• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-14 16:03:57    
Бээжингийн олимпоор насан туршидын хөөцөлдөл болгосон Хэ Жньлян

Хятадын Олон Улсын Радио

      Хятадчуудын хувьд, "Хэ Жэньлян" гэх энэ нэрыг мартаж болохгүй юм. Хятадын олимпийн хорооны нэр хүндэт дарга, Олон улсын олимпийн хорооны нэрт гишүүн, олимпийн төлөө Бээжин хот нь хоёр удаагаа өргөдөл өгөх явцад маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн болно. 1993 онд хоёр саналаар хожигдсоноос 2001 онд Москвад бүрэн ялалт байгуулсан хүртэл Хэ Жэньляны дүр байдал, сэтгэл санаад нь хятадчуудын олимпийн төлөө мөрөөдлийн алхам бүрийн нугарал бүдрэл, баяр баяслыг тэмдэглэж байгаа юм. Өнөө, 2008 оны бээжингийн олимп хүртэл нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үеэр, Хятадын хүн нэгбүртэй адилаар Хэ Жньлянгийн хүсэл мөрөөдөл нь ч бодит хэрэг болохоос улмаар ойртож ирсэн байна.

     1929 оны 12-р сард төрсөн Хэ Жньлян биеийн тамир спортын ажлыг урт хугацаагаар хийж ирсэн юм. 1981 онд тэрээр Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдож, хожим нь Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн ээлж бүрийн гишүүн, даргын орлогч зэрэг чухал тушаалыг үүргэлж байжээ. Өнөө гэхэд Хэ Жэньлян нь бас соёл болон олимпийн боловсролын хорооны даргын тушаалаар ажиллаж, Олон улсын олимпийн хорооны дунд өргөн хүрээллийг олсон, нөлөөлөх хүчинтэй хүн юм. Түүний энэ байдал нь олимпийн төлөө Бээжин хот нь хоёр удагаа өргөдөл өгөх явцад гүйцэд харуулагджээ. Үүний зэрэгцээ Бээжин хот нь олимпийн эрхийг олсон явдал нь мөн Хэ Жэньляны маш олон мөрөөдлийг биелүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, олимпийн төлөө өргөдөл өгөх үе миний хамгийн сүүлчийн хэлсэн үг гэвэл, та нар Бээжинг сонгох юм бол Хятадын нэг тэрбум 300 сая гаруй хүнд тохиол олгосон явдал болно. Тэд өөрийнхөө бүтээлч чадавхи болон олимпид үнэнч байх сэтгэлээр олимпид сайтар үйлчлэх болно гэж хэлсэн юм. Өнөө, энэ амлалт нь алхам алхамаар биелэгдэж байна гэжээ.

     Хэ Жэньлянгийн бодолд Бээжингийн олимп нь маш амжилтад хүрсэн олимпийн наадам байх ёстой. Өргөдөл өгөх болон олимпийн наадмыг бэлтгэх явцад Хятадын ард түмэн нь өөрийнхөө бодитой үйл ажиллагаагаар Хятадын үндэстэн нь ажлыг нухацтай хийдэг үндэстэн гэдгээ Олон улсын олимпийн хороо цаашлаад дэлхийд үзүүлсэн юм. Олимпийг бэлтгэх явцад хятадчууд ч өөрийгөө гүнзгий өөрчилж байгааг Хэ Жэньлян баяртай харж байна.