортын худалдааны зохицонгуй тэнцвэртэй хөгжлийг ахиулж, дэлхийн худалдааны тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулна гэжээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын зарим олон нийт Хятадын бүтээгдэхүүний чанар болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд эргэлзэж байгаа юм. Дарга Хү Жиньтао энэ талын Хятадын байр суурийг тодорхойлон өгүүлсэн байна. Тэр хэлэхдээ,
Хятад улс экспортын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээд хэмжээгээр чухалчлан үздэг юм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, импорт экспорт зэрэг олон дамжлага болон хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих, удирдах зэрэг олон талбарт маш хариуцлагатай байр суурь баримтлан, нухацтай хүчин чармайлт гаргаж, бүтээгдэхүүний чанар болон аюулгүй байдлыг баталж байдаг юм. Хятад улс олон талуудтай хамтаар бүтээгдэхүүний чанар болон аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа өрөгтгөж, солилцоо хамтын ажиллагаагааа эрчимжүүлэн, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын түвшнээ хамтаар дээшлүүлэх болно гэжээ.
Хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх бол Хятадын Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох хүсэл болон зорилт мөн гэж үгийнхээ төгсгөлд хэлсэн байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|