Давосын анхдугаар зууны ээлжит хурал—" Давосаас Далянь—шинэ дагуулагчдын жил тутмын ээлжит хурал" 6-ны үдээс хойно Хятадын Ляонин мужийн Далянь хотноо эхлэв. Энэ бол дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Хятадад анх удаа хийж байгаа ээлжит хурал юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улс тогтвортой хөгжлийн замыг эрс баримтлана. Эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг үргэлжлэн хэвээр байлгахаар чармайх бөгөөд дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн даяршлыг тэнцвэртэй, нийтэд ашигтай чиглэл тийш хөгжүүлэхээр хамтаар чармайхад бэлэн байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт анх удаагаа Хятад улсад дэлхийн ээлжит хурлыг хуралдуулж байгаа юм. 6-ны үдээс хойно болсон нээлтийн ёслол дээр Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао төлөөлөгчдөд Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал болон нүүрлэж байгаа асуудлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын өнөөгийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий байдал сайн байна, гэхдээ үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдэл хэт түргэн өсч, мөнгөний зээлийн хэмжээ хэтэрхий их, гадаад худалдааны ашиг орлогын зөрүү хэт ихэсч, хөгжлийн хэлбэр боловсронгуй биш, үнийн өсөлтийн дарамт ихэссэн зэрэг асуудал нүүрлэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Одоогийн эдийн засгийн өсөлт хэтэрхий түргэн болж байгааг хязгаарлахыг макро зохицуулалтын тэргүүн үүрэг болгоно. Мөнгөний ханшийн бий болох механизмын өөрчлөлтийг үргэлжлэн ахиулж юаний ханшийн уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Макро зохицуулалтыг эрчимжүүлэн өөрчлөхөөр дамжуулан Хятадын бүхий л эдийн засгийг цаашид тогтвортой түргэн хөгжүүлнэ гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс мөн эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтөө түргэтгэж, бие даан шинийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, шинжлэх ухаан техникийн түвшин, аж үйлдвэрлэлийн түвшнээ бүх талаар дээшлүүлнэ. Мөн үүний зэрэгцээ чанарын хяналт удирдлагаа чангатгаж бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлийн аюулгүйн түвшинг дээшлүүлнэ гэжээ.
Хятад улс гадаадад нээлттэй бодлогоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, гадаад эдийн засгийн тогтолцоо болон хууль тогтоомжоо тасралтгүй боловсронгуй болгож, энх тайван харилцан ашигтай зарчмын үндсэн дээр дэлхийн улс орон, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд Вэнь Жябао онцолсон байна.
Энэ ээлжит чуулган нь "өөрчлөлтийн явц дахь хүчний тэнцвэр" уриан дор 3 хоног хуралдана. 90 гаруй улс орон, газар нутгийн улс төрийн өндөр нэр хүнд бүхий зүтгэлтнүүд, аж ахуйн нэгжийн лидерүүд болон эрдэмтэн мэргэжилтэн нийт 1700 гаруй хүн өөрчлөлтийн явц дахь дэлхийн худалдааны орчин ахуй, Хятадын эдийн засгийн хөгжил, аж ахуйн нэгж хэрхэн даяаршил, өрсөлдөөн сорилтын шинэ асуудалд хандах, шинэ дагуулагчийн ген зэрэг 5 талын асуудлыг гүнзгий авч хэлэлцэх болно.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга профессор Клаус Счвад нээлтийн ёслол дээр хэлэхдээ, энэ ээлжит чуулган нь дэлхийн үндэстэн дамнасан компанийн шинэ удирдагч, өөрөөр хэлбэл шинэ дагуулагч нарыг нягтруулж, хөгжсөн энх тайван шинэ ирээдүйг хамтаар цогцлоон байгуулахыг хүсч байна гэжээ.
Би гурван хүсэлт дэвшүүлье. Энэ гурван хүсэлтээр анхны шинэ манлайлагчдын амжилтад хүрсэн эсэхийг хэмжинэ. Нэгд, наанадаж дэлхийн хамтын ажиллагааны шинэ түншийн харилцаа тогтоож, ажил төрлөө цаашид хөгжүүлнэ. Хоёрт, стратегийн алсын хараагаар манай компаниудын ирээдүйн хөгжилд нөлөө үзүүлнэ. Гуравд, энэ нь хамгийн чухал, бид өөрийгөө дэлхийн хувь заяаг хамтаар удирдах жолоодогч болгох болно гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав./
|