• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-12 15:42:58    
Амь авардаг албадлагын ханиад

Хятадын Олон Улсын Радио

     Ханиад бол хоолой багалзуур болон мөгөөрсөн хоолой сэдэлтэд учирах үед илэрдэг физиологийн нэг зүйлийн тусгал юм. Америкт, бишгүй олон том том эмнэлгийн зүрхний өвчний тасгийн эмч сувилагч нар, зүрхний өвчтэй хүмүүсийн зуурдаар нас барахаас сэрэмжлүүлэх үүднээс тулгамдсан цагт амийг нь аврах албадлагын ханиад үйлдхийг санал болгож байна.

     Гэнэт хальдаг өтгөс болон зүрхний өвчтэй хүмүүсийн 50%-70% нь өвчин нь хөдлөөд нэг цаг болохын хирээр нас бардаг байна. Ийм байдалд, албадлагын ханиад нь түргэн тусламж шаардлагатай болсон өвчтөнийг тун дөхөм, үр ашигтай, маш амархан аюулаас хэлтрүүлж, эмчлэн засах эрхэм нандин цаг хугацаа олгож өгдөгийг практик гэрчилж байна. Настайчууд манархаасаа өмнөхөн нэг ханиаж амжвал манарч амиа алдахаас өөрөө зайлсхийж болох юм.

     Хөгшид болон зүрх судасны өвчинтэй хүмүүсийн судасны чадавхи нь буурч, босох суухад байнга тэнцвэрээ алдаж байдаг болохоор тархины цусыг дутагдуулж, амархан манаруулдаг байна. Ийм санаандгүй байдал гарахаас сэргийлэхийн тулд өглөө босохдоо юм уу сууж байгаад босохоосоо өмнө, амьсгалаа сайтар хурааж байгаад уушигныхаа гүнээс хүчтэй хэд ханиахад гэнэт манархаас сэргийлж болох юм. Энэхүү ханиад нь уушигны ажиллагааг идэвхжүүлж, цусыг зүрх руу саадгүй урсгадаг бөгөөд ханиадны доргилтонд зүрх авчиж, зүрх авчих тэрхэн хоромд цусны даралт 50-80 миллиметр дээшилж, их тархины цусны хангамжийг сайжруулан, манарах юм уу ойчиж тусхаас үр ашигтай сэргийлж чаддаг байна. Ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүйгээр санаандгүй хэрэг гарах нь тав гуравхан минут л болдог, өвчинтэй хүнд бол сайнаасаа муу нь их, сэхэж сэргэх найдваргүй байдаг. Энэ үеийн хамгийн найдвартай, хамгийн үр ашигтай, хамгийн яаралтай аврах арга нь бүх биеийн хүч чадлаа шавхан хэдэн удаа хүчтэй ханиах явдал болно. Ингэж нэг ханиахад цээжин биед бараг 75 жоулийн энерги үүсдэг, энэхүү зүрхэнд өгсөн сэдэлт нь био цахилгаан гүйдэл болоод хүний биед сайн нөлөө үзүүлдэг байна. Зүрхний цохилт зогсохоос өмнө хүн бүрт хэдэн минутын сэргэх хугацаа байдаг, айж сандрахгүйгээр болгоомжтой хандах юм бол амиа аврах боломж болон хэдэн минутын хугацаа байгаа юм. Энэ үед хэд сайн ханиах хүч тэнхээ ч байж таарна, яарсан цагт өөрийгөө аврах арга хэрэглэхийн тулд настан буурлууд чөлөө завтай цагтаа гүнзгий амьсгалж хүчтэй ханиах дасгал хийж болох юм. Зүрхний өвчнөөс авран туслах орчин үеийн арга техникээр орлуулж болшгүй өөрийгөө аврах дөхөм мөртөө үр ашигтай арга барилыг хэзээ ч хэрэглэж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\