Бээжингийн цагаар 8-р сарын 31-ний 21 цаг 20 минутад Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 11-р тоглолтын 110 метрийн зайн халхалттай гүйлтийн шувтаргын тэмцээн Японы Осакад болов. Хятадын нэрт тамирчин олны хүслийг хүсэрдүүлгүйгээр 12 секунд 95-ын амжилт үзүүж, алтан металиар энгэрээ мялаалаа. Хятадын өөр нэг тамирчин Ши Дүнпэн 13 секунд 19-ийн амжилтаар 5-р байранд шалгарсан байна. Тэрээр өөрийн хамгийн сайн амжилт тогтоожээ.
Тэмцээний дараа Лю Шян маш их сэтгэл хөдөлж байлаа. Тэрээр Хятадын төв телевизийн сурвалжлагч Дорнод ярилцлага өгч: алтан металь авсандаа маш баяртай байна. Тэмцээнээс өмнө алт авна гэж санаагүй гэж ярьж байлаа. Тэрээр энэ удаагийн гүйлтээ дүгнэж хэлэхдээ: гүйлтийн сүүлчийн үед бага алда гаргасан, гараа сайн биш, гүйлтийн явцад хоёр халхалтыг шөргөсөн, өөрөө сайн гүйлээ гэж санагүй байна. Аятай гүйсэнсэн бол 12 секунд 90 гүйж болхоор юм, алтан метал авсан нь хамгийн чухал юм гэжээ.
Өнөө Лю Шян бол Олимп, Дэлхийн аварга шалгаруулах, дэлдхийн цомын рекорд амжилтыг үзүүлж байгаа 110 метрийн халхалттай тэмцээний тамирчин болно. Тэрээр хэлэхдээ: өөрийгөө ялах чадалтай гэж би үзсээр. Хятадын тамирчдын богино зайн гүйлтэд алдсан яруу алдрыг буцаан авчирлаа. Хойшид нэн олон медал авах болно. Азийн тамирчдын хурдыг өрсөлдөгчиддөө ойлгуулах болно гэжээ.
|