Олимпийн наамад болох улам төхөж байгаа энэ өдрүүдэд Хятадын ард түмэн даяан дэлхийн ард түмэнтэй хамтаар гайхамшигтай сайхан олимпийн наадам болохыг хүсэн хүлээж байна. Ялангуй Хятадын ард түмэн өөрийнхээ эх оронд болох энэ нижгэр наадмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бөгөөд тухай үед янз бүрийн хэлбэрээр оролцохыг хүсэн эрмэлзсээр байгаа ажээ. Хятадын Тайвань мужийн 400 гаруй залуус саяхан эх газарт айлчилж, олимпийн наадамд бэлтхэж байгаа Хятадын нийслэл Бээжингийн ажил байдалтай танилцаж, эх газрын залуучуудтай танилцаж анд нөхөд бололцож маш өндөр сэтхэгдэлтэй буцлаа. Холбогдох байгууллагын зохион байгуулсан энэ эрга хэмжээ нь Тайваний залуучуудад эх оронд нь болох гэж байгаа олимпийн наадмын бэлтхэл ажилтай танилцуулж, 2008 оны Бээжингийн олимпд болсон тэндний итгэлийг улам нэмэгдүүлсэн байна.
Эх газар айлчилсан эдгээр залуучууд бол их Тайваний их дээд сургуулиудын оюутад, залуу багш, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр бүрэлдсэн байна. Тэд энэ удаа Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах хороонд зочилж, энэ хорооны зах зээлийн ажил ахиуцаж байгаа дэлхийн одон бөмбөгийн мастер, олимпийн болон дэлхийн аврага шалгаруулах тэмцээний олон удаагийн аврага Дэн Я Пинь зэрэг нэрт тамирчидтай уулзаж, бас түүнтэй хамт одон бөмбөг тоглож, дэлхийд алдартай тамирчинтай улаан нүүрээрээ учран золгох болсондоо туйлын ихээр баярлан бахархаж байлаа.
Тайваний залуус Дэн Я Пинтай уулзсныхаа дараа дэвтэр, цүнх, цаашлаад цамцан дээрээ хүртэл түүний газрын үсгийг зуруулж авч байсан билээ. Эдгээр залуучуудын дунд нэлээд хэсэг нь анх удаагаа эх газарт айлчилж байгаа юм. Тэд эх орныхоо хөгжил цэцэглэлийг хараад чин үнэнээсээ баярлан хөөрцгөөж байсан юм. Эх газрын залуучууд ч гэсэн эдгээр залуучуудаар дамжуулан эх орныхоо эрдэний арал Тайваньтай танилцаж, тэдний бодол сэтгэл, зан араншин, дур сонирхол зэрэг олон талыг ойлгож авсандаа их олзуурхаж байлаа. Эдгээр залуучуудын хамгийн ярьж хэлж байсан зүйл бол 2008 оны олимпийн наадам лав маш амжилттай болох болно гэдэг үг байлаа. Тайваний хоолойн эх орон нэгтэй залуучууд олимпийн наадмыг энэ мэн хамтаар хүсэн хлээсээр байгаа билээ.
|