Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Могол хэлний редакцаас эрхэлэн явуулдаг бямба гаргийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтгаж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятаыдн кино од, дуучин Чэнь И-шүний (陈奕迅 )талаар танилцуулья.
Хүчит.Тэгэлгүй яахав. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид сонсогч та бүхэндээ Хонконгийн нэгэн алдарт жүжигчин дуучины талаар танилцуулахаар бэлдээд байна. Тэгэхээр чухам хэн гэдэг дуучиныг танилцуулах болоо гэж сонсогчид маань яарч байгаа байхаа.Түүний талаар танилцуулж эхлэхээсээ өмнө бид та бүхэндээ дуучин Чэнь И-шүний дуулсан нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дууны дараа бид та бүхэндээ дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.
Сонсогч та бүхний хүлээн авч сонссон энэхүү дуу бол дуучин Чэнь И-шүний 《黑.白.灰》боюу "Хар, цагаан, сарал" хэмээх цомогт нь багтсан 《十年》боюу "Арван жил" хэмээх сайхан дуу байна. Одоо сонсогч та бүхэндээ дуучин Чэнь И-шүний талаар товч танилцуулъя.Тэрээр 1974 оны 7-р сарын 27-ны өдөр Хонгконгт төрсөн. 173cm өндөр, 60кг жинтэй. 12 настай байхдаа Англи улсад очиж суралцсан ба Английн алдарт kingstonы их сургуулийг маш амжилттай дүүргэсэн юм байна. Тэгэхээр хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаас гэж Монгол ардын маань сайхан үг байдаг. Нилээд олон нэр хүндтэй дуучдын амьдралаас хархад гадаад оронд бага насаа өнгөрүүлсэн, хүний нутагт сурч хүмүүжсэн хүмүүс их байдаг. Эдгээр хүмүүс маань гадаадын дуу хөгжмөөс давуу талыг нь суралцаж эх орондоо эргэж ирээд маш сайн уран бүтээлүүдийг хийдэг байгаа. Мөн миний бодлоор хүний нутагт өсч том болсон хүмүүс магадгүй илүү хөдөлмөрч илүү их тэвчээр хатуужилтай болдог юм болов уу гэж боддог.Үүнтэй бас хүмүүс санал нийлэх байхаа гэж бодож байна. Дуучин Чэнь И-шүнь маань багаасаа эхлэн Англи улсад байсан гэж бид хэлсэн байгаа Тэгэхээр түүнийг дуучин болох гараагаа чухам яаж эхлэсэн юм болоо гэж сонсогчид маань бодож байгаа байх, энэ талаар танилцуулья.
Тэрээр 1995 оны зуны амралтаараа Хонгконгод буцаж ирэх үед нь Хонгконгийн телевизээс зохион явуулдаг 14-р удаагийн шилдэг залуу дуучин шалгаруулах тэмцээн явагдаж байсан байна. Чэнь И-шүнь нь энэхүү тэмцээнд маш амжилттай оролцож улмаар тэргүүн байр эзлэсэн байна. Удалгүй тэрээр "Хуашинь(华星)" хэмээх дуу бичлэгийн компанийн гэрээт дуучин болсоноор дуу хөгжим болоод кино урлагийн амьдралд эргэлт буцалтгүйгээр орсон гэж хэлж болно. За одоо сонсогч та бүхэндээ түүний 《婚礼的祝福》 боюу "Хурмын ерөөл" хэмээх цомогт нь багтсан ижил нэртэй сайхан дууг нь хүргье.
Үнэхээр сайхан дуу байлаа. Сонсогч та бүхэнд таалагдсан байхаа гэж бодож байна. Дуучин Чэнь И-шүнь маань Хуашинь компанитай гэрээ байгуулж удалгүй《与我常在》 боюу "Надтай хамт" болон 《我的快乐时代》боюу "Миний жаргалт он жилүүд" хэмээх анхныхаа хөгжмийн цомгуудыг гаргасан ба энэ үеэс эхлэн одоог хүртэл жилд дунджаар 2-оос 3 ширхэг хөгжмийн цомог гаргаж байсан байна. Тэгэхээр шинэ цомог бичүүлнэ гэдэг дуучин хүнээс маш их цаг хөдөлмөр шаарддаг. Нэг жилд хоёроос гурван ширхэг хөгжмийн цомог гаргаж ,энэхүү цомгууд нь борлуулалтын хэмжээ нь маш өндөр байна гэдэг бол тухайн дуучины хэр сайн дуучин бэ гэдгийг илтгэх бас нэгэн томоохон шалгуур гэж хэлж болох байхаа.За мөн тэрээр бусад дуучдын нэгэн адил кино урлагт ч гэсэн өөрийн хүч авъяасаа сорьсон нь түүнд маш их амжилт авчирсан байгаа.Тэрээр нийтдээ бүрэн хэмжээний болоод олон ангит 30 гаруй бүтээлд гол болоод туслах дүрийг бүтээсэн нь дуучин гэдгээс гадна шилдэг жүжигчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг түүнд авчирсан байгаа. За одоо сонсогчиддоо түүний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргэе. Энэ дуу бол Чэнь И-шүний 《黑.白.灰 》 цомогт нь багтсан хэмээх 《谢谢, 对不起》боюу "Баярлала, уучлаарай" хэмээх сайхан дуу байна.
За залгаад дуучиныхаа талаарх ярья. Аливаа хүн бүхний амьдралд амжилт бүтээлийн оргил үе за мөн азгүйтэх бэрхшээл зовлонтой учрах үе ч гардаг.Харин дуучид жүжигчид гээд олны танил хүмүүсийн хувьд тэдний амьдрлал хүмүүсийн анхаарлыг их татдаг учраас илүү их хүний нүдэнд өртдөг . Дуучин Чэнь И-шүний хувьд ч гэсэн мөн адил алдаа оноо алдар нэр аль альнаас нь хол байсангүй ээ. Түүний амжилтын оргил үе нь 1999, 2000 он байсан гэж хэлж болно.Учир нь тэрээр 《幸福》боюу "Аз жаргал"、《天佑爱人》боюу "Тэнгэрээс Ивээсэн хань"、《Nothing Really Matters》,《新生活》боюу "Шинэ амьдрал" зэрэг гайхамшигт хөгжмийн цомгуудаа гаргаж, Түүний алдар нэр Хонгконг, Тайвань төдийгүй Хятдын эх газарт мөн цууриатаж сонин хэвлэлүүдээр дуучин Жан Шуйюөү(张学友)-тэй эн зэргэцэх дуучин төрөн гарлаа хэмээн бичиж байсан байна.Харин түүний амьдралын хамгий хүнд хэцүү үе нь 2003 он байсан гэж хэлж болно.Учир нь дуучины маань аав нь хэрэгт холбогдож шоронд орсон нь түүний хувьд маш том цохилт болж уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн байна. Гэсэн хэдий ч . Дуучин Чэнь И-шүнь маань энэ хэцүү үеийг өөрийн сэтгэлийн хат тэсвэр тэвчээр,түүний дууг сонсож хүндэлж биширдэг олон хүний итгэл сэтгэлээр даван туулж, 2005 оноос уран бүтээлээ дахин туурвиж эхлэсэн байна.Энэ үе бол түүний амжилт бүтээлийн 2 дахь оргил үе нь байсан гэж хэлж болох байхаа. Чухам яг тэр үед, тэрээр "U87" хэмээх алдарт цомгоо гаргасан ба энэ цомогт нь багтсан дуунууд үзэгч сонсогчидоос маш өндөр үнэлгээ авсан байна.Одоо сонсогч та бүхэндээ энэхүү цомогт нь багтсан《阿牛》боюу "А Ниү" хэмээх сайхан дууг нь хүргье.
Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, сая хэсэг хугацааг зарцуулаж та бүхэндээ Хятадын залуу одЧэнь И-шүний амьдрал, урал бүтээлээс төхөм танилцуулла. Дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай. /Хүчит редакторлон бичив/
|