• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-10 16:13:15    
Өндөр нөстан Цао Рүньшин

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн тэтгэвэрт гарсан настан Цао Рүньшин энэ жил 69-тэй. Хоёр чих нь дүлий тул сонсох аппарат хийж явдаг. Тэрээр хорооллын дотор хог новшоор дүүрч байсан нэг хэсэг хоосон газрыг цэвэрлэн тэгшилж, цэцэг мод тарьж жижиг цэцэрлэгт хүрээлэн болгож, орчин агуйгаа цэвэр цэмцгэр байлгахад хорооллын иргэдийг дайчилсан байна.

     Бээжингийн баруун дүүргийн Юүн лэ хороололд 30 мянга гаруй оршин суугчид амьдарч байна. Хорооллын баруун өмнө өнцөгт сагсан бөмбөгийн тал талбайн хир жижиг цэцэрлэгт хүрээлэн байдаг. Энд өнгө бүрийн цэцэг дэлгэрч, төв дунд нь байгаа загас тэжээх цүнхээлд нь алтан загас жирвэлзэж, хулсан тавиур дээр нь хул зэллэн ургаж, модны сүүдэр дагуулан чулуун сандал тавьжээ. Хавар зуны улиралд энэд шувуу жиргэж, цэцгийн үнэр анхилам сайхан болохоор оршин суугчдын сэрүүцэх таатай газар болсон байна.

     Гэтэл зургаан жилийн өмнө энд ийм байгаагүй. Настан Цао Рүньшин хэлэхдээ, зургаан жилийн өмнө намайг нүүж ирэх үед энд зэрлэг өвс ургаж хог новшоор дүүрч байсан, үүнийг цэвэрлэн тэгшилж орчин ахуйгаа цэвэр сайхан болговол зүгээр юм сан гэж бодсон гэжээ. Ингээд настан Цао Рүньшин гурван сар өвс арилгаж, хог новшийг зөөвөрлөн гарган, 15 уут цемент худалдан авч зам тавьж, бас өөхөн чулуугаар янзалжээ. Дараа жилийн хавар нь тэр цэцэг тарьж, бас хүмүүсийн амарч суухад дөхөм болгож чулуун сандал тавьжээ. Зун энд цэцэг дэлгэрч "хогийн овоо" нь жижиг цэцэрлэгт хүрээлэн болсон байна.

     Миний жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаны дараа оршин суугчид баяртайгаар энд ирж сэрүүцэж ярьж хөөрч суух болсонд сэтгэл хангалуунявдаг гэж настан Цао Рүйшин хэлж байна.

     Цао Рүйшингийн үйл ажиллагаа орчин ахуйгаа цэвэр цэсцгэр байлгахад оршин суугчдыг дайчилсан байна. Уг хорооллын дунд сургууль "улаан хүүхэд" орчин ахуйг хамгаалах сайн дурын хэсэг байгуулж, газар шүүрдэн төхөөрөмжийг цэвэрлэн арчих, ханын сонин эрхлэн орчин ахуйгаа хамгаалах суртал ухуулга хийх зэрэг ажил өрнүүлж байна. Оршин суугчид ч сайн дурын эгнээ байгуулж, хороололд хогийг төрөл хуваан шийдвэрлэхийг хэрэгжүүлж, ус цахилгаан хэмнэхийг сурталчлан танилцуулж байна.

     Настан Цао Рүньшин хэлэхдээ, жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулснаас эхлэн манай эргэн тойрны орчин ахуйд ихээхэн өөрчлөлт гарсан байна. Өнөө бүх Бээжин хот 2008 оны олимпийн наадамд бэлтгэж байна, бид Бээжингээ том цэцэрлэгт хүрээлэн болгон байгуулж, дэлхийн олон газрын зочдод Бээжингийн үзэсгэлэн сайхныг харуулж танилцуулахыг хүсч явдаг гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/