• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Saturday    Jun 21th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-12 15:26:08    
Эрээн хотынхон Монголын талтай солилцоо, хамтын ажиллагаа нааштай хийж байна

Хятадын Олон Улсын Радио
      Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн хотынхон боомт гарцын газар зүйн давуу талаа ашиглан, Хятад, Монгол хоёр орон хоорондын соёл, урлаг, биеийн тамир спорт зэрэг салбар дахь солилцоог эрчимжүүлсэн юм. Тэд Орос, Монголын урлагийн хамтлагуудыг урьж ирүүлэн, өөрийнхөө тоглогчидтойгоо хамт нэг тайзнаа тоглуулах зэрэг арга хэмжээг олон удаа зохион явуулжээ. Эрээн хотод шинээр байгуулагдсан Олон Улсын Хэлний Сургууль ашиглалтанд орсныхоо дараа, Монгол улсын дунд бага сургуулийн сурах насны 30 гаруй хүүхдийг хүлээн авч, хятад хэлий зэрэг чиглэлээр хичээл сургалт хийж байна. 1999 оноос нааш, Эрээн хотынхон Монгол улсын 500 гаруй хүүхдийг хүлээн авч суралцуулан, бүс нутаг хоорондын соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэх, Хятад улс болон Өвөр Монголын Өөртөө Засах Районы тухай Монгол улсын иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээн хотын эрүүл мэндийн салбарынхан бас Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагааны механизм тогтоон түүнээ цаашид байнга эрчимжүүлж, жил болгон харилцан айлчлал зохион байгуулж солилцоо хийж байна. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, сүүлийн 2 жилд Эрээн хот нь Орос, Монголтой соёл, урлаг, биеийн тамир спорт зэрэг салбарт 50 гаруй удаа солилцоо хийжээ. \О.Дарамбазар орчуулав.\
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040