Сайн байцганаа уу? Монголын хязгааргүй уудам нутагтаа тав тухтай намаржиж байна уу? "Захидлын тойм" булангаар тантай дахин золгож байгаадаа би их баяртай байна.
9-р сарын 2-ны өдрөөс 6-ны өдрүүдэд Хятадын зүүн хойт нутгийн Гирин мужийн Чан чүнь хотод "Зүүн хойт Азийн худалдаа хөрөнгө оруулалтын гуравдугаар үзэсгэлэн яармаг" зохиогдож өнгөрлөө. Уг үзэсгэлэн яармаг хуравдах жилдээ явагдаж, олон орны болон дотоодын худалдаа бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах орон зай хангаж өгдөг онцлогтой. Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид, Монголын худалдаа бизнес эрхлэгчид энэ үзэсгэлэн яармаг амжилттай оролцосн байна. Манай радиогийн сурвалжлагчдын хэсэг газар дээр нь хүрэлцэн очиж энэ арга хэмжээний тухай мэдээлэл хийж, тухайн орны худалдаа эрхлэгчдээс газар дээр нь сурвалжлага ярилцлага авсан байна. Өнөөдөр манай сурвалжлагчийн Сэлэнгэ аймгаас уламжлалт аргаар үйлдвэрлэсэн нум сумаа авчран энэ үзэсгэлэнд оролцож байгаа залуухан бизнесмэн Болдбаатартай хийсэн ярилцлагаас сонсгохоор бэлтгэлээ. Тэрээр маань манай сурвалжлагчид энэ үзэсгэлэн яармаг нь өөрийн орны соёл урлагаа бусдад танилцуулах төдийгүй, хамтарн ажиллах түншээ хайх аятай боломж хангаж өгсөн бөгөөд, хамтран ажиллах тавцан боллоо гэж хэлж байлаа.
Болодбаатар маань Монголын ард түмний өвлөн уламжилж ирсэн нум сумаа орчуулагчаараа дамжуулан сонирхож ирсэн хүмүүстээ танилцуулж байгааг болон цөөнгүй хүмүүс тэр тусмаа эрчүүд нум сумыг нь маш шохоорхон овооролдож байсныг сурвалжлагч олж харсан сан. Сурвалжлагчийг Боловбаатартай яриж зогсоход, уг хотын нэгэн иргэн "би өчигдөрийн телевизээс чиний нум сумын үзүүлэгийг олж хараад тусгайлан танилцахаар ирсэн, үнэхээр сонирхолтой юм байна" гэж хэлж байлаа. Бас нэг хятад иргэн: "Энэ үнэт өвөө бүү тасалдуул, сайхан өвлөж залгамжилж хадгалж яваарай" гэж захиж байлаа.
Үүнээс гадна энэ үзэсгэлэн дээр Монгол улсын ноос ноосон эдлэл, үндэсний хувцас, нутгийн гаралтай идээн, тухайлбал хээрийн жимсээр хийсэн ундаа, самар, Монгол Хятад хоёр хэлээр редакторлагдсан анхны сэтгүүл, Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн өнгө бүрийн хивс, нум сум зэрэг нь тухайн орон нутаг болон гадар муж хотоос ирсэн иргэд болон бизнесмэнүүдийн сонирхолыг зохих хэмжээгээр татасан байна. Монголын соёлын өвийн нэг нь болсон нум сумаа дэлхий түмэнд танилцуулж, хамтран ажиллагч түнш хайж яваа залуу бизнесмэний манай радиогийн сурвалжлагчид өгсөн энэ ярилцлагыг та энэ нэвтрүүлгээр сонсох болов уу? \Нэвтрүүлэг бэлтгэсэн Номин\
|