• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-12 15:47:14    
АНУ, БНХАУ, ОХУ-ын цөмийн мэрэгжилтэд БНАСАУ-д айлчилаж байна [Радио]

CRI

    БНАСАУ-ын урилгаар АНУ, БНХАУ, ОХУ-ын цөмийн мэрэгжилтнүүдээс бүрэлдсэн мэрэгжилтний хэсэг 11-ний өдрөөс БНАСАУ-д айлчилаж эхэллээ. 5 хоногийн айлчилалын хугацаанд мэрэгжилтний хэсэг нь БНАСАУ-ын цөмийн тоног төхөөрөмжид шинжилгээ хийж, ардчилсан Солонгосын талтай цөмийн тоног төхөөрөмжийн чадавхийг алдагдуулах аргын талаар зөвшилцөх болно. Энэ удаагийн мэрэгжилтний хэсгийн шинжилгээний дүн нь олон орны дараачын ээлжийн Солонгосын хойгийн цөмийн асуудлаарах зургаан талт хэлэлцээний үеэр чадавхийг алдагдуулах замын зураг төлөвлөгөөг тогтооход чухал иш баримт хангаж магад учир олон нийтийн анхааралыг их татаж байна.

    Энэ удаа ардчилсан Солонгост айлчилаж байгаа мэрэгжилтний хэсэг нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. Үүний дотор Хятад, Оросын хоёр мэрэгжилтэн болон Америкийн 7 мэрэгжилтэн байж, АНУ-ын Төрийн департментын БНСУ-ын ажил хариуцсан хэлтэсийн дарга, БНСУ-ын удамтай Америк хүн Ким Сун даргалсан байна. Гурван орны цөмйин мэрэгжилтэн нар ардчилсан Солонгост байгаа хугацаандаа Юнбионы 5 мигаватын цөмийн урвалын зуух, цөмийн дахин зохицуулах төхөөрөмж, цөмйин шатхууны үйлдвэр зэрэг гурван газрын ажил байдалтай танилцаж, ардчилсан Солонгосын талын мэрэгжилтэнтэй чадавхыг алдагдуулах техникийн асуудлаар ярилцах болно. Мэрэгжилтний хэсэг нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаарах зургаан талын дараачын хэлэлцээнд энэ удаагийн шинжилгээ болон хэлэлцээний байдлаа тайлагнах болно.

    Мэрэгжилтний хэсгийн энэ удаагийн айлчилалыг ардчилсан Солонгос, Америк хоёр орон энэ сарын эхээр Женевт хийсэн хоёр талын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн хоёрдох хэлэлцээнд зөвдөн тохиролцсон юм. энэ удаагийн хэлэлцээнд хоёр тал мөн ардчилсан Солонгос энэ онд цөмйин тоног төхөөрөмжийн чадавхыг алдагдуулана гэж амлаж, Америк нь ардчилсан Солонгост улс төр, эдийн засгийн нөхвөр олгож, түүнийг терроризмыг дэмжигч орны жигсаалтаас хасаж, түүний эсрэг авч байгаа тал бүрийн хориг арга хэмжээгээ цуцлана гэж амласан юм байна. Ардчилсан Солонгос, Америкийн дараачаар нь хийсэн мэдэгдэлд зарим зөрөөтөй байгаа хэдүй ч энэ нь хоёр талын харилцаанд өөрчлөлт гарч байгаа хандашыг нөлөөлөхгүй юм.

    Энэ он гарснаас хойш хоёр тал удаа дараалан ойртолцож хүмүүсийн санаанаас гадуур амжилт олж, зургаан талт хэлэлцээний ахицыг ахиулсан байна. Аомений банкны ардчилсан Солонгосын хөрөнгө мөнгөний асуудал зохицуулагдсны дараа энэ оны 7-р сард ардчилсан Солонгосын тал амлалт, үйл ажиллагааны зарчимын дагуу Юнбионы цөмийн тоног төхөөрөмжөө хааж, цөмийн зэвсэгийг орхих анхны алхамаа хийсэн байна. Энэ мэрэгжилтний хэсгийн Америкийн талын мэрэгжилтэний асуудлаар ардчилсан Солонгосын тал хүмүүсийн цочоом алхам хийсэн байна. 11-ны өдөр Америкчууд авто машинаар Сеулаас мордож, Пан Мон жомын цэргийн тусгаарлах шугмыг даваж Пхеньянд хүрэлцэн очсон байна.

    Цөмийн тоног төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах, Америк, ардчилсан Солонгосын харилцааны асуудлаар ардчилсан Солонгосын талтай зөвшилцлэг хйихийг Америкийн засгийн газар ч хүсэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш 7-ны өдөр Австралийн Сейднид АПЕК-ийн удирдах хүмүүсийн албан сёны бус бага хуралд оролцохоор хүрсэн БНСУ-ын ерөнхйилөгч Но Му Хёнтай хэлэлцээ хийж, дараа нь хамтран хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр, ардчилсан Солонгосын тал батлаж болох аргаар цөмийн төлөвлөгөө орхиход хүрвэл түүнтэй албан ёсоор энх тайваны хэлэлцээр байгуулахыг АНУ бодолхилох болно гэж илэрхийлжээ.

    Солонгосын дайны оролцогч болсны хувьд, ардчилсан Солонгос, Америкийн харилцаа сайжирч байгаад БНСУ баярлаж байгаа бөгөөд Солонгосын хойгт энх тайванг эртхэн биелүүлж, өмнөд умардын эвлрэл зохицол, хамтын хөгжлийг биелүүлэхийг хүсэн хүлээж байна. БНСУ-ын ерөнхийлэгч Но Му Хён 11-ны өдөр ерөнхийлөгчийн ордондоо хэвлэлийн бага хурал хийлгэж тэмдэглэхдээ, энх тайваны хэлэлцээр нь удалгүй болох хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалтын гол ярилцах асуудал болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\