Венецийн киноны 64-р наадам 8-ны өдөр хаалтаа хийж кино найруулагч хятад хүн Ли Ань-ны найруулсан "Шунал тачаал, сахил санваар" кино нь энэ кино наадмын дээд шагнал болох шилдэг киноны Алтан арслан шагнал хүртжээ.
Америкийн "Редактэд" киноны найруулагч Брайн Де Палма шилдэг найруулагчын Мөнгөн арслан шагнал тосчээ. Шилдэг эрэгтэй эмэгтэй жүжигчний шагналыг "Жесси Жеймсын аллага" киноны эрэгтэйн гол дүрд тоглосон Америкийн жүжигчин Бред Питт болон "Би энд байгаагүй байсан" киноны эмэгтэйн гол дүрд тоглосон Австралийн эмэгтэй жүжигчин Кате Бланчетэд тус тус олгожээ.
"Шунал тачаал, сахил санваар" кино Алтан арслан шагнал олсноор Ли Ань уг шагналыг хоёрдох удаагаа хүртэж байгаа бөгөөд хятад хэлний кино дараалан гуравдах удаагаа Венецийн кино наадмын дээд шагналыг хүртэж байгаа болно.
|