• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-11 17:49:17    
Хувьцааны зах зээлд ухаалаг хандах учиртай [Радио]

CRI

    Хятадын дотор газрын хувьцааны зэх зээлийн ханш хоёр жил гаруйн турш байнга өсч, дотоод гадаадын өргөн хүрээний анхаарлыг татаж байна. Хятадын Төв Банк энэ онд хадгаламжийн хүүг нэмэх зэрэг арга хэмжээ авсан болон олон улсын банк санхүүгийн хэлбэлзэл нь Хятадын дотор газрын хувьцааны зэх зээлд төдий л нөлөөлж чадаагүй. Энэ талаар хэсэг хүмүүс Хятадын дотор газрын хувьцааны зэх зээлийн ханш үргэлжлэн өсөх болно хэмээн төсөөлж, хэсэг хүмүүс нь эрэсдлийн сэрэмж сануулга гөч байна.

    2005 оны 6-р сарын 6-ны өдрөөс хойш, Хятадын Шанхай, Шэньжэнь хоёр газрын хөрөнгийн биржийн ханш 26 сар дараалан өсч, Шанхайн хөрөнгийн биржийн ерөнхий ханш 998 цэг байснаасаа өсөөд 5400 цэгт хүрч, Шэньжэний хөрөнгийн биржийн ханш 2590 цэгээс өсөөд 18 мянга гаруй цэгт хүрсэн байна. Энэ хоёр хөрөнгийн биржийн ерөнхйи ханш хоёр жил гаруйн хагацаанд 8 дахинаар өсч, 24 триллион юаньд хүрсэн байна.

    Хөрөнгийн биржийн ханшийн өсөлт нь үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалтыг татан оруулж байна. Өнөө, Шанхай, Шэньжэнь хоёр газрын хөрөнгийн биржид нээсэн дансны тоо өнгөрсөн оны эхний үеэс 7 дахин орчим нэмэгдэж, 100 саяас давсан байна. Үүнээс гадна, Хятадын оршин суугчдын банкны хадгаламжийн өсөлтийн хэмжээ эхлэн буурсан байна. Оршин суугчдын хадгаламжийн нэг хэсэг нь шууд юм уу дамаар хувьцааны зэх зээлд шилжсэн гэж Хятадын Төв Банк тэмдэглэжээ. Хувьцааны зах зээлийн ханшийг өсгөж байгаа хүчин зүйлийн талаар Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү, үнэт цаасны судалгааны газрын профессор Жао Шижүи хэлэхдээ, 

    Ханшийг өсгөж байгаа хүчин зүйл бол олон талынх байгаа юм, макро эдийн засгийн дэмжлэг, хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа компаниудын амжилтын дэмжлэг, хувьцааны эрхийн өөрчлөлтийн нааштай үр нөдөө зэрэг нь цөмөөрөө ханшийг өсгөж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, нэн их хөрөнгө мөнгийг татан оруулж байна гэжээ.

    Хятадын дотор газрын хувьцааны зэх зээлийн өнөөгийн байдал болон ирээдүйн хандлагын талаар адил бусын ойлголт, үнэлгээтэй байна. Үргэлжлэн өсөх болно гэдэг нь Хятадын хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулагчид, ялангуяа бага, дунд зэргийн хөрөнгө оруулагчдын нийтлэг ойлголт болсон байна.
Хятадын өнөөгийн хувьцааны зах зээлийн байдал нь хэт өсөлтийн ирмэг дээр хүрээд байна гэж Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү, үнэт цаасны судалгааны газрын профессор Жао Шижүи үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

    Өнөө, эдийн засгийн хөгжлөөс бүрмөсөн гажаагүй байгаа боловч зөрөө нь улмаар ихэсч, хувьцааны ханш түргэн өсөх тутам макро эдийн засгийн хөгжил болон компаниудын амжилтын дэмжлэг улмаар буурч байна гэжээ.

    Баруун өмнөдийн үнэт цаасны судалаач Жан Гангийн үзэж байгаагаар, өнөө, Хятадын хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчид, ялангуяа бага, дунд хэмжээний хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийн өсөлтөөс болсон мөнгө хожих сонирхолд автаж, сохор балайгаар хөрөнгө мөнгө хаях үзэгдэл оршиж байгаа учраас маш их эрэсдэл оршиж байгаа юм байна.

    Хятадын дотор газрын хувьцааны зэх зээлийн өнөөгийн байдлыг мөн Засгийн газрын хяналт удирдлагын давхарга нягт анхаарч байна. Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Шан Фүлинь саяхан хэлэхдээ, Хятад улс хууль тогтоомжоо цаашид эрчимжүүлж, хууль хэрэгжүүлэх ажлаа чангатгаж, зах зээлийн хяналт удирдлагаа эрчимжүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\