Такалмаканы элсэн цөлийн нутаг дах Шиньжяны Пэшань сяньд ийм нэгэн багш бий, нөхцөл муутай хөдөө тосгоны бага сургуульд 20 гаруй жил боловсролын үйлст энэ биеэ зориулж, тус сургуулийн дүр төрөхийг өөрчлөн ядуу хүчиртэй гэр бүлийн хүүхдийг сургуулийг нь дүүргэхэд тусласнаар тухай орон нутгийн хүмүүс түүнийг хүүхдүүдийн ээж гэж дотночлон дууддаг билжээ.
Тэр бол Шиньжяны Пэшань сяний Гүма суурний бага сургуулийн багш Келбинуур.Тулаф болно. 1988 оны 7-р сард 19 настай тэрээр сургуулиа төгсгөөд тус бага сургуульд багшилсан юм. Хүүхдүүдэд хичээл заан багш болсондоо Тулафд маш баяртай байсан боловч хүүхдүүдэд анх орсон хичээл нь түүнийг маш урамгүй болгож орхисон билээ.
Гүма бага сургуульд нийт 54 сурагчтай, зөвхөн 14 сурагч нь хичээлийн номтой байж, 9 нь дэвтэргүй, 31 нь харандаагүй, олонхи нь ядуу хүчиртэй тариачин гэр бүлийн хүүхдүүд байлаа. Гэр бүл ядуу хүчиртэй болохоор хүүхдүүдийн дасгалын дэвтэр гэж хэдэн хэсэг цаас, хэдэн төрлийн хичээлийн дасгалыг нэг л дэвтэр дээр хийдэг байна. Тулафыг бүр ч урамгүй болгож орхисон нь санбарын зөлгүүр нь гэж уранхай бүс байж, санбарын оог шавараар орлон бичдэг явдал юм.
Энэ бүхнийг харсан Тулафд энэ газраас салж л явъя гэсэн бодолд автжээ. 2-р өдрийн өглөө түүний хичээл заах ширээн дээр жижиг алчуурд хэдэн хэсэг усан үзэм боогоод тавчигсан байлаа, тэр мөртөө доор сууж байгаа олон олон хос нүд түүнийг цоо ширтэж байснаа: багш аа биднаас битгий салж яварай гэж гуйж байлаа. Энэ үед Тулафын нүднээс өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Тэр цагаас хойш Тулаф энэ сургуульд 20 гаруй хавар намрыг өнгөрөөсөн юм.
20 гаруй жил нь Тулафны хувьд авч хэлбэл тийм ч хялбар өнгөрсөн биш юм, хүүхдүүдэд бичгийн хэрэгсэл авч өгөхийн төлөө идэж өмсөхөө арвилан, өөрийн цалин хөслөөрөө ядуу хүчиртэй гэр бүлийн хүүхдүүдэд бичгийн хэрэгсэл худалдан авч өгдөг байна.
Ядуу хоосон явдал нь боловсролд авчирч байгаа бэрхшээлийг Тулаф сайн ойлгосоор байлаа. Нэг өдөр ангийн 3 хүүхэд нь тэсгэм өвлийн хүйтэнд хөл нөцгөн сургуульдаа ирж байгааг Тулаф олж харжээ. Эдгээр хүүхдүүд гэр бүл ядуу хүчиртэй болохоор гутал авч өмсөх мөнгөгүй байсныг сүүлээр нь мэджээ. Тэгээд Тулаф бусад багш нартай зөвдөж байгаад 3 хүүхдэд шинэ гутал авч өгснөөр энэ гурвын сургуульд сурахаас зүрэгшээж байсан бодлыг нь замхаруулсан байна.
2000 оны эцсээр Тулафны дааж байсан бага сургууль нь хамгийн бэрхшээлтэй цаг үедээ байсан юм, нийгэм дээрх зарим хүмүүс элдэв үг яриагаар сургуулийн боловсролын заан сургалтын ажлын хэвийн явагдахыг харшлан, насанд хүрээгүй залуу багачуудын эрүүл саруул өсөлтийг нөлөөлж байсан юм.
Энэ бүхэнд Тулаф сэтгэл шинтраагүй, хүүхдүүдэд удирдах хүмүүс хийгээд үрэгдсэн баатарчуудын үйл ажиллагааг ярьж өгөн, бас дэлхийн багачууд хүүхдийн баяр, цэргийн баяр, үндсэний баяр болон турсгалт өдрүүдийг ашиглан олон төрлийн уран сайханы арга хэмжээ зохион явуулж, хүүхдүүдийн нам, эх орноо хайрлах тухай үзэл санааны хүмүүжлийг хүртээсэн байна. Үүнээс гадна, багш нарыг зохион байгуулж, гэр бүлээр очиулах, гэр бүлийн хурал сурлага хийх хэлбэрээр сургуулийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил, нийгмийн хүмүүжлийг харилцан уялдуулсан байна. Тулаф удаан жил уйгагүй хүчин чармайснаар Гүма сургуульд асар их өөрчлөлт гарч, урт хугацаанд будлиантай байсан сургуулийн эргэн тойрны орчин ахуй ерөнхийдөө өөрчлөгдсөн байна.
Өнөө Пэшань сяний боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Тулаф баруун нутгийн ядуу хүчиртэй районы багшийн хүчин тутмаг байгаа явдалд санаа болж, нэн олон сайн дурынхан ядуу хүчиртэй районы боловсролын үйлсийг дэмжин, хоцронгуй байдлыг нь өөрчлөж өгөхийг хүссээр явнам.
|