Японд албан ёсны найрсаг айлчлал хийж байгаа Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 13-ны өдөр Япон, Хятадын найрамдлын 7 байгууллагын хийлгэсэн хүлээн авалтад оролцох үедээ, Хятад, Японы найрамдлын үйл хэргийг ихээр хөгжүүлж, хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг байнга ахиулж, хоёр орны харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
13-ны үдэд Жя Чинлинь Япон, Хятадын найрамдлын 7 байгууллагын өөрт зориулан хийсэн угтах хүлээн авалтад ороцож, "Хятад, Японы найрамдлын үйл хэргийн шинэ байдлыг бий болгоё" гэсэн үг хэлсэн байна. Тэрээр хамгийн түрүүнд Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсоны 35 жилийн турших амжилтыг нааштай үнэлэв. Тэрээр хэлэхдээ,
Хятад, Японы харилцаа бүх салбарт маш их хөгжиж, хоёр орон, хоёр ард түмэнд үнэн бодитой үр өгөөж хүртээсэн төдийгүй, Азийн болон дэлхийн энх тайван хөнжилд тус дөхөм үзүүлэх талаар нааштай хувь нэмэр оруулсан байна гэжээ.
Хятад, Японы харилцаа өнөө шинэ гараан дээр ирээд байна. Өнгөрсөн оны 10-р сард Японы Ерөнхий сайд байсан Абе Шинзо Хятадад айлчилж, хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх талаар Хятадын талтай чухал нийтлэг ойлголтой болж, Хятад, Японы харилцааг улс төрийн хөшүүн байдлаас гаргасан юм. Абе Шинзогийн энэ айлчлалыг сонин хэвлэл хоёр орны харилцааны салхийг хагалсан айлчлал гэж үнэлсэн билээ. Энэ оны 4-р сард Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Японд айлчилсан бөгөөд энэ айлчлалыг олон нийт мөн хоёр орны харилцааны мөсийг хайлуулсан айлчлал гэж үнэлсэн юм.
Хүлээн авалтад оролцсон Япон, Хятадын найрамдлын нйигэмлэгийн дарга Хираяма Ику хэлэхдээ, Япон, Хятадын найрамдал, энх тайваны уур амьсгал нь зөвхөн Азид төдийгүй, дэлхийн энх тайванг хамгаалахад ч маш чухал юм гэжээ. Ерөнхйи сайд Абе Шинзо тушаалаасаа огцорсон явдал нь Япон, Хятадын харилцааны хөгжилд муугаар нөлөөлөхгүй юм гэж тэрээр мөн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Абе Шинзо тушааласаа огцорч, өөр хүн Японы Сайд нарын танхимын ажлыг хариуцсан ч, Япон, Хятадын харилцааг саадгүй хөгжүүлэхийн төлөө лавтай чармайн ажиллах бөгөөд Япон, Хятадын харилцааны их талыг нандигнах болно гэдэгт би эрс итгэж байна гэжээ.
Өнөө Хятад, Япон хоёр орны харилцааны хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйл мөн оршсоор байгаа, жишээлбэл түүхийн асуудал, Тайваны хоолойн улс төрийн байдлын асуудал зэрэг зөрчил зохицуулагдаагүй байсаар. Хятад, Японы харилцаанд мөн нөхцөл боломж болон өрсөлдөөн сорилт зэрэг оршиж байна. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, ард иргэдийн сэтгэл санааны хэлхээ холбоог цаашид сайжруулан, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг тасралтгүй ахиулан, хоёр орны харилцааг урт хугацаа, эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй байна гэж дарга Жя Чинлинь хэлсэн байна.
Хятад, Япон хоёр орны түргэн хөгжил өөрчлөлтийн талаар дарга Жя Чинлинь хэлэхдээ, хоёр тал Азийн, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжлийн стратегийн өндөрлөгөөс нөгөө талынхаа хөгжил өөрчлөлтөд бодитой, ухаалаг, сайхан санаагаар хандаж, сайн хөршийн түншийн ойлголтоо нэмэгдүүлж, энх тайван хөгжлөө харилцан дэмжих ёстой гэжээ. Тэрээр Японы дайнаас хойш баримталсаар ирсэн энх тайван хөгжлийн замыг өндрөөр үнэлсэн бөгөөд, Хятадын хөгжлийн замыг тодорхойлон өгүүлсэн байна. \Цэцэн орчуулж, хянав\
|