• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-10 11:32:32    
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай боллоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан ёсны бус 15-р бага хурал хоёр хоног хуралдаад 9-ний өдөр Австарлийн Седнед өндөрлөв. Бага хурал нь "хамтын нөхөрлөлийн байгуулалтаа эрчимжүүлж, тогтвортой ирээдүйг хамтаар цогцольё" тунхаг нийтлэсэн бөгөөд мөн цаг уурын өөрчлөлтийн тухай "Седнеийн тунхаг" болон ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээний тухай мэдэгдэл хийсэн байна.

    "Сиднеийн тунхаг" нь цаг уурын өөрчлөлтийг нааштай зохицуулах, эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр хөгжил зэрэг асуудлаарх АПЕК-ийн гишүүдийн шийдвэр зоригыг харуулав. Бага хурал нь ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээг дэмжих тухай мэдэгдэлдээ, энэ хэлэлцээг амжилттай дуусгах тухай тус байгууллагын гишүүдийн шийдвэр зоригыг харуулсан байна гэж бага хурлын тунхагт илэрхийлэжээ.

    Бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалын талаар бага хурлын тунхагт тэмдэглэхдээ, худалдаа хөрөнгө оруулалтын харш саадыг цаашид багасгаж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн, худалдааны нөхцөл боломжийг сайжруулах зэрэг талаар хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж тус байгууллагын гишүүд зөвшөөрлөө гэжээ.

    Энэ албан ёсны бус бага хурлын нэгдэх үе шатаны хурлаар 21 гишүүний удирдах хүмүүс цаг уурын өөрчлөлтөд хандах, эрчим хүчний аюулгүй байдалд тус дөхөм үзүүлэх болон цэвэр хөгжлийн "Сиднеийн тунхаг" нийтлэж, олон нийтийн анхаарлыг татсан байна. Австарлийн Ерөнхий сайд Жон Ховард энэ тунхагийн гол агуулгыг тунхаглан уншив: 

    Нэг, "Киодогийн протокол" батлагдснаас хойших цаг уурын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн чанартай дүрэм гурим тогтоохын төлөө, дэлхийн хүлэмжийн хий гаргах хэмжээг багасгах урт хугацааны зорилт тогтооно. Хоёр, бүх гишүүд энэ зорилтыг биелүүлэхийн төлөө хувь нэмэр оруулах хэрэгтэй, өөрийн орны байдлыг бодолцхын хамт мөн зах зээлээр үндэс болгосон бодлого арга хэмжээнүүдийг зөвшөөрөх хэрэгтэй гэжээ.

    Хятад улсын дарга Хү Жиньтао цаг уурын өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцсэн нэгдэх үе шатны хурал дээр, "Ази, Номхон далайн ой шугуйг сэргээх хийгээд тогтвортой удирдлагын сүлжээ" байгуулж, тус бүс нутгийн ой шугайн сэргэгдэж нэмэгдэхэд хамтаар тус дөхөм үзүүлж, цаг уурын өөрчлөлтийг сааруулхыг санал болгосон бөгөөд цаг уурын өөрчлөлтөд хандах талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. Хү Жиньтаогийн санаачилгыг гишүүдийн удирдах хүмүүс сайшаан дэмжсэн бөгөөд холбогдох агуулгыг "Сиднеийн тунхаг"-ийн гол агаалгын нэг болгосон байна. Австарлийн Ерөнхий сайд Жон Ховард энэ тунхагийн гол агуулгыг тунхаглан унших үе хэлэхдээ, 

    Гурав, АПЕК нь эрчим хүчний эрч хүчийг багасгах болон ой модны хучилтын хэмжээг нэмэгдүүлэх бүс нутгийн зорилт тогтоох бөгөөд шинэ техник нь хүлэмжийн хийг багасгахад маш чухал гэж бид санал нэгтэй үзэж байна гэжээ.

    "Сиднеийн тунхаг" нийтлэгдсэн нь АПЕК-ийн гишүүдийн цаг уурын өөрчлөлтөд нааштай хандах байр суурийг харуулсан бөгөөд энэ нь "Киодогийн протокол" батлагдснаас хойших цаг уурын өөрчлөлтийн тухай хэлэлцээнд нааштай үр нөлөө үзүүлэх болно. Энэ бага хурлын хоёрдох үе шатны хурал мөн ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээний тухай мэдэгдэл нийтлэсэн нь Дохагийн хэлэлцээг түргэн амжилттай дуусгах гэсэн тус байгууллагын гишүүдийн шийдвэр зоргийг харуулсан байна гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\