• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-07 16:08:20    
Эхлээд цаг уурыг ярьж, дараа нь эдийн засгийг хэлэлцэнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 15-р бага хурал 8-наас 9-ний өдрүүдэд Австралийн Сидней хотод болох гэж байна. Хятад улсын дарга Хү Жиньтаог оролцуулсан АПЕК-ийн 21 гишүүн орнуудын удирдлагууд болон төлөөлөгчид энэ бага хуралд оролцож, цаг уурын өөрчлөлт хийгээд цэвэр хөгжил, Дохагийн уулзалт хэлэлцээг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал зэрэг гол асуудлуудыг авч хэлэлцэх болно.

     Өнөө дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс төрийн байдал үндсэндээ тогтвортой, эдийн засаг тогтвортой хөгжиж, бүс нутгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж байна. Гэвч эдийн засгийн тэнцвэр алдагдсан, худалдааны ивээх үзэл газар авч байгаа, эрчим хүчний нөөц баялгийн дарамт ихэссэн, экологи байгаль орчин муудсан зэрэг хурц асуудал оршиж байна. Энэ удаагийн бага хурал нь "Хамтын нөхөрлөлийн тогтолцоогоо эрчимжүүлж, тогтвортой ирээдүйг хамтаар цогцлооё" уриан дор болох гэж байна. Бага хурлын үеэр удирдах хүмүүс хоёр үе шаттайгаар адил бус асуудлыг авч хэлэлцэх болно. Нэгдэх үе шатны хурлаар тусгайлан цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, хоёрдох үе шатны хурлаар ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээ, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.

     Цаг уурын өөрчлөлтийн асуудал энэ бага хурлын анхаарлын төвд орсон нь гүнзгий учир шалтгаантай юм. Нэгд, Дэлхийн цаг уурын байгууллага болон НҮБ-ын Байгаль орчны төлөвлөгөөний газрын хамтран байгуулсан НҮБ-ын Засгийн газрууд хоорондын цаг уурын өөрчлөлтийн тусгай хороо саяхан дөрөвдөх үнэлгээний тайлангаа нийтлэж, цаг уурын өөрчлөлтийн 90 хувь гаруй нь хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болсон, агаар мандлын хүлэмжийн хийг нэлээд дор түвшинд байлгах боломжтой, бүх улс түмэн нэн даруй арга хэмжээ авах ёстой гэж үзэсэн байна.

     Хоёрт, өнөөгийн цаг уурын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчин юм уу, цаг уурын асуудал биш болж, улс төр, эдийн засаг болон хөгжлийн салбар тийш тэлж байна. Түүний мөн чанар нь талууд ирээдүйд эрчим хүчний хөгжил болон эдийн засгийн өрсөлдөөнд давуу байр суурь олж авах асуудал, дэлхий нийтийн нөөц баялгийг ашиглах болон хуваарилах асуудал байгаа юм. Цаг уурын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар өнөө талууд болон ашиг сонирхлын адил бус бүлгүүд хоорондоо санал зөрөлдөөнтэй байна. Иймээс энэ чухал асуудлаар нийтлэг ойлголттой болохын төлөө, ойлголцол, зөвшилцлөө чангатгах чухалтай байгаа юм.

     Энэ удаагийн бага хурал дээр, Дохагийн уулзалт хэлэлцээг дэмжих асуудал өргөн хүрээнд хүмүүсийн анхаарлыг татаж байна. АПЕК-ийн 2007 оны өндөр албаны хүмүүсийн хурлын дарга Спенсерийн 3-ны өдөр Сиднейд хэлснээс үзвэл, энэ бага хуралд оролцох удирдах хүмүүс мэдэгдэл хийж, Дохагийн уулзалт хэлэлцээг нааштай ахиулан, энэ ондоо багтаан сүүлчийн үе шатны хэлэлцээг эхлүүлнэ гэж амлах юм байна.

     АПЕК-ийн энэ удаагийн удирдах хүмүүсийн албан ёсны бус бага хурал нь гишүүд орнуудад олон асуудлаар ойлголцол, зөвшилцлөө эрчимжүүлж, гишүүд хоорондын хамтын ажиллагаанд саруул уудам хэтийн төлөв нээж өгөх учраас Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай юм гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\