Хятадын Боловсролын сайд Жөү Жи 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ оны хичээлийн шинэ жилээс эхлэн Хятад улс жил болгон 50 тэрбум юань санхүүжүүлэж сургалтын тэтгэлгийн бодлогын шинэ тогтолцоо хэрэгжүүлэн, 20 сая оюутан сурагчид үр өгөөжийг нь хүртэх болно гэжээ.
Жөү Жи мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын жил болгоны тэтгэлгэ хүртэх оюутан сурагчдын дотор их сургуулын 4 сая оюутан болон дунд зэргийн ажил мэрэгжлийн сургуулийн 16 сая сурагч багтаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ уг тогтолцоо тогтосноор ядуу амьдралтай оюутан сурагч бүхэн их сургуульд орж, ажил мэрэгжлийн боловсрол хүртэх боломжтой болох болно, энэ бол Хятад улс хөдөө тосгоны албан журмын шатны боловсролын зардлыг хэлтрүүлснээс хойших боловсролын шудрага байдалд тус дөхөм үзүүлэх бас нэг чухал арга хэмжээ мөн гэжээ.\Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|