Давусын зуны улиралын жил тутмын ээлжит анхдугаар чуулган 6-ны өдөр Хятадын Ляонин мужийн Далянь хотод эхлэв. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслолд оролцон үг хэлэв. Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэвээр байлгахын зэрэгцээ дэлхийн цаг уурын өөрчлөлтийг намжаахаар чармайна гэж тэрээр онцолсон байна.
Энэ бол Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт анх удаагаа Хятад улсад дэлхийн ээлжит чуулган хуралдуулж байгаа юм байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|