• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-10 20:35:11    
Хөх Хотын хөгжлийн тухай

Хятадын Олон Улсын Радио

     1.Эмнэлэг эрүүл хамгаалал

     Одооны байдлаарх Хөх хот нь хот, хошуу, сянь, дүүрэг болон сум гацааны эм эмнэлэг, эрүүл хамгааллын урьдчилан сэргийлэх сүлжээг буй болгож, бүх хотдоо эм эмнэлэг эрүүл хамгааллын 199 байгууллага, эмнэлгийн өвчтөний ор 7441, эрүүл хамгааллын эмч мэргэжилтэн 10.9 мянган хүнтэй болжээ. Хөдөө тосгонд эмнэлгийн 1000 гаруй цэгтэй, сум гацаанд 2000 гаруй эмчтэй, тосгоны эмнэлгийн цэгийн тархалт нь 95 хувьд хүрсэн байна.

     2.Экологийн орчин

     Хөх хот нь Хятадын умарт хэсгийн экологийн орчныг хамгаалах чухал газар болох бөгөөд Хатан голын дунд дээд урсгалын дагуу мод тарьж ногооруулах төслийг хэрэгжүүлэх төв район болно. 1999 онд Хөх хот нь байгаль орчин, хот байгуулах ерөнхий шаардлагыг дурдан гаргаж, 10 жилийн дотор Хөх хотыг экологийн цэвэр хот болгон бүтээн байгуулахаар төлөвлөж байна. Хойшид ой модны талбайг 4.4195 сая му-гаар \1 му нь 15 гектар\ нэмэгдүүлэн тарьж, одоогийн ой модны бүрхэцийн 17.48 хувийг, 27.38 хувь болгон дээшлүүлж, тариалаахаа зогсож, өвс мод тарьх талбайг 2.637 мянган му болгон нэмэгдүүлэн, ус хөрс эвдэгдсэн 770 км талбайг засах, хотын хүн бүрд ногдох ногоон талбайг 8 м болгох, сум гаццны замын хажуу, тариалангийн талбай 8 м болгох, сум гацааны замын хажуу, тариалангийн талбайн дэргэдэх ойжуулалтын талбайг 85 хувьд хүргэх, гацаа тосгоны ойжуулалтын хэмжээг 20 хувиас дээш байлгахаар төлөвлөн ажиллаж байна.

     3.Аялал жуулчлал

     Хөх хот нь ӨМӨЗО-ны аялал жуулчлалын төв хот юм. Байгалиас хүртээсэн хэдэн мянган жилийн түүхтэй соёлын өгөөж болон эх байгалийн өнгө үзэмж нь гадаад дотоодод алдартай юм. Үндэстний нэгдэл нягтралын бэлэгдэл болсон Жао Зюний онгон нь умартын үндэстнүүдийн эв найрамдалтай, эвсэг дотно аж төрж, хамтаар хөгжиж ирсэн түүхийг үнэн бодиттойгоор харуулж, Их зуу, Ширээт зуу, Устын зуу зэрэг сүм хийд нь уул төрхөөрөө байж, Хөх хотын өнө удаан түүхийн бодит тэмдэглэл нь болж, далан хар уулын Устын ой шугуйн парк нь умарт орны уул усны өнгө үзэмжийн сүрлэг сайхныг үзүүлж, \Боомтын гаднах Ши Ху нуур\ нэртэй Ха Су Хай нуур нь өмнө орны цэвэр тунгалаг өнгө үзэмжтэй газруудын адил жуулчлалын халуун цэг болж байна. Сүүлийн жилүүдэд, Хөх хот нь аялал жуулчлалын үйлсийг ихээр хөгжүүлж байна. Одоогийн байдлаар, таван одтой нэг, дөрвөн одтой зочид буудал тус бүр нэг, гурван одтой зочид буудал тав, хоёр одтой зочид буудал 6 ажиллаж, 2000 онд 2,08 сая гадаад дотоодын жуулчлагчдыг хүлээн авч үйлчилсэн бөгөөд 3 сая ам долларын гадаад валют олж, нийт 3.4 тэрбум юаний ашиг орлого олсон байна.