Хятадын үе үеийн хаад ноёд Хуан дигийн бунханд тахилга тайлга өргөхийг маш их чухалчилдаг. Их олон хаантан нь Хуан дигийн бунханд мөргөл үйлдэж өнгөржээ. Шаань ши дэх Хуан дигийн бунхны ёслолыг судлаач эрдэмтэний танилцуулснаар, манай тооллын өмнөх 110 онд Хань ү ди хаантан Хуан дид тахилга тавьж, мөргөл үйлдэхэд байгуулсан "аршийн индэр" нь өнөө ч хэвээрээ байсаар юм. Тухайн нутагт өнөө мөн Хань ү ди хаантаны 180 мянган их цэрэг Хуан дид мөргөл үйлдсэн тухай домол үлгэр уламжлагдсаар байна.
Уламжлал яриагаар бол Хань ү ди хаан умард хязгаар нутгийн ажил байдалтай танилцсаныхаа дараа 200 мянгаад цэргээ дагуулан энэ газар ирээд Хуан дигийн бунхныг үзсэний дараа цэрэг болгоноор нэг араг шар шороо үүрүүлэн бунхан дээр овоолуулжээ. Ингээд өнөөгийн хэлдэг "аршийн индэр" гэдгийг бий болгосон юм гэнэ. Энэ нь өнөөгийн хүмүүсийн Хуан дигийн бунхан гэж нэрлэж байгаа газруудын дотор хамгийн эртнийх нь болох юм байна. Тухайн үед Хань ү ди хаан ч энд ирж тахилга үйлдэж байсан гэдгийг уламжлал ярианаас ойлгож болох байна.
Хуан дигийн бунхны район нь 4 хавтгай дөрвөлжин метр хиртэй талбайтай. Түүнийг тойроод давхар давхар уултай, устай, урт настай аврага модуудтай. Хуан дигийн бунхны хаалгаар орж очингуут асар том арцан мод харагддаг. Үүнийг хүмүүс Хятадын 5000 жилийн соёл иргэншлийн түүхэн амь гэрч гэж нэрэлдэг юм. Уламжлал яриагаар бол Хань ү ди хаан энэ арцан модыг тарьсан юм гэнэ. Энэ арц өнөө 19 метр өндөр, угаараа бүслүүрийн урт нь 11 метр, долоон хүн алдлаад хүрдэггүй урт аж. Ой модны мэргэжилтэний судалснаар энэ арц 5000 гаруй насалж байгаа юм байна. Өнөө дэлхийн хамгийн урт настай арц гэгдэж байна.
Энэ арцны эргэн тойронд бас 3000 гаруй настай арц олон байна. Тийм болохоор уг районд ой мод нягт сахлаг байж, зүйлийн шувууд жиргин донгодож, ёстой л аршийн орон гэдгийг санагдуулдаг. Хүмүүс бас энэ газрыг арц модны ертөнц ч гэдэг юм.
|