• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-10 16:42:17    
"Хятадын улс эрчим хүчний өнгөлзлөг хийж байна" гэдгийг няцаав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      9-р сарын 2—9-ний өдрүүдэд Сиднейд болсон АПЕК-ийн удирдагчидын албан ёсны бус бага хурал хийгээд холбогдох хурлууд дээр, цаг уурын өөрчлөлт болон эрчим хүчний аюулгүйн байдал нь гол ярилцах сэдвийн нэг болсон юм. Хуралд оролцосн Хятадын Далай тэнгисийн нефтийн ерөнхий компанийн Ерөнхий захирал Фү Чэнюй хэлэхдээ, Хятадын эрчим хүчний аж ахуйн нэгж гадаадад ажил үйлсээ өргөжүүлэх зэрэг худалдааны үйл ажиллагаанд гадаадынхан эндүү ойлголттой байснаас болж "Хятад улс эрчим хүчний өнгөлзлөг хийж байна" гэсэн үг яриа бий болсон байна, үнэндээ эрчим хүчний аж ахуйн нэгж нь гадаадад ажил үйлсээ өргөжүүлэх бол зөвхөн Хятадын аж ахуйн нэгжд л байгаа үзэгдэл биш юм гэжээ.

     АПЕК-ийн энэ хурлуудын үеэр, "эрчим хүч, цаг уурын өөрчлөлт болон Ази номхон далайн бүс нутгийн хөгжил" сэдвээр тусгай симпозиом хийв, Хятадын Далай тэнгисийн нефтийн ерөнхий компанийн Ерөнхий захирал Фү Чэнюй симпозиом дээр, олон орнууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нь маш чухал бөгөөд зайлшгүй явдал юм гэж онцолсон байна.

     "Эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт болон эдийн засгийн өсөлт нь нэг улс оронд л биш, харин бүх хүн төрлөхтөнд тургалч байгаа өрсөлдөөн сорилт юм. Ямар нэг улс орон, аж ахуйн нэгж нь эдгээр асуудлыг ганцаараа зохицуулж чадахгүй юм. Түүнд засгийн газар, аж ахуйн нэгжүүд хоорондын өнгөн хүрээний хамтын ажиллагаа шаардагдах болно" гэжээ.

      Хятадын Далай тэнгисийн нефтийн ерөнхий компани нь Хятадын төрийн өмчлөлт гурван том нефтийн аж ахуйн нэгжийн нэг юм. Сүүлийн жилүүдэд, уг компани нь гадаадад ажил үйлсээ идэвхтэй өрнүүлж, хавсаргаан нэгэтгэх хэдэ хэдэн арга хэмжээг амжилттай биелүүлж, арван хэдэн улс оронд үйл ажиллагаа явуулж байна. Өнөө, Хятадын эдийн засгийн өсөлтөөс болж эрчим хүчний шаардлага нэмэгдэж байгаагын дагуу, Хятад улс нь дэлхийн хэмжээнд эрчим хүч болон бусад нөөц баялагийг эрж байна гэж зарим хүн үзэж байгаагийн улмаар "Хятад улс эрчим хүчний өнгөлзлөг хийж байна" гэсэн үг үүссэн юм, үүгээр барахгүй Хятад улс нь бусад орон ялангуя эдийн засгийн хөгжлөөр тааруухан орны нөөц баялагийг дээрэмдэж байна гэж үзэж байна. Үүнд чиглүүлэн, ноён Фү Чэнюй хэлэхдээ, гадаадад хавсаргаан нэгэтгэх арага хэмжээг зөвхөн Хятад л хийж байгаа биш юм гэжээ.

     "Хавсаргаан нэгэтгэх нь компанийн хөгжлийн шаардлага юм, харин дан ганц Хятадын эрчим хүчний эрэлтээс болсон биш юм. Та эрчим хүчний ажил төрлийн өөр бусад компанийг ажих юм бол, тэд нар мөн эгээ адилхан ингэж хийж байгаа мөртөө биднээс нэн илүү хийж байгаа юм. Хавсаргаан нэгэтгэх нь компанийн хөгжлийн байнгын арга барил юм" гэжээ.

     Фү Чэнюй хэлэхдээ, Хятад улс өнөө эдийн засгийн өсөлтийг хэвээр байлгахын зэрэгцээ дээд шинэ технологиор эрчим хүчний зарцуулгаа бууруулж байна гэжээ\Алтаннавч орчуулж хянав\