• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-12 15:40:31    
Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны олон улсын зөвшилцөл Шя-мэнь хотноо боллоо [Радио]

CRI

    Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны 11-р зөвшилцөл 9-р сарын 8-наас 11-ний өдрүүдэд Хятадын зүүн өмнөд нутгийн тэнгисийн эргийн Шя-мэнь хотноо боллоо. Уг завшилцлийн албаны талын веб сайтаар нийтэлсэн сүүлийн үеийн тоо сэлтээс үзвэл, уг зөвшилцөлд 100 гаруй улс орон, газар нутгийн төлөөлөгчид оролцож, худалдааны энэ нөхцөл боломжийг ашиглан, баялаг үр дүнд хүрсэн байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч хатагтай Ү И хэлэхдээ, 10 жилийн хөгжлөөр дамжин, Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл нь дэлхийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тавцан болсон байна гэлээ.

    1997 онд байгуулагдсан Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл бол Хятадын зохион байгуулдаг хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэхэр гол зорилтоо болгосон олон улсын жил тутмын үзэсгэлэн яармаг юм. Уг зөвшилцөл жил болгоны 9-р сард Шя-мэнт хотноо болдог. Энэ оны зөвшилцөлд 100 гаруй улс орон, газар нутгийн пүүс компани оролцсон бөгөөд түүний дотор хилийн чанадын бизнесмен 10 мяангаас давж, тэдний үзмэрийн хэсгийн талбай нь үзэсгэлэнгийн нийт талбайн 3-ны 1 хувийг эзэлж, цар хэмжээ нь түүхийн хамгийн өндөр түвшнийг тогтоожээ. Турк, Канад зэрэг улс орон, газар нутгийнхан ч тусгай үзмэрийн газар ажиллуулсан байна.

    Туркийн нийслэлийн үйлдвэрийн райоын хариуцлагатан Фатих Ербаз сурвалжлагчид хэлэхдээ, Шя-мэний энэ зөвшилцөл нь хөрөнгө оруулагчдыг хайхад хамгийн сайн тавцан болсон байна гэлээ.
"Шя-мэний хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцлийн цар хэмжээ маш их, үүнд адил бус улс орон, газар нутгийн их олон аж ахуй нэгж оролцож байна. Туркийг сонирхдог хөрөнгө оруулагчдийг хайхын тулд бид энд ирсэн юм. Энэ зөвшилцөлд оролцож хамтын ажиллагааны түншээ амархан олж болно, бас өөрийгөө бусдад танилцуулж болох юм" гэж тэр тэмдэглэжээ.

    Зөвхөн Турк л биш, их олон улс орон, газар нутгийнхан уг зөвшилцөл дээр өөр өөрийн байдлаа бүрэн харуулсан байна.

    Уг зөвшилцөл нь хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх симпозиум, олон орон болон газар нутгийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын тухай танилцуулга зэрэг олон хэлбэрээр зөвшилцөлд оролцсон байгууллага нэгж болон аж ахуйн нэгжүүдэд өөрийгөө танилцуулах боломж олгож, бас тэдэнд хөрөнгө оруулалтын чухал чухал мэдээлэл хангасан байна. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, олон орны төлөөлөгчид хөрөнгө оруулалтын олон төрлийн 1070 төсөл тохиролцож, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 23 тэрбум орчим ам.долларт хүрчээ.

    Хятадын Ерөний сайдын орлогч хатагтай Ү И хэлэхдээ, 10 жилийн хөгжлөөр дамжин, Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл нь дэлхий дахинд нөлөө бүхий олон улсын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх өргөн их чулгаан боллоо гэжээ.

   "10 жилд Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл нь голцуу гадаадын хөрөнгийг Хятад оруу татаж байснаасаа дэлхийн олон оронд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тавцан болж хөгжлөө. Энэ 10 жилд, хамтын ажиллагааны 13 мянга гаруй төсөл тохиролцож, гадаадын бизнесмен үүгээр дамжуулан Хятад улсад 70 тэрбум шахам ам.долларын хөрөнгө оруулж, Хятадын хэсэг аж ахуйн нэгжүүд ч уг зөвшилцлөөр дамжин хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түншээ хайж олсон байна. Уг зөвшилцөл нь олон орон, газар нутгийн аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт, хөгжлийн боломж хангаж байгаа юм. Хүмүүсийн үнэлж байгаа шигээр, Хятадын хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцөл нь дэлхий дахинд нөлөө бүхий олон улсын хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх өргөн их чуглаан болж хөгжсөн байна" гэж Ү И тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\