• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-11 16:34:57    
Хятадын газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх техник

Хятадын Олон Улсын Радио

     Төрөл бүрийн бйагалын гай гамшигийн дунд газар хөдлөлт нь хамгийн их хор хөнөөл учруулдгаараа эхний байринд жигсаагдаг байна. олонх орнууд газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх техникийг судалгааны чухал тал болгож байна. Хятад улс ч нэгэн адил юм. олон жилийн хүчин чармайлтаар Хятад улс одоо газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх салбарт дэлхий дээр тэргүүн эгнээнд орсон байна.

     Хятад улс бол дэлхийн дээр газар хөдлөлт их үүсдэг орны нэг юм. дэлхийн эх газрын эвдлэг ихтэй газар хөдлөлтийн 1/3 хувь нь Хятад улст үүсч, хятадын бий бүхий мужид бүр 5 баллаас дээших газар хөдлөлт үүсч байсныг Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газрын бүрэтгэл харуулсан байна. ийм учир хятадын Засгийн газар газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх техникийг судалахад хүч тавьж, газар хөдлөлттөй холбоотой тоо баримтуудыг цуглуулах ажил хийж, газар хөдлөлтийг хянан хэмжих станцыг идэвхтэй байгуулж байна.

     Одоо болтол Хятад улс нэгэнт 20 гаруй удаа гай гамшиг багасгах үр ашигтай газар хөдлөлтийн уридчилсан мэдээ хийсэн байна. 1975 онд Хятад улс зүүн хойт нутгийн Ляониний усан хил дэх газар хөдлөлтийг амжилттай уридчилан мэдээлэж хүн төрөлхтөний түүхэн дээр анх удаа гамшигийг багасгах үр ашигтай газар хөдлөлтийг уридчилсан мэдээлсэн байна. Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газрын дарга ноён Чэн Жяньминь эргэн санаж хэлэхдээ,

     Газар хөдөлөхөөс өмөн бид оновчтой мэдээлсэн. Ингээд гамшигийг багасгах талаар маш амжилттай ажилсан. Хэрэв энэ удаагийн газар хөдлөлтийг уридчилан мэдээлээгүй бол 100 мянга гаруй хүн эндэх байсан гэж мэрэгжилтэд төсөөлсөн байна. гэвч энэ удаагийн газар хөдлөлтөд 1300 хүн нас бараж гарз хохиролыг хамгийн бага хэмжээнд хазаарлан бариж чадсан гэжээ.

     Гэвч газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх шинжлэх ухааны судалгаа нь тийм ч хялбар биш, уса хил дэх газар хөдлөлтийг амжилттай мэдээлсний дараа жил нь даруй Хятадын Тан Шанд газар хөдөлж, 240 мянган хүн эндж, ноцтой гарз хохирол учруулсан нь газар хөдлөлтийг уридчилан мэдээлж чадсангүйтэй шууд холбоотой юм.

     Энэ удаагийн харсалт үйл хэрэг Хятадын загар хөдлөлтийн судалгааны ажилтад сэрэмжийн тохио болж, газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх судалгаа хүмүүсийн санснаас хол бодлиянтай гэснийг ойлгуулсан байна гэж Чэн Жянмин хэлсэн байна. Тэрээр сурвалжилагчид хэлэхдээ, газар хөдлөлт 15 килметрийн дэлхийн царцадас дунд болдог юм. Одоо үеийн шинжлэх ухаан техник хөгжсөн өнөөдөр ч гэсэн одон орны дурангаар хүмүүс хэдэн ардан тэрбум гэрлийн жилийн чандаах эрхэсийг олж үзэж чадах болсон боловч тэргүүний техник тоног төхөөрөмж ашиглан их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан ч одоо зөвхөн 12 километр гүн л өрөмдлөг хийж чадаж байна. Иймээс газар хөдлөлтийн эх үүсвэрийн байдлыг мэдэж чадахгүй юм гэжээ.

     Хэдүй ийм боловч Хятадын газар хөдлөлтийг судалаачид судалгааны ажлаа удааруулсангүй. Олон жилийн турших дэд бүтцийн байгуулалт, техникийн судалгаагаар одоо Хятад улс нэгэнт газар хөдлөлтийг хэмжих 1200 гаруй станц байгуулж, 10 мянга шахам ажлын чөлөөний监测哨хянан хэмжигчтэй болж, хятадыг хамарсан газар хөдлөлтийн орчин үеийн хянан хэмжих сүлжээг анх алхам бүрдүүлээд байна. Үүний үндсэн дээр шинжлэх ухааны ажилтад газрын байцны хувьралт дэлхийн царцдасын хувиралт, хөрсөн доорох усны байршил, хүндийн хүч重力зэрэг холбогдох тоо баримтад хянан хэмжиж, шинжилгээ хийж дэлхийн царцадас газрын гүн дэх хувиралтад хайн шинжилгээ хийж байна. Эдгээр нь газар хөдлөлтийн өмнөх мэдээ тохиог олж, газар хөдлөлтөөс уридчилан мэдээлэх ажил өрнүүлэхэд үндэс суурь тавьж өгсөн байна. Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газрын газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх судалгааны газрын ахлах судлаач ноён Жан Гүөмин танилцуулж хэлэхдээ, одоо хятадын ойр хугацааны газар хөдлөлтийг мэдээлэх оновчтой хэмжээ 10 хувь орчим байж, дэлхийн тэргүүний эгнээнд яваж байна.

     1996 онд Шинжянгийн Гаший районы газар хөдлөлтийн үеэр Шинжянгийн засгийн газраар дамжуулан газар хөдлөлтийн уридчилсан мэдээг уламжилаж, 150 мянган хүнийг нүүлгэж шилжүүлсэн юм гэжээ.

     Үүнээр ч барахгүй Хятад улс бас урт хугацаа хурамтуулсан газар хөдлөлтийн мэдээг ашиглаж Хятадын газар хөдлөлтийн районы зургийг 4 удаа нийтлэж, аж үйлдвэр болон иргэний хэрэглээний барилга байгууламжид газар хөдлөлтөөс сэргийлэх иш үндэс хангасан байна. мөн Хөх мөрний гурван хавцал, Хөхнуур түвдийн төмөр зам, 2008 оны Бээжингийн олимпын ордон талбайн байгуулалт зэрэг улсын 1000 шахам чухал төсөлд аюулгүйн үнэлгээ хийж өгсөн байна.

     Ийм боловч Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газрын дарга ноён Чэн Жяньминь хэлэхдээ, үндснээс нь хэлэхэд Хятад улс дэлхийн олон оронтой нэгэн адлиар газар хөдлөлтөөс уридчилан мэдээлэх төвшин нь хайн сүвэгчилэлтийн үед байж, орхиж гээгдүүлэх, худал хуурмаг, буруу мэдээлэх зэрэг байдал зөв оновчтой мэдээлэхээс хол их байна гэжээ.

     Хятадын хөдөө тосгоны орон сууц газар хөдлөлтөөс сэргийлэн хамгаалах ямарч арга хэмжээ авдаггүй байдалд Чэн Жяньмин сэтгэл түгшиж бйалаа. Хятадад газар хөдлөлтөд эндэгсэдийн 60 хувь нь хөдөө тосгонд байдагыг бүрэтгэл харуулжээ. Энэ нь тухайн барилга байшинд нэгдэлтэй баримжаа, техникийн жолоодлого байдаггүйтэй нягт холбоотой юм.

     Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар газар хөдлөлтөөс хамгаалж амар амгалан аж төрөх байшин барих ажлыг идэвхтэй ахиулж, Юүн-нань, Шинжян зэрэг газарт хөдлөлтийн эрэсдэл ихтэй районы иргэдэд газар хөдлөлтөөс хамгаалах стандартад нийцсэн байшин байгуулж өгсөн байна. Шинжяны Хэ Тян районд тариачид бүгд өөрийн бариж байгуулсан байшинд амьдарч байсан юм. гэвч одоо хэдэн зуун мянган таричин газар хөдлөлтөөс хамгаалах стандарт хангасан шинэ орон сууцтай болсон байна. тухайн орон нутгийн газар хөдлөлтөөс хамгаалах орон сууц хариуцсан хатагтай Гүрист танилцуулж хэлэхдээ,

     Одоо бидний байгуулсан газар хөдлөлтөөс хамгаалалттай байшинд нэгэнт 596 мянган тариачин айл орож суусан гэжээ.

     Төлөвлөгөө ёсоор 2008 он гэхэд Шинжянгийн бий бүхий малчин тариачид бүгд шинэ орон сууцтай болох юм байна. үүний зэрэгцээ энэ төслийг Хятадын хэвчээнд өргөнөөр түгээмэлжүүлэх юм банйа.

     Тариачидын орон сууцны аюулгүй байдлыг чухалчилахаас гадна газар хөдлөлтийн уридчилан мэдээлэх бэрхтэй асуудлыг зохицуулахын төлөө Хятад улс одоогийн байгаа хяналт хэмжилтийн станцаа нэгэтгэж, шинэчилэн газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн сүлжээ байгуулсан банйа. Мөн газар хөдлөлтийн шинжлэх ухааны тоо баримтын агуулахаа боловсронгуй болгосон байна. олон улсын тэргүүний төвшин бүхий газар хөдлөлтөөс сэргийлэн гамшигийн багасгахад холбогдсон техникийн лабуртури, нээн хөгжүүлэх бааз зэргийг байгуулсан байна.

     Газар хөдлөлтийг уридчилан мэдээлэх ажил их бэрхэшээлтэй байгаа ч Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газрын дарга Чэн Жяньмин ирээдүйдээ итгэл төгөс байлаа. Тэрээр хэлэхдээ, одоо Хятадын газар хөдлөлтийн хэрэг эрхэлэх газар 12 академичийг оролцуулсан 7000 гаруй шинжилгээний ажилтантай байна. дэлхийн энэхүү хүчир сэдвийг бид явах тусам даван гарах болно гэдэгт итгэж болно.

     Одоо бид газар хөдлөлтийн гамшигийг уридчилан мэдээлэх талаар 10 хувийн амжилт олж байгаа хэдүй ч энэхүү асуудлыг даван туулж гарна гэдэгт бид итгэл төгөс байна гэжээ.