• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-10 16:17:05    
Амьдрал тэтгэхүйн арван арга

Хятадын Олон Улсын Радио

      Дарвины анагаах ухаанд үзэж буйгаар, хүн нь хүн төрөлхтний түмэн бодисын амин сүнс гэдэг утгаараа дэлхий дээрх цорын ганц оюун ухаантай дээд зэргийн амьтан юм байна. Хэрэв төрөл бүрийн "Соёл иргэншлийн өвчин", "Баян эрхэмийн өвчин"-өөс үр ашигтай сэргийлж чадвал, 101-175 хүртэл урт наслах бололцоотой юм байна. Хөл хөдөлгөөн ихтэй том хотод удаан жил суугаад, сайныг идэж сайхныг эдлэн, архи тамхинд ташууран, явах бүр унаатай, наадаж цэнгэхийг эрхэмлэн, гар бие татуу хөдөлдөг орчин үеийн хүмүүсийн хувьд амьдрал тэтгэхүйн арван арга бол ямарч эм бэлдмэлээр жишихгүй үр ашигтай ид шидтэй эрхэм зүйл байгаа юм.

     1. Ой модоор сувилан тэтгэхүй 1-р арга:

     Амралтаараа ой мод, цэцэрлэгт хүрээлэн юм уу ойжуулж ургамалжуулсан газраар байнга очиж, цэцэг навч өвс ургамлын сайхан үнэр анхилсан, хүчилтөрөгч болон билиг йон элбэгтэй цэвэр агаар амьсгалж, бас сэтгэл сэргэм сайхан үзэмж сонирхож явах нь их хотын ядаргаа, цусны даралт өндөр болох, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг өвчин эмгэгээс сэргийлдэг байна.

     2. Өндгөн чулуугаар сувилан тэтгэхүй 2-р арга:

     Хөл нүцгэнээр өндгөн чулуун дээгүүр алгуурхан гүйх, алхаж явах, бүжиглэх, дээс тоглох зэрэг нь хоёр хөлийн улны олон бэлчирт сэдэлт өгч, массаж болж, биеийн дотор эрхтэнд нөлөөлж, элэг бөөр, гэдэс ходоод, давсаг зэрэг эрхтний өвчин эмгэгээс сэргийлж, даралтыг бууруулж, эрүүл мэнд бие сэтгэлд сайн нөлөө үзүүлдэг байна.

     3. Мөлхөж явахаар сувилан тэтгэхүй 3-р арга:

     Айл гэртээ ганцаар байхдаа ийм дасгал хийж болно, өдөр бүр 3 удаа, удаа бүр 5-10 минут мөлхөнө, энэ арга нь цусны эргэлтэд тус дөхөм үзүүлж, биеийн жинг дөрвөн мөчид шилжүүлж, нуруу сээрний дарамтыг багасгаж, артерийн судас хатуурах, титэм судасны өвчин, нурууны өвчин, шамбарам зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

     4. Уруу харан зогсохоор сувилан тэтгэхүй 4-р арга:

     Хэрэм түшээд уруугаа харан зогсоход, цусны эргэлтийг сайжруулж, дотор эрхтэний чадавхийг нэмэгдүүлдэг, урт хугацаагаар зогсож чадвал, булчин махны зангирах ба сулрах тэнцвэрийг сайжруулж, дотоод эрхтэн унжих, тархины цусны хангамж буурах, нуруу хөших, хөл хавдах, шамбарам зэрэг өвчнөөс сэргийлдэг.

     5. Ухарч алхахаар сувилан тэтгэхүй 5-р арга:

     Цэцэрлэгт хүрээлэн, өргөн талбай зэрэг уужуу чөлөөтэй газар ухарч алхах дасгал хийж болно. Ингэх нь нурууны булчинг дасгалжуулж, бага тархины тэнцвэрийн чадавхийг сайжруулдаг байна. Энэ дасгалыг өдөр бүр нэг удаа, удаа бүр 20 минут хийвэл, нуруу өвдөх, бөгтөр болохоос сэргийлдэг байна.

     6. Цагаан хоолоор сувилан тэтгэхүй 6-р арга:

     Цагаан хоол буюу хөнгөн хоолоор гол болгож, ургамлын уураг, өөхний хүчил, чихэр, амин дэм, эрдэс бодис, ширхэглэг эд зэрэг хүнсний зүйлүүдийг зүй зохистой тэнцвэрийг нь алдагдуулахгүй хэрэглэж чадвал таргалах, цусны даралт өндөр болох, титэмын судасны өвчин, чихрийн шижин өвчин болон өмөн үү зэрэг өвчин эмгэгээс сэргийлэхэд ашигтай.

      7. Түүхий ногоогоор сувилан тэтгэхүй 7-р арга:

      Өдөр тутмын хоолондоо шинэ гарсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг хачирлаж идэх нь өмөн үү, чихрийн шижин өвчин, амин дэм С дутагдах зэрэг өвчин эмгэгээс сэргийлэхэд ашигтай.

      8. Хашгиран бархирахаар сувилан тэтгэхүй 8-р арга:

     Цэцэрлэгт хүрээлэн, өргөн чөлөө, далайн хөвөө, уул талаар явахдаа чанга дуугаар хашгирч бархирах нь уушигны чадавхийг нэмэгдүүлж, сэтгэлийн бухимдлыг гаргаж, сэтгэцийн ядаргаа, сэтгэлийн шаналгааг тайлдаг.

     9. Агуйд суухаар сувилан тэтгэхүй 9-р арга:

     Хөхрөн ногоорсон аглаг уулын агуй нь өвөлдөө дулаан зундаа сэрүүхэн бөгөөд орчин тойрон нь нам сэлүүн, агаар амьсгал нь цэвэр сайхан байдаг. Иймээс амралтын өдрүүддээ буюу зав чөлөөгөөрөө байгалийн сайхан өнгө үзэмжтэй уулын агуйд сууж сэлгүүцэж явах нь мөгөөрсөн хоолойн үрэвсэл, багтраа, нойр хулжих зэрэг өвчин эмгэгийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

     10. Элс шавраар сувилан тэтгэхүй 10-р арга:

     Далайн хөвөөний элсэн танд дээр очиж, бүх биеэ элсэнд булчихаад наранд ээж хэвтэх нь чийг бам, үе мөчний үрэвсэл, өндөр даралт, нойр алдах зэрэг өвчин эмгэгээс сэргийлэхэд тун ашигтай ажээ.\Л.Буянтогтох орчуулав\