"9-рсарын 11"-ний террорист дайралт гарсны 6 жилийн ойд тохиолдуулан, Америк, Япон, Пакистан зэрэг орны сонин хэвлэл тойм юм уу өгүүлэл нийтэлцгээж, "9-р сарын 11"-ний террорист дайралтаас хойших 6 жилийн терроризмийн эсрэг олон улсын хийсэн тэмцлийн байдалтай холбогдуулан санал бодлоо дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Америкийн "Вашингтон пост сонин" 10-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, "9-р сарын 11"-ний террорист дайралт өнгөрөөд 6 жил болж байна. Терроризмийн эсрэг тэмцлийн талаар Америкийн ард иргэд Засагийн газартаа итгэлтэй байгаа боловч, ирээдүйд Америк дайралтад өртөж болзошгүй гэж иргэдийн сэтгэл түгшиж бий байдал наамжаагүй байсаар гэжээ.
Японы "Асахи Шимбун" сонин 9-ний өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, "9-р сарын 11"-ний террорист дайралт гарсны дараа, Америк нь Афганистаны Талибаны дэглэмд цохилт өгсөн юм. Тухайн үед Японыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэг үүнийг дэмжсэн билээ. Гэвч солиу замд орсон нь Иракийг дайрснсаас эхэлсэн юм гэжээ.
Бен Ладений видио бичлэг сүүлийн үе дахиж илэрсэнтэй холбогдуулан, Пакистаны "Үүрийн туяа" сонин мэдээлэл хийсэн байна. "Аль-Кайда" бүлэглэл Америкт чиглэсэн их хэмжээний террорист дайралт хийхээр зэхэж байгаа болзошгүй хэмээн уг сонинд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|