• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-13 16:17:42    
Хятадын Гүйжөү мужын нэгэн тосгон жуулчлалыг хөгжүүлж, баяжлын замаар явлаа

Хятадын Олон Улсын Радио

     Эдийн засгийн шинэ дугаараар та бүхэнд Хятадын Гүйжөү мужийн нэгэн тосгон жуулчлалыг хөгжүүлж, баяжлын замаар явсан тухай танилцууляа.

    Ситөү зай тосгон бол Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Бу и үндэстний хөдөө тосгон болох юм. Өнгөрсөнд, атар газар тутагдаж, алас хол байрладаг тул Ситөү зай тосгон маш ядуу хэвээрээ байсаар ирсэн юм. Сүүлийн 10 жилийн турш, Ситөү зай болон ойр хавийн бишгүй олон тосгон өөрийн өвөрмөц байгаль орчны өнгө үзэмж болон эх баялагийн давуулгаа ашиглан аялал жуулчлалыг идэвхийтэй хөгжүүлсний улмаар хөдөө тосгоны байдал болон амьдрал нь маш ихээр өөрчлөгдсөн юм байна. Өнөөдрийн эдийн засгийн шинэ дугаараар та бүхэнд үүний тухай танилцууларх болно.

     Сэтгүүлч, жуулчлагчтай хамт авто машинд суун, уулан замаар явсаар байж, Ситөү зай тосгонд хүрсэн юм. Танилчуулснийг үзвэл, Энэ тосгон маань 400 гаруй жилийн түүхтэй болж байна. Бүх тосгоны 580 гаруй хүмүүсийн дотор бараг 80% -нь Бу и үндэстэн болох юм байна. Энэ тосгон нь гурван талаараа усаар бүслэгдэж, ар талаараа их уулыг төшиж байгаа юм байна. Ситөү Зай тосгоныг уул төшиж байгуулсан тул, тухайн газрын ард иргэд чулуу чавчиж, хана босгож, гэр орноо босгодог учир хүмүүс үүнийг чулуун тосгон – Ситөү зай тосгон гэж нэрэлсэн байна.

     Тосгонд орход, тогоны ирэгдий орон сууч нь бүр чулуугаар хийсэн бөгөөд чулуун хаалга, чулуун хүрээ хашаа, чулуугаар дэвссэн зам, тосгоны ирэгдийн усны сав, гахай тэжээдэг хоолны сав нь хүртэл чулуугаар хийсэн байжээ. Энэ тосгоныг ёстойл чулуун вант улс гэж хэлж болох юм. Сэтгүүлч энэ чулуун тосгоны өнгө үзэмжийг бахархан сонирхож байхад нэг өвгөны дуу түний анхаарлыг татлаа.

     Дуу дуулж байгаа хүний нэрийг Ли Мөсэн гэдэг юм байна. Насан сүүдэр 66 хүрчээ. Тэрээр бол энэ тосгоны "Ли овогтийн бичиг турсгалын хүрээлэн"- гийн эзэн нь болох юм байна. Ли настан бол Бу и үндэстэн, өөрөө үндэстний зан заншил, соёлыг судлахд сонирхолтой юм байна. Энд улмаас улам олон жуулчид ирхийн дагуу, Ли настанд Бу и үнднстний үйлдвэрлэл, амьдралын өөвөрмөц онцлогыг харуулж чадах Бу и үнднстний бичиг турсгалын хүрээлэг гаргах санаа түүнд төрсөн юм байна.

     Ингээд тэрээр 3 жилийн өмнө энэ "Ли овогтийн бичиг турсгалын хүрээлэн"- гийг байгуулсан юм байна. Энэ бичиг турсгалын хүрээлэнг нь 100 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж, 400 гаруй ширхэг бичиг турсгалын зүйлүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Тэр үүний тухай өөрөө танилчуулж хэлэхдээ,

     Энд дэлгэн үжүүлж байгаа зүйлс бол манай Бу и үндэстний соёлын зүйлс болох юм. Голцуу, гэр ахуйн эдлэл, үйлдвэрлэлийн багж хэрэгсэл, хатгамал бүтээгдэхүүн, уламжлалт хувьцас, гар урлагийн бүтээгдэхүүн болон юм гэжээ.

     Бичиг турсгалын хүрээлэнг нь маш цэвэрхэн гэр хорооллын хашаан дотор байрлаж байгаа бөгөөд энд ирж байгаа жуулчдийн олонхий нь энд ирж үздэг юм байна. Түүний танилцуулснаас үзвэл, өдөрд гучаас тавиад хүн ирдэг бөгөөд заримдаа зуугаад хүн хүлээн авдаг юм байна.

     Энэ бичиг турсгалын хүрээлэнд зарж байгаа гар урлагийн бүтээгдэхүүн, билетийн орлогыг нэмбэл Ли настан сард 1000 гаруй юаний оролготой юм байна. Түүний хэлхээр энэ орлого бол энэ тосгоны дунд зэргийн орлого болох юм байна.

     Ли настныхаас гараад жижиг чулуун замаар явхад тахиа, нугсны дуу дасралтгүй сонсогдож байлаа. Удалгүй бид хоёр давхар орон сууцанд хүрлээ. Гэрийн эзнийг Пань Чуань юу гэдэг, тэрээр гэрлэсний дараа аав, ээж, дүүтэйгээ хамт сууж байгаа юм байна. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, Өнгөрөгч зууны 90-д онд тосгон маань жуулчлалыг хөгжүүлж, зам зассан юм. Миний орон сууцны байц сайн, голын дэргэд, өнгө үзэмжээр гоо сайхан тул эхлээд би жуулчин хүлээн авхын зэрэгцээ жижиг наймаа хийж, сүлээр нь жаахан мөнгө цуглуулсны дараа зоогийн газар \ресторан\ байгуулсан юм. Өнөө зоогийн газраас жилдээ арав, хорин мянган юаний орлоготой болсон байна гэжээ.

     Энэ тосгонд энгийн үед жуулчид их олноор ирдэг бөгөөд хагас, бүтэн сайн болох бүр нэн олон хүн ирдэг байна. Түүний зоогийн газар ч хагас, бүтэн сайн болвол хүн нэн олддог юм. Эдгээр хүмүүсийн олонхий нь мужийн хот болон ойр орчмын шяны хотоос ирсэн юм байна. Сэтгүүлч эдгээр хүмүүстэй үг солилцлоо.

      Тэдний олонхий нь их холоос ирсэн бөгөөд эндхий байгалийн өнгө үзэмж, үндэстний өөвөрмөц онцлогтой зан заншлыг сонирхож байдаг юм байна.

     Танилцуулсныг үзвэл, нэг хүн 20 гаруй юаниар тосгоны иргэдийн зоогийн газарт хоёр удаа хоол идэж болдог юм байна.

     Ингэж жуулчлалыг хөгжүүлснээр Ситөү зай – чулуун тосгоны амьдрал жилээс жилд сайн болж байна. \Г. Сайн-Өлзий бэтгэв.\